"Apple" бол өргөдөл саналд хариу өгч, тайлбар тавьдаг төрлийн компани биш. Мөн аливаа улс орны, аль нэг хүний ялгаатай байдлын төлөө өөрчлөлт хийдэггүй. Тэгвэл Өмнөд Солонгост "Apple" бууж өгчээ. 15 жил тоолгүй хаясан алдааг нь Өмнөд Солонгосын иргэн Хван Хо Чан 2022 онд анх илрүүлэн, хөндсөн байдаг.
"Apple"-ын "Find My" аппликейшн Өмнөд Солонгост 15 жилийн турш ажиллаагүйгээс энэ асуудал эхтэй. "iPhone", "AirPod", "AirTag" ашигладаг сая, сая солонгос хэрэглэгч төхөөрөмжөө алга болгосон тохиолдолд эргэж олох боломжгүй байв. Мөн дэлхий даяар байдаг олон тэрбум хэрэглэгчээс ялгаатай нь тэд "GPS"-ээр байршил тогтоох боломжгүй байсан. Хэн ч үүнийг нухацтай авч үзэж, сонирхож асуугаагүй. Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдал, газрын зургийн хууль тогтоомжтой холбоотой зохицуулалт байдаг биз гэж хүмүүс таамагласаар иржээ. "Apple"-ын албан ёсны цахим хуудсанд хүртэл энэ асуудлыг "дотоодын хууль журамтай холбоотой" гэж тайлбарласан байдаг. Гэхдээ чухам ямар хууль гэдгийг дурдаагүй байжээ.
Бодит байдал дээр тийм ямар ч хууль байгаагүй. Хван Хо Чан 2022 онд анх шүгэл үлээснээр солонгосчууд энэ талаар мэддэг болжээ.
Түүнд энэ асуудлыг хууль, аюулгүй байдал, геополитиктой холбоотой гэж тайлбарласан байна. Гэвч Хван Хо Чан нэг ер бусын зүйл анзаарсан нь Өмнөд Солонгосын алслагдмал бүс Бэннён арал дээр "Find My" аппликейшн ажилладаг байв. Тус бүс нутаг нь Өмнөд Солонгосын хууль тогтоомжид захирагддаг.
Хван бодит байдлыг өөрөө нүдээр үзэхээр Зүүн тэнгис дэх Солонгосын алслагдмал арлууд болох Уллюндо, Докдог зорьжээ. Гайхалтай нь эдгээр арлын аль аль дээр нь "Find My" аппликейшн ажиллаж байжээ.
Олон хүн энэ нууцыг мэдсэн ч тоолгүй орхих магадлалтай юм. Гэхдээ Хван тэгээгүй. Тэрбээр бүтэн 19 сарыг зарцуулж, тууштайгаар кампанит ажил өрнүүлжээ. Эхний ээлжинд тэр Өмнөд Солонгос дахь "Apple" хэрэглэгчдийн хамгийн том форум "Asamo" дээр болсон бүхнийг бичсэн. Энэ нь хангалттай олны анхаарлыг татаагүй тул Солонгосын харилцаа холбооны комисс, Газар, дэд бүтэц, тээврийн яам, Хэрэглэгчийг хамгаалах агентлаг, Шударга худалдааны комисс гэсэн байгууллагуудад ханджээ.
Тэдгээр байгууллагаас Солонгосын харилцаа холбооны комисс Хванд хариу өгсөн. Тэдний хэлснээр энэ нь хууль тогтоомж бус улсын дотоод бодлоготой холбоотой гэжээ.
Ийм хариу өгсөн ч цаашаа арга хэмжээ аваагүй тул Хван кампанит ажлаа гудамжинд үргэлжлүүлэв. Хүмүүс түүнийг сайшаахаасаа буруутгах нь их байжээ. "Яагаад ‘Apple’ руу дайрч байгаа юм бэ? Энэ чинь засгийн газрын буруу шүү дээ", "Чамаас болж тэд өөрчлөлт хийнэ гэж үү? Чи хэн ч биш шүү дээ. Чамд ямар ч эрх мэдэл байхгүй" гэх зэргээр хүмүүс түүнийг шүүмжилж байв. Гэсэн ч тэр зогсоогүй.
Улмаар 2024 оны зургадугаар сард Хван Сөүл дэх "Apple"-ын төв байранд очжээ. Тэр албан ёсоор цаг авч, хүсэлт гаргаагүй ч тодорхой шаардлага бүхий захидал хүргүүлжээ. Гэвч хүлээн авах дээр түүнийг захидлыг тоогоогүй. Тиймээс Хван зочны үнэмлэхээр төв байр луу нэвтрээд, аль нэг хаалганы доогуур захидлаа шургуулж орхисон байна. Хэн нэгэн захидлыг анзаарч харна гэж тэр найдсан юм.
Мөн оныхоо долдугаар сард тэрбээр энэ асуудалд тайлбар хүссэн өргөдөл үүсгэж, үндэстэн даяар 9000 гаруй гарын үсэг цуглуулжээ. Үүний зэрэгцээ "KakaoTalk" чат групп нээсэн байна. Тус группт ижил асуудалтай хүмүүс цугларч, туршлагаа хуваалцаж эхэлсэн.
Эцэст нь Өмнөд Солонгосын хэвлэлийн салбарын акул "SBS" түүнийг анхаарч, мэдээлсэн юм. Үл тоогдож байсан кампанит ажил орон даяар ийнхүү цацагдав.
Улмаар 2024 оны есдүгээр сард "Apple" компани анх удаа албан ёсоор асуудлыг авч хэлэлцжээ. Тодруулбал, "Apple" компани есдүгээр сарын 5-нд зөвхөн Өмнөд Солонгосын хэрэглэгчдэд зориулсан хэвлэлийн мэдээ гаргасан юм. "Apple" ингэж тусгайлан хэвлэлийн мэдээ гаргах нь тун ховор. Тус хэвлэлийн мэдээнд "2025 оны хавраас ‘iOS 18.4’ шинэчлэлийн хүрээнд ‘Find My’ аппликейшн Өмнөд Солонгост ажилладаг болно" гэжээ.
Хэдийгээр аппликейшн Өмнөд Солонгост ажилладаг болсон ч гэлээ "Apple" компани Хван Хо Чанг хэзээ ч хүлээн зөвшөөрч, албан ёсоор буруу хүлээх юм уу, тайлбар өгөөгүй. Гэхдээ одоо энэ хамаагүй, эцсийн дүндээ түүний тэмцэл амжилтад хүрсэн.
Хван Хо Чангийн тооцоолсноор Өмнөд Солонгост 10 сая гаруй хүн "Apple"-ын бүтээгдэхүүнийг хэрэглэж байна. "Find My" аппликейшныг Өмнөд Солонгост нэвтрүүлэхэд зарцуулсан цаг хугацаа бус энэ он жилүүдэд хэн ч асуудлыг хөндөөгүй нь л түүнийг гайхашруулдаг ажээ.
Зочин 4 цагийн өмнө 202.126.90.109
кимчинүүд угаасаа төрөлхийн заргач сонин гарууд, буруу зөв хамаагүй зөвхөн эсрэг талаа буулгаж авах гээд л зүтгээд байна, энэ удаа ч яах вэ үндэслэлтэй л байж, ер нь тэдний хэл ам, зарга болгоны араас явна гэвэл бүтэхгүй
Нэргүй 57 минутын өмнө 103.212.119.182
Хэл амтай учираас эдийн засаг нь дэлхийд 12 т жагсдаг хөгжилтэй улс
Зочин 6 цагийн өмнө 66.181.183.73
Хазсан алим АНУ- нх болхоор Солонгон хүмүүс пялдагдаад гөлөн гөлөн гээд дуугүй л хүлцдэг байждээ хөөрхи ха ха