Т.Доржханд: Дангаараа засаглавал 35 жилийн алдаагаа давтана

Т.Доржханд: Дангаараа засаглавал 35 жилийн алдаагаа давтана

Т.Доржханд: Дангаараа засаглавал 35 жилийн алдаагаа давтана

ХҮН намын дарга Т.Доржхандаас сэтгүүлчид цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


Тэрбээр "Би маш тодорхой байр сууриа илэрхийлье. Нэгдүгээрт, ХҮН намын даргын хувьд байр сууриа хэлье. Хамтарсан Засгийн газрыг байгуулах нь Монгол Улсын эрх ашиг юм байна гээд анхнаас нь зөв гэж ярьсан. Ийшээ явахгүй бол Монгол хөгжихгүй юм байна гэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж, улсын 21 аймгаар гурван удаа тойрсон. Нийт 160 сумын иргэдтэй уулзсан. Үр дүнд нь нийт монголчуудын 50 гаруй хувь нь дэмжиж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн байдаг. Та бүхэн эргэн санах хэрэгтэй. Өмнөх УИХ-ын 76 гишүүнээс нэг гишүүн нь ганцаараа бүх аймаг, орон нутгаар явж, иргэдтэй уулзсан. Гурван жил явсан ажил. Таван удаагийн оролдлогоос дөрөв нь бүтэлгүй болсон. Хамгийн сүүлд 2023 онд Ардчилсан намын удирдлага солигдож, хэлцэлд хүрч, улсаа хөгжүүлэхийн төлөө бие биедээ дэгээ тавьдаг бус хоёр нам хоорондоо хэрэлддэг тогтолцоог халъя гэсэн. Үүний үр дүн хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Ердөө л энэ. Хамтарсан Засгийн газарт ХҮН нам ороход сөрөг хүчин байх ёстой гэж шүүмжилдэг.

Хэрвээ ХҮН нам Засгийн газартай хамтраагүй бол хүчтэй сөрөг хүчин байх байсан. Магадгүй орон нутагт олон суудал авах байсан нь үнэн. Энэ бол ХҮН намын эрх ашиг. Тэрнээс Монгол Улсын эрх ашиг биш.

Өнөөдөр магадгүй Т.Доржханд хамгийн өндөр ретингтэй улстөрч байх байсан нь үнэн. Өнгөрсөн дөрвөн жил маш хүчтэй сөрөг хүчин хийж байсан. Энэ удаа Т.Доржханд чимээгүй болсон гэж ярьж байна. Наймуулаа парламентад суудал авч, хүчтэй сөрөг хүчин болох байх гэсэн хүлээлт байсан нь үнэн. Гэхдээ Т.Доржханд, ХҮН намын өөрийн ретингээс биш Монгол Улсын эрх ашиг дээр хатуу байр сууриа нэгтгээд явж байна. Ингээд хамтарсан Засгийн газарт орсонд хувьдаа талархдаг. Энэ бол улс орны эрх ашиг юм. Дэлхий ертөнц огцом өөрчлөгдсөн. Дэлхийн 100 жилийн түүхэнд ийм тодорхойгүй байдал үүсч байгаагүй. Өнөөдөр 3.5 сая хүн амтай Монголд битгий хэл, 350 сая хүн амтай Арабын улсууд нэгдэн хүнд сорилтыг давж байна. Энэ үзэл санаа бол өнөөдрийн нөхцөл байдлыг илтгэж байна. Хамтарсан Засгийн газар үүсээд хамгийн олон суудал авсан улс төрийн хүчин нь улс орны эрх ашгаа урдаа тавьж, өөрийн улс төрийн ашиг сонирхлоо хойшоо тавьж байгаа нь дэлхий даяар болж байгаа үйл явдал дунд зөв сонголт хийсэн байна гэдэг дээр хатуу итгэл үнэмшилтэй байна.

МАН-ынхан хариуцлагатай байцгаая. Та нар 100 жилийн түүхтэй гэж өөрсдөөрөө бахархаж, дүгнэдэг. Та нарын өмнө улс орны эрх ашиг байна уу, танай намын эрх ашиг байна уу.

Дэлхий ертөнц үймээнтэй байгаа нөхцөл байдалд та нар эдийн засгийн хямралыг дангаараа гаталж чадах уу. Би чадахгүй гэж харж байна. Мөн МАН-ынхан парламентад 68 суудалтай. Бүгдээрээ бүх асуудал дээр ирээд кноп дарж чадах уу. Зургаан сар болоод л Засгийн газар нь солигдоод байх уу. Энэ хэнд хэрэгтэй вэ. Парламент чадамжгүй учраас Ерөнхийлөгчийн засаглал руу оръё гэдэг  тоглоом руу орж байна. Монгол Улс ардчилсан, эрх чөлөөтэй улс байгаасай, иргэд нь үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг байгаасай, эдийн засаг нь эрх чөлөөтэй, парламент нь бэхжээсэй гэж энэ шийдвэрийг гаргасан.

Манай хоёр хөрш улс нэг нам, нэг хүн засагладаг улс.

Дунд нь байгаа Монгол Улс олуулаа засагладаг, шийдвэр гаргадаг эрх чөлөөтэй улс байгаасай гэж том алхсан. Ийм тогтолцоо бол дэлхийн баруун Европ дээр байдаг ганцхан хамтрах боломж бий.

Дангаараа явах юм бол 35 жилийн түүхээ давтана. Өнөөдөр 14 мега төслийн тав нь эхлээд явж байна. Өнгөрсөн 34, 75 жил гацсан төсөл өнөөдөр эхэлж байгаа нь үнэн. Би Ардчилсан намыг шүүмжилмээр байна. Намын дарга нь гарын үсгээ зурж, олонхиороо шийдвэр гаргасан мөртлөө зарим гишүүд нь өнөөдөр сөрөг хүчин байх нь зүйтэй, Засгийн газраас гар гэж байна. Ийм байдлаар хандаж байгаа  нь асар буруу жишиг.

Яагаад гэхээр эх оронч үзлийн доор нуугдаж, том төслийг гацаадаг байсан бол өнөөдөр эрх чөлөөгөөр халхавчилж, олонхын шийдвэрийг дагахгүй, эрх ашгаа дагаж болохгүй.

Муу хэлүүлж болно. Улстөрч хүн магтуулж, алга ташуулдаггүй. Улс орны эрх ашгийн талд байх ёстой. Хамтарсан Засгийн газар байх ёстой. Цөөн монголчууд хоёр хуваагддаг байдлыг засъя гэдэг нь зөв санаачлага. МАН-ын Бага хурал нь хуралдах юм байна. Түүхэн 100 жилийн нам юм бол тулгатай байгаарай гэж хэлье. Гэрээн дээр хэн нэгэн гарын үсэг зурж, хамтарсан Засгийн газрыг огцруулна гэсэн тохиолдолд хүчингүй болно гэсэн зүйл заалт огт байхгүй. ХҮН нам болон Ардчилсан намын гишүүд жагсаал дээр очиж гарын үсэг зурсан. ХҮН намаас сонгогдсон Ж.Золжаргал гишүүнд хариуцлага тооцно гэдгээ хэлсэн байгаа. Хамтарч байгуулсан гэрээнд ийм зүйл заалт огт байхгүй. Манай  намын хурал оройн 17.30 цагт болж, гэрээгээ дүгнэнэ. УИХ-ын дарга дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөртэй хамт нотлогдоогүй хөрөнгийг улсын өмч болгох тухай хуулийг өргөн барилаа. О.Алтангэрэл сайдын өргөн барьж байсан хуулийг өөрчилж, хэрвээ та нийтийн албан тушаалтан байгаад орлогоо нотолж чадахгүй бол түүнийг төвлөрүүлнэ гэдэг агуулга бүхий хуулийг өргөн барилаа. Засгийн газар тарах асуудлыг яриагүй. Хуулийн үндэслэл байхгүй.

Хэрэвзээ хадаг дээр урилгаа тавьж, ХҮН намынхан улсынхаа эрх ашгийнхаа төлөө хамтран ажиллах санал тавьж, урилга ирүүлсэн. АН-д мөн адил урилга ирүүлсэн. Өнөөдөр тэр урилгаа ирүүлчихээд үндэслэлгүйгээр эсвэл цөөн хүн Засгийн газрын сайд болохын тулд явж байгаа жижиг эрх ашиг дээр МАН шийдвэр гаргавал тун харамсалтай. Цаашаа Монголын парламентыг хаус байдалд оруулах юм байна, бүтэхгүй юм байна, Ерөнхийлөгчийн засаглал руу орно гэдэг зураг зурсан гэж хэлнэ. Бид муу хэлүүлж байгаа ч парламентын талд байна. ХҮН нам эвссэн сөрөг хүчин биш эрх баригч нам. Хэдэн суудалтай байхаас үл хамаарна. МАН л засагладаг бусад нь сөрөг хүчин гэдэг зүйл байхгүй. Хэрвээ дүрмийн бус, хууль бус, өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн шийдвэр гаргавал жинхэнэ сөрөг хүчин гэдгийг үзүүлнэ. Та нар улсынхаа эрх ашгийн төлөө биш бол дараагийн үе гарч ирж хариуцлага тооцох болно" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.117.94

Засгаас гарвал амиа хорлоно гэнэ дээ.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.191.173

Энэ бангла талаар Энхбаяр гишүүн голыг нь олж хэлж дээ.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.57.93.12

ene haltar yu gej h*****d bnaa

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 4 цагийн өмнө 66.181.178.132

Доржханд.гэдэг.нөхөрВанга.блжээ.

Avatar

зочин 4 цагийн өмнө 66.181.188.223

Та нар өөрсдөө хамтарч ажиллаж чадахгүй байгаа юм биш үү, Хийсэн ажлаа сурталчилж ,хамтарсан засгийн газраа хамгаалж ажиллаж чадахгүй байгаа юм биш үү, Энэ жагсаал цуглаан үймээн самууны ард танай намуудын зарим нөхөд л байна, Төр булаах дагаараа засаглах санаа л цухалзаад байна, Хамтрагч рүүгээ өлөн чоно шиг дайрах зураг л харагдаад байна

Avatar

Юу ч гэмээр юм 4 цагийн өмнө 103.212.117.37

Энэ залууг анх гарч ирэхдээ овоо гэгээлэг зүйл яриад байхаар нь ашгүй дээ гэрэл тусах нь гэж найдаж байсан. Албан тушаалын төлөө ингэж хувирна гэж ер бодсонгүй.

Avatar

Иргэн 4 цагийн өмнө 103.212.117.37

Хаус биш хаос гэдэг шүү.

Avatar

Зочиэ 5 цагийн өмнө 103.212.117.193

Хүүе энэ албан тушаалынхаа амтанд орчиж. Өөр хийсэн юм юу байгаан. Ярвагар нөхөр

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.145.234.109

Жилийн дараа энэ хүн МАН-д элссэн байна гэдэг дээр мөрийцсөн ч болж байна.

Avatar

Иргэн 5 цагийн өмнө 103.57.95.70

Бангладешчууд энэ этгээдээс илүү ардчилалтай шүү Энэ этгээд хулгайчдын хөнжилд шургасан

Avatar

2028 он 6 цагийн өмнө 66.181.166.134

Энэ хар банглаадешийн бандааш цаашаа дут. МАН үнэхээр л шударга сонгуулиар олонх болсон юм бол /үнэн хэрэг дээрээ бол шударгаар ялаагүй, хар машины зориудын луйвраар ялсан ухаантай/ Засгаа дангаараа байгуулж ажиллаад, 28 онд ажлаа дүгнүүлээд, юм хийж чадаагүй бол ялагдаад л яв л даа. Яах гээд элдэв шалдав яр янхнуудыг хөнжилдөө шургуулаад самуураад байдаг юм бэ

Avatar

сонгогч 6 цагийн өмнө 202.9.47.52

Дангаараа засаглавал 35 жилийн алдаагаа давтаж ТАМН ТОГООНДООЧАНАГДААД 2028 ОНД ЯЛАГДАНА………

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 59.153.114.57

Болж буй нөхцөл байдлын зорилго нь Оюуж-Эрдэнэд ч биш юм байна.Парламентыг үгүй болгож Ерөнхийлөгчийн засаглалтай болгоход чиглэгджээ.Хүрэлсүхийг дахин сонгуулахгүй гээд байгаа ньбас энэнтэй адил бодлого.Сайн ухаараач ард олон минь.Ерөнхийлөгч ганцаар засаглал ямар болох вэ.Сая Солонгос яав харсан биздээ.Бас бүхнийг авсан ,хуулийг хүртэл гартаа барьсан Одоо ч барьж буй Элбэгдорж ерөнхийлөгчийг мартаагүй биздээ.Монгодыг ямар болгов тэр хүн нь

Avatar

Иргэн 7 цагийн өмнө 202.9.41.23

2
Одоо МАН ямар нам бэ гэдэг нь харагдах нь дээ. АН.ХҮН ий дарга нар үнэхээр зөв л ярьсан бна. жинхэнэ утгаараа аль намд но бдаг нь одоо л илрэх нь дээ…

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.181.40

МАН АНхоёрыгч шүүмжилнэ би мөн золжаргалыгч а**а

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.160.103

Энэ Доржханд монголчуудыг аврахаар Дээд Тэнгэрийн илгээлтээр бууж ирсэн "бурхан" юм байна л даа??!! Тэнэг монголууд аврагч "бурханаа" хөөчихвөл сүүлийн 35 жилд монголчууд турж үхэж байсан гай гамшиг давтагдана гэж Дээд Тэнгэрээс айлдсан гэж байна шүү!!! Одоо яанаа, бид???

Avatar

зочин 7 цагийн өмнө 66.181.160.66

Ямбандаа үлдэх гээд л бүүөөөррр үхэхнэээ..

Avatar

Зочин 8 цагийн өмнө 64.119.29.46

За энэ нөхөр засгаас гарвал уул нь нэр хүндэд сайн сөрөг хүчин болж ажиллаж чадна даа

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 188.162.254.37

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!

Avatar

Үочин 8 цагийн өмнө 202.179.26.112

ДОРЖХАНД ГЭЖ ДААТГАЛЫН КОМПАНИА УЛАМ ТОМ БОЛГОХ ГЭЖ ТӨРД ШУРГАЛСАН ХУЛГАЙЧ. ЧАМАЙГ БАЙХГҮЙ ГЭЭД УЛАМЖЛАГДААД ЯВЖ ИРСЭН УЛСЫН БОДЛОГО АЛДАГДАХ БОЛЖ БАЙНА УУ. ЧИ ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ. ТӨРИЙН ТОЛГОЙД СУУДАЛТАЙ БАЙЖ, ТҮҮНИЙГЭЭ ХАДААТАЙ МЭТЭЭР БАЙЛГАХ ГЭСЭН МУУ ЛУЙВАРЧИН БЭД. ОДОО ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ. ТА НАРААС ИЛҮҮ БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУ ЦААНА ЧИНЬ ДҮҮРЭН. ЧИНИЙ ОРОНД МӨНХСОЁЛ ХАМААГҮЙ ИЛҮҮ БОЛОВСРОЛТОЙ ХҮН.

Avatar

зочин 8 цагийн өмнө 202.21.101.114

Доржханд маш буруу ярьж байна. Хүчтэй сөрөг хүчин байна гэдэг нь дандаа шүүмжлээд л байхыг хэлдэггүй юм. Бурууд шүүмжлэлтэй, зөвийг өөр нам хийсэн ч дэмжээд явахыг хэлнэ. одоо бол албан тушаал өгвөл шүүмжлэхгүй, хамтдаа идээд явбал ок гэх гээд байгаа юм уу

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.186.162

Халтар бангаладеш авгай ард түмнийг хуурч цахилгаан дулааны үнийг хоёр зуун хувь нэмэн байж сайхан гударч байсан чинь хоолгүй болчих гээд байна уу.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 70.52.152.29

Оюун- Эрдэнэ Уxаа xудгийг ард түмэндээ авч өгөx гэж энэ Уxаа худгийн луйварчдийн бүлэглэлийг ялаа гэж xэлсэн.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.187.79

Энэ Доржхандын эцсийн шүгэл үлээлт

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 9 цагийн өмнө 66.181.178.132

Доржханд..буруу.хийсэн.одоо.худлаа яриад яарав???
Өөрөөсөө Урвагч өөдлахгүй???;МАНд дагаар ордог
алдаа болсон.одоо хаягдана.

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 9 цагийн өмнө 66.181.178.132

Доржханд.зайлах.хэрэгтэй.сандал.хөнжилийн хойноос орж.буруудлаа.Хараад.байж.байхгүй дээ.
одоо өнгөрсөн.

Avatar

Зочин 9 цагийн өмнө 192.82.92.42

Сандал суудалд ямар их дуртай бэ!!! Тер данхайж, хяналт хариуцлагагуй болж байхад юун тесел бэ!!!

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 24.97.227.71

Хулгайч, авилгач, боловсролгүй ОЭ-ийг огцруул!! Нам ч гэх шиг тэнэглэлээ зогсоо сөрөг хүчин хий чадахгүй бол зайл ойлгомжтой ш дээ!!

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.212.119.54

гуцалгуй огцор

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.252

Хар авгай Худлааа сандал суудал нэр хүнд хөөсөн гоё ярьсан хулгаач

Avatar

ГАНБАА 10 цагийн өмнө 202.179.24.197

ЭХ НЬ Ч ЭНИЙГ ТАНИХГҮЙ.БОЛСОН БӨГӨӨД ЭХИЙГЭЭ Ч ЭНЭ ТАНИХГҮЙ БОЛТЛОО ӨӨРЧЛӨГДСӨН.

Avatar

И 10 цагийн өмнө 66.181.161.47

МХЗЭ-ийн гишүүн гуай томрох хэрэггүй

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 43.242.242.59

Монголчууд эвлэлдэн нэгдсэн цагт ямар ч бэрхшээлийг даван туулж ялагч болдог. Эвдрэлцсэн үедээ бусдын хоол болж мөхөх дээрээ тулдсан түүхтэй. Монголчууд л гэхээрээ талцаад хэрэлдээд байх ёстой юмуу. Ийм байлгах хүсэл бол хоёр хөршид минь байдаг. нөгөө сайхан эхлүүлсэн төслүүд чинь одоо цаашаагаа явахгүй гацаад эхэлнэ. Монголчууд ийм найдваргүй учир Хятад улс Монголын нутаг дээгүүр хийн хоолойг явуулахгүй гэсэн нь аргагүй зөв байжээ. Монгол улс хөгжиж урагш явах учиргүй юмуу

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 192.82.66.174

хэлсэн зүйл дотроо өөрөө өөрийгөө ороожээ. энэ нөхөр сонгуулийн ерөнхий дүнг хүртэл ойлгоогүй явж байгаа юм бна ш дээ. олон намын төлөөлөлтэй болж, юмыг олон талаас нь харж зөв шийдвэр гаргаасай гэж сонгогчид хүссэн. нэг намын ноёрхол үүсгэхгүй шүү гэсэн.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 59.153.112.65

Дэлхийн том хөгжингүй улстай хамтармаар байна аа Бангладештай бол хөгжихгүй юм байна

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.126.92.75

hamtrahgui bol ene hoolgui bh tul medeej hamtrah l yum hutsana

Avatar

Доржхандаа 10 цагийн өмнө 103.10.22.222

Хулгай хийлгэхгүй байх хоточгүй болсон газар гэдгийг саяны явдал баталлаа… Хамтрах ийм аюултай

Avatar

Чадалтай залуу байж, мөнгө/эрх мэдэлд худалдагдах гэж 10 цагийн өмнө 103.10.22.222

Энэ хүний тархи эргэж, мөнгөнд шунажээ… Юу дутсан юм бол?

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.189.230

ULs ornii erh ashgaa bodoo tanai namd baigaa humuus ch ter nogoo namd baigaa humuus ch ter oorsdiinhoo l jijighen erh ashgiig l bodoj hool undtai zalgah gej l tegj baigaa. Tom tosluudee uragshluul daraa ni hariutslaga tootsoh amarhan!

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 64.119.29.146

Зөв, дэмжиж байна. Дахин ийм боломж олдохгүй.. Харж бгаарай..

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.161.42

odoo shuumjlene gj hudlaa yariad uldehuu chi ….

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.9.41.74

Хуцдаг халтар. Би танай намд саналаа өгсөн, ХҮЧТЭЙ СӨРӨГ ХҮЧИН байж МАН-ыг битгий хулгай хийлгээрэй л гэж саналаа өгсөн. Гэтэл яасан? я***н шиг хөнжилд нь гүйгээд орчихсон. Бүр хямдхан я***н шиг шүү

Avatar

Бат 11 цагийн өмнө 192.82.64.215

ХОл очиж хуцааа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж