Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван 5 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Шэньжэнь хотноо зохион байгуулагдсан Чинхуа их сургуулийн Хятадын Ардын Банкны дэргэдэх Санхүүгийн сургууль (Tsinghua PBCSF)-ийн Дэлхийн санхүүгийн форумд оролцлоо. Тэрбээр тус форумын “Хөгжиж буй зах зээлийн өрийн хямрал – Санхүүгийн засаглалын тогтолцоог бэхжүүлэхэд үзүүлэх үр дагавар” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, 2024 оны байдлаар Монголын гадаад өрийн нөхцөл байдлын талаар танилцуулав.
Мөн тэрбээр “Монгол Улсын нийт гадаад өр 37.2 тэрбум ам.долларт хүрч, үүний 75 хувийг хувийн хэвшил, тэр дундаа уул уурхайн салбар эзэлж байна. Монгол Улсын хувьд 1994 оны Мөнгөний зохицуулалтын хуульд үндэслэн өрийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж, ОУВС-гийн мэдээллийн стандартыг хэрэгжүүлснээр ил тод байдал, өрийн хяналт сайжирсан” хэмээн онцоллоо.
Энэхүү форумын нээлтийн ажиллагаанд Хятадын Ардын Банкны Ерөнхийлөгч асан Жоү Шиао Чуан, Цинхуа их сургуулийн Намын хорооны дэд нарийн бичгийн дарга Гуо Юн, Цинхуа их сургуулийн Санхүүгийн сургуулийн захирал Жяо Жие нар оролцсон юм. Түүнчлэн Польшийн Ерөнхий сайд асан Марек Белк, 2001 оны эдийн засгийн Нобелийн шагналт Майкл Спенс нар “Хамтын ирээдүй: Нээлттэй, хүртээмжтэй эдийн засаг, санхүүгийн тогтолцоог бий болгох” уриатай сэдэв дор илтгэл тавилаа.
Дэлхийн санхүүгийн форумд дэлхийн өнцөг булан бүрээс 100 орчим өндөр албан тушаалтан, судлаач, салбарын мэргэжилтнүүд оролцсон бөгөөд эдийн засаг, санхүүгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн юм.
Нэргүй 2025-05-21 66.181.161.162
Иргэдийн амьдрал дордож байхад энэ мэт новшонууд дэмий тэнээл гадаад явж галуу шувууны мах идээл тэтгвэрийн зээлийг хэвийн болгож өг хэлэлцэлээ гээд улам дордуулаад хаячих юм
Нэргүй 2025-05-21 66.181.180.175
Энэ амьтан Хятадуудад их онгирч байна. Монголчууд Хятадаас 100 хувь хараат гэдгийг ойлгох ёстой.
Нэргүй 2025-05-21 202.126.91.31
Худ гар. Оксфорд төгсөөгүй