Аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авна

Аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авна

Аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авна

Энэ жилийн баяр наадмаас эхлэн аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 онд баталсан. Хуулийн 21.5 заалтад "Аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг 2025 оны баяр наадмаас эхлэн авна" гэж заасан байдаг.

Ингэснээр 21 аймгаас гадна нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүргийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулна. Үүнээс гадна улсын баяр наадамд барилдсан бөхчүүдээс 2025 оны долдугаар сарын 12-нд допингийн шинжилгээ авч, Герман улс руу шинжилгээний дээжийг нэгтгэн явуулна гэдгийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээллээ.

Энэ тухай өмнө нь МҮДЭБ-ын Гадаад харилцааны албаны дарга  С.Зүчи мэдээлэл өгөхдөө "Энэ онд Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын санаачлагаар үндэсний бөхийн тамирчдаас нийт 150 шинжилгээ авахаар төлөвлөөд ажиллаж байна. Сорьцыг авсан өдрөө DHL буухиа шуудангаар Герман улсын Дрезден хотын лаборатори руу явуулж байгаа бөгөөд хариу дунджаар 14-21 хоногт ирж байгаа. Хариуг ирсэн дариуд нь тухайн тамирчдын шууд электрон хэлбэрээр танилцуулна.

Мөн МҮБХ тэмцээний үеийн 40 орчим шээс болон цусны шинжилгээг цагаан сарын барилдаанд болон энэ оны дөрөвдүгээр улирлын барилдаануудад авахаар төлөвлөсөн.

Харин Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо улсын их баяр наадмаар 32 шинжилгээ, аймгийн чанартай наадмууд буюу 21 аймаг дээр нэмээд Багануур, Багахангай, Налайхын наадамд нийт 96 шинжилгээ авна. Үүний хажуугаар допингийн эсрэг сургалт хийхээр төлөвлөсөн" гэдгийг хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бадрах 8 цагийн өмнө 103.140.11.87

Аймгийн наадамд допингийн шинжилгээ авахыг эсэргүүцэж байна. Улсын наадамд допинг хэрэглэсэн бөхчүүд баригдаж цолоо хураалгаж байхад бол болно. Аймгийн наадамд допингтой түрүү, үзүүр, цол авчаад допинг илэрэхээр наадмын дараа илэрдэг. Тэгээд бөөн сенсаци болдог тэр аймгийн тэр бөхийн цолыг хураалаа гээд л…

Avatar

зочин 10 цагийн өмнө 59.153.112.44

Шинжилгээ аваад л байдаг, допинг илэрдэггүй нь сонин, ер нь бол үндэсний бөхөд допинг хэт газар авчихсан допинггүй бөх олох нь допингтой бөх олохоос хэцүү болчихсон гэдгийг бүгд л мэдэж байгаа ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж