Монгол-Австри Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр УДБЭТ санаачлан хамтран зохион байгуулж буй, Австри улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдын яам Австрийн соёлын форумын хүрээнд хөгжмийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер 2025 оны тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд Монголд хүрэлцэн иржээ. Тэрбээр 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/-ын уран бүтээлчидтэй хамтран дэлхийн сонгодог бүтээлүүдийн дээжсээс "Сонгодог үдэш" тоглолт хийх гэж байна.
Тэрбээр Австрийн Вена хотод төрсөн бөгөөд таван настайгаасаа төгөлдөр хуурч мэргэжлээр Вена хотын урлагийн сургуульд суралцан төгссөн байна.
Дэлхийн нэр хүндтэй, өндөр зэрэглэлийн олон уралдаанд түрүүлсэн алдартай төгөлдөр хуурч бөгөөд концертын болон дуурийн удирдаач мэргэжлээр суралцан төгсчээ.
Түүний хувьд олон дуурь болон симфонийн бүтээлүүдийг олон улсад тууривсан туршлагатай уран бүтээлч аж. Тухайлбал, Чех, АНУ, Канад, Швейцарь, БНСУ, Япон, БНХАУ-ын алдартай театруудад амжилттай ажиллаж байсан. Мөн тэрбээр 2015 онд анх удаа Монголд ирж, УДБЭТ-ын симфони найрал хөгжимчид, дуурийн дуучид болон төгөлдөр хуурчидтай ажиллаж байсан туршлагатай удирдаач юм.
Одоо Австри улсын ерөнхийлөгчийн айлчлалыг угтан, Австри улсын ерөнхийлөгчийн тамгийн газрын соёлын асуудал эрхэлсэн зөвлөх, БНХАУ-д Австри улсаас суугаа Элчин сайдын яамны Соёлын консул Хатагтай Гүдрүн Хардиман Поллроссын урилгаар хоёр дахь удаагаа Монголын мэргэжлийн урлагийн байгууллагууд болох УДБЭТ болон Улсын Филармони, Монгол Улсын Консерватори зэрэг байгууллагуудын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Мөн удирдаач, төгөлдөр хуурч Маттиас Флецыбергер нь 2025 оны тавдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд УДБЭТ-ын гоцлол болон найрал дуучдад мастер класс өгч ажиллажээ.
Тасалбарыг билетийн касс болон https://www.ticket.mn/event/2624
Холбоотой мэдээ