Аяллын влоггерыг тагнуулаар сэжиглэн баривчлав

Аяллын влоггерыг тагнуулаар сэжиглэн баривчлав

Аяллын влоггерыг тагнуулаар сэжиглэн баривчлав

Энэтхэгийн инфлюнсер, аяллын влоггер Жиоти Малхотра гэх эмэгтэйг Пакистаны талд тагнуулаар ажилласан гэж буруутган баривчилжээ. Хойд Харяана мужийн харьяалалтай Малхотраг Пакистанд нууц мэдээлэл задруулсан гэж Энэтхэгийн цагдаа үзэж байна. Энэтхэг болон Пакистаны аль аль талд нь тагнуулын хэргээр хүмүүс баривчлагдах тохиолдол цөөнгүй. Гэхдээ энэ удаагийн тохиолдол нь хоёр улсын хооронд сөргөлдөөн хурцадсан үетэй давхцаж буйгаараа онцлог.

Ялангуяа энэ сарын эхээр болсон дөрвөн өдрийн мөргөлдөөний үеэр Малхотраг Пакистантай холбоотой ажилласан гэж сэжиглэж байна.

Цагдаагийн ахлах ахлагч Шашанк Кумар Саван "Тэр бол аяллын влоггер. Үзэлт, дагагчийн хойноос хөөцөлдөж байгаад урхинд орсон нь байцаалтын үеэр тогтоогдсон. Мөн тэрбээр Пакистан руу ивээн тэтгэлэгтэйгээр аялдаг байсан, Пакистаны тагнуулын ажилтнуудтай холбогддог бусад влоггертой холбоотой байсан" гэжээ.

Малхотрагийн ааваас нь тодруулга авахад "Охиныхоо аяллын талаар мэдээгүй. Гэртээ байнга жижиг бичлэгүүд л хийдэг байсан" гэжээ.

Сөргөлдөөнөөс өмнө Пакистан, Энэтхэг хооронд зорчих боломжтой байсан ч засгийн газрын хүнд суртал, түүхэн үл итгэлцлээс болж виз авахад хэцүү байдаг.

Малхотра "YouTube"-д 400 мянга орчим дагагчтай бөгөөд аяллын бичлэгүүд нийтэлдэг. Гуравдугаар сард нийтэлсэн хэд хэдэн бичлэгийг нь харвал тэр Пакистанаар аялжээ. Өмнө нь тэр Бали, Дубай зэрэг олон газраар аялсан бөгөөд өөрийгөө "нүүдэллэн хэсэгч" гэж нэрлэдэг.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

влогер биш БЛОГЕР баймаар 2025-05-21 202.126.91.246

хоёр г үсэг бичих бас хэрггүй мэт

Avatar

Иргэн 2025-05-21 139.5.219.93

Ёо ёо манайхыг тагнасан тагнуулыг манай тагнуулын газар барьчихлаа даа гээд баярласан чинь …

Avatar

Нэргүй 2025-05-21 103.212.162.28

Пакистанчууд хятадын онгоцоор Оросын хэд хэдэн СУ онгоцыг сөнөөсөн нь гоё байгаа гэнэ

Avatar

Нэргүй 2025-05-21 103.168.34.111

ккк үнэнч юмуу худлаа ч юмуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж