МИАТ компани Хөдөлмөрийн баатар нисгэгчтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2025.05.21-нд нийтлэгдсэн

МИАТ компани Хөдөлмөрийн баатар нисгэгчтэй боллоо

МИАТ компани Хөдөлмөрийн баатар нисгэгчтэй боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2025.05.21/ МИАТ компанийн нисгэгч, Монгол Улсын гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.

Р.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын анхны тийрэлтэт хөдөлгүүрт онгоцыг жолоодох арга зүйг мэргэжлийн түвшинд эзэмшиж, шинэ техник, технологи нэвтрүүлэх, залуу нисгэгчдэд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлэн сургах, салбарын хүний нөөцийг бэлтгэн бэхжүүлэх, нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг стандартын шаардлагад нийцүүлэн хангах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах зэрэгт жинтэй хувь нэмэр оруулсан юм байна.

Өнөө жил Монгол Улсад нисэх хүчний салбар үүсэн байгуулагдсаны 100 жил, МИАТ компани үүсэн байгуулагдсаны 69 жилийн ой тохиож буй. Энэхүү түүхэн ойтой зэрэгцэн МИАТ компани Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтонтой боллоо.

Одоогоос 18 жилийн өмнө буюу 2007 онд түүний багш Р.Батнасан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байсан юм. Ийнхүү багш шавь хоёул баатар цол хүртсэн тохиолдол болж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж