Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2025.05.21/ Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барив.
Дээрх хуулийн төслийг өргөн мэдүүлэх үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын Засгийн газраас нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьж байна. Тус хуулийг өмнө нь арваннэгдүгээр сард өргөн барьсан. Үүнийг УИХ-ын дүгнэлт дээр үндэслэж зарим зүйл заалтыг илүү боловсронгуй болгосон. Ялангуяа Сингапур, Шинэ Зеланд зэрэг улсын жишгээр хүн орлогоо нотолж чадахгүй бол улсын орлого болдог. Энэ нь нийтийн албан тушаалтанд хамаарна. Ингэхдээ гэр бүлийн гишүүдийн орлогын албан татвараар нарийвчилж хянана” гэлээ.
Тус хуулийн зорилго нь шударга ёсыг хангах, нийтийн албан тушаалтны гэмт хэргийг бууруулах, төсвийн хөрөнгө болон нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах, хураан авсан хөрөнгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах боломж бүрдүүлэх юм. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалт нь нийгмийн шударга ёсыг хангахад онцгой ач холбогдолтой бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар авлигын эсрэг хууль тогтоомж боловсронгуй, тодорхой болж, нийгэм, эдийн засаг, хууль зүйн олон эерэг үр дүн үзүүлнэ гэж үзэж байгаа ажээ.
ЗОЧИН 5 цагийн өмнө 103.212.118.180
ОЭ ХАМГИЙН ТҮРҮҮНД ТЭР ӨӨРИЙНХӨӨ ХҮҮГИЙН ОРЛОГЫГ НОТЛООЧ ДЭЭ? АНГЛИД АМЬДАРДАГ ГЭРБҮЛИЙНХЭЭ ОРЛОГЫГ НОТОЛ, ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛ ДАНХ- АА , АТГ ШАЛГАЖ БАЙГАА ЭНЭ ТЭР ГЭЖ ЗАМХРУУЛАХ ХЭРЭГҮЙ ШҮҮ, ЕР НЬ БОЛ ДАНХ ОГЦРОХ НЬ ТОДОРХОЙ БОЛЧИХСОН ЮМ БИШ ҮҮ? САЯНЫ ЯЛАЛТЫН БАЙРЫН УУЛЗАЛТААР ОРОС АХ ПУТИН ЧИНЬ ФРАНЦУУДТАЙ ХАМТАРЛАА, НААД ПАЦААНАА ЗАЙЛУУЛ ГЭЖ ХҮҮКИЙГ ШАХСАН ТУХАЙ ТАМХИНЫ ЦЭГИЙН МЭДЭЭ ЯВААД БНА ЛЭЭ ШҮҮ
Зочин 6 цагийн өмнө 139.5.219.133
энэ хууль замхрах байхоо бүгд дарга нар хулгайч юм чинь
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.186.162
Монголчууд нэгдүгээрт данхаас хоёрдугаарт нянбактераас гуравдугаарт бортээгийн ордын хулгайч нүүрсний хулгайн загалмайлсан эцэг хятадын талыг баримтлагч амарбаясгалангаас салах хэрэгтэй байна.
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.186.162
Хөгжилтэй үүлээдэг данх шүү чи зайлаа тосгоны хуурамч халтар орк. яг монголыг хөгжүүлэх гэж байсан чинь огцруулах гээд байна гээд ш****г л***р шд. энэ лаларыг хил холболтын төмөр зам нэрийн дор тавантолгой хоёр ордыг хятадуудад өгөх гэрээ хийснээс хойш хятадын н**ш юм гэж бодох болсон шүү.
Нэргүй 9 цагийн өмнө 192.82.66.174
өргөж байгаа хуультайгаа холбогдуулаад, манлайлал үзүүлээд ОРЛОГОО НОТЛО ЕРӨНХИЙ САЙДАА!!