АНУ-ын Даллас хотноо "IEM Dallas" тэмцээн үргэлжилж байна. 300 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд Азийн чансааг тэргүүлэгч гэдэг утгаараа Монголын "The MongolZ" оролцож байна.
Тэд өнөөдөр/2025.05.20/ хэсгийн шатны хоёр дахь тоглолтоо Германы "G2" багтай хийлээ. Багийн гол хүн, супер од "m0NESY"-ыг Саудын Арабын "Falcons" руу алдсан "G2"-ийн тухайд цаг үеийн байдал ороо бусгаа болж ирсэн. Яг жилийн өмнө "IEM Dallas"-д түрүүлж, Мэйжорын аварга болох магадлал өндөр юм байна гэгдэж байсан тус баг тун богино хугацаанд "NiKo", "m0NESY" гэсэн супер хослолоо алдаж, шалдаа буужээ. Өнөөдөр ч "The MongolZ"-ийн эсрэг өрсөлдөөн үзүүлсэнгүй.
"Inferno", "Dust II" гэсэн хоёр мапын тоглолтод "The MongolZ" баг 13-4 болон 13-7 гэсэн харьцаатай илт илүүрхэж, А хэсгийн аваргын төлөө шалгарлаа. Түүнчлэн плей-оффын шатанд өрсөлдөх эрхээ авсан аж.
Хэсгийн аваргын төлөө тэднийг Францын "Vitality" баг хүлээж байна. Энэ жил дийлдэшгүй байгаа "Vitality"-ийн хожлын цуврал 27-д хүрч, бүх цаг үеийн хоёрдугаарт явж байна. Францын баг Бразилын "Legacy", Германы "GamerLegion" багуудыг буулган авчээ.
Дэлхийн чансааны топ арав дотор "The MongolZ"-ийн хожиж үзээгүй цор ганц баг нь "Vitality" гэхэд буруудахгүй. Хоёр баг сүүлийн 12 сарын хугацаанд таван удаа учраа таарахад бүгдэд нь "Vitality" ялжээ. Бүр дэлгэрүүлбэл, нийт 12 мап тоглоход ердөө ганцад нь "The MongolZ" ялсан үзүүлэлттэй. Ингээд харахаар Монголын багийн ганц давдаггүй даваа нь "Vitality" болжээ.
Хоёр багийн тоглолт маргааш 07:00 цагаас эхэлнэ.
GaLEO 2 цагийн өмнө 202.55.188.88
Ялна гэсэн итгэлтэй л орох хэрэгтэй дээ
Нэргүй 8 цагийн өмнө 43.228.131.178
blitz senzu 2 garuda