Эмийн үйлдвэрийн газар 9.3 тэрбум төгрөгөөр зарагдав

Эмийн үйлдвэрийн газар 9.3 тэрбум төгрөгөөр зарагдав

Эмийн үйлдвэрийн газар 9.3 тэрбум төгрөгөөр зарагдав

Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр дэх “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах эмийн үйлдвэрийн 3150 ам метр газрыг өнөөдөр /2025.05.21/ дуудлага худалдаагаар зарав. 


Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг буцаан авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй.  Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа эмийн үйлдвэрийн барилгыг нийслэл өмчлөлдөө буцаан авч, объектыг буулган, газрыг дуудлага худалдаагаар зарахаар болсон байдаг. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилга ашиглалтад ороод 73 жил болсон бөгөөд барилгыг ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд албадан чөлөөлж, нураасан. Дуудлага худалдааг Улаанбаатар хотын Засаг даргын захирамжаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулсан бөгөөд 27 иргэн, ААН дуудлага худалдаанд оролцжээ. Өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглах эрхийн зөвшөөрөл бүхий уг газрын дуудлага худалдааны анхны үнэ 443 сая 520 мянган төгрөгөөс эхэлсэн байна.

Ийнхүү 30 минутын дотор  9.3 тэрбум төгрөгт хүрч "Эхлэл брэнд" ХХК ялагч болжээ. Ялагч дуудлага худалдааны үнийг 14 хоногт төлөх үүрэгтэй.

Уг талбайд 12-оос дээш өндөртэй, үйлчилгээний газар, орон сууц, оффисын зориулалтын барилга барих боломжтой бөгөөд ус, дулаан хангамж, ариутгах татуурга зэрэг техникийн нөхцөлүүд нь шийдэгдсэн хэмээн хотын дарга Х.Нямбаатар танилцуулж байв. Дуудлага худалдаанд барилгын салбарт бизнес эрхлэгч иргэн, ААН-үүд оролцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-05-21 192.82.92.42

Тев талбайгаа цэвэрлэж чадахгуй, хэдэн бор цаасны телее юу ч хийхээс буцахгуй дарга мулгуу нарт итгэх боломжгуй!

Avatar

Нэргүй 2025-05-21 103.212.117.94

Батүүл дарга зарахыг эхлүүлсэн. ингэж зарахын оронд одоо зүгээр л авлигаар өгдөг.

Avatar

Нэргүй 2025-05-21 108.18.206.188

МСS ээс Яргайтын зуслангийн газрыг авах ёстой !!!

Avatar

Зочин 2025-05-21 139.5.219.133

хот мөнгөтэй болж бна бас л бордюр солих уу хотын дарга газраа чөлөөлөөд ажлаа урагшлуулаач

Avatar

Зочин 2025-05-21 202.9.47.14

Хууль бусаар олж авсан юмнуудыг хурааж авдаг нь зөвөөс зөв. Харин олж авсан мөнгөө туршлага судлаад, зугаалаад үрэн таран л хийчэхгүй бол ард олон дэмжих байлгүй.

Avatar

Нэргүй 2025-05-21 103.168.34.6

ODOO MONGO HULGAI s****a UURSDUU BROJUR SHAGAAD HULGAICHID KARMAAND TOV BASSEN YASIING ASUUGARAI ODOO BUUR BHGUI BOLSN TSIRK NTR GEED ZONDOO BAIGAA HULGAICHIIDAA TOV BASSEN YASNIIG TODORUULARAI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж