МИАТ компани Хөдөлмөрийн баатар нисгэгчтэй боллоо

МИАТ компани Хөдөлмөрийн баатар нисгэгчтэй боллоо

МИАТ компани Хөдөлмөрийн баатар нисгэгчтэй боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2025.05.21/ МИАТ компанийн нисгэгч, Монгол Улсын гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.

Р.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын анхны тийрэлтэт хөдөлгүүрт онгоцыг жолоодох арга зүйг мэргэжлийн түвшинд эзэмшиж, шинэ техник, технологи нэвтрүүлэх, залуу нисгэгчдэд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлэн сургах, салбарын хүний нөөцийг бэлтгэн бэхжүүлэх, нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг стандартын шаардлагад нийцүүлэн хангах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах зэрэгт жинтэй хувь нэмэр оруулсан юм байна.

Өнөө жил Монгол Улсад нисэх хүчний салбар үүсэн байгуулагдсаны 100 жил, МИАТ компани үүсэн байгуулагдсаны 69 жилийн ой тохиож буй. Энэхүү түүхэн ойтой зэрэгцэн МИАТ компани Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтонтой боллоо.

Одоогоос 18 жилийн өмнө буюу 2007 онд түүний багш Р.Батнасан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байсан юм. Ийнхүү багш шавь хоёул баатар цол хүртсэн тохиолдол болж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 3 цагийн өмнө 59.153.113.30

Наад хүн чинь насаараа агаарт ажиллаж бидний амь насыг хариуцаж явсан хүн шүү. Олон шавь ч төрүүлсэн. Нэг юман дээр ч гэсэн дутаж сур. Чиний бичсэн.. баяжихын тулд үхэн хатан зүтгэнэ .. гэдэг чамдаа, чиний өчүүхэн толгойн хэмжээнд тохирсон дүгнэлт шүү

Avatar

зочин 6 цагийн өмнө 66.181.160.66

Хөдөлмөрийн баатар гэнүү !!..Баяжихийн тулд бүгд л үхэн хатан зүтгэж байгаа шд..

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.191.84

Баяр хүргэе, эзнээ олсон сайхан шагнал болжээ!👍👍👍👏

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж