О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгийг иргэний журмаар хурааж авна

О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгийг иргэний журмаар хурааж авна

О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгийг иргэний журмаар хурааж авна

Засгийн газрын өнөөдрийн /2025.05.21/хуралдаанаар Нийтийн албан тушаалтны хөрөнгө хураах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр болоод буй. Эл асуудалтай холбогдуулж Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл сэтгүүлчдэд дараах хариулт өглөө.


-Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан гэдэг асуудал яригдаж байна. Мэдээлэл өгөхгүй юу?

-Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сарын хуралдаанаар Нийтийн албан тушаалтны хөрөнгө хураах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д хүргүүлсэн. Энэ бол зөвхөн хөрөнгө хураах тухай зохицуулалт биш авлигын эсрэг багц хуулийн төсөл юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг олон хуульд өөрчлөлт оруулах төсөл байгаа юм. Гэвч УИХ энэ цагаас хойш тов өгөөгүй тул хэлэлцүүлж чадалгүй олон сар өнгөрсөн. Тийм учраас Засгийн газар өнгөрсөн Даваа гаригт хуулийн төслөө татаж аваад зохих өөрчлөлт хийгээд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулж, УИХ-д дахин өргөн мэдүүлэхээр болж байна.

Энэ хуулийн төслийг нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар хураан авч, нөхөн төлүүлэх тухай гэж өөрчилсөн. Субьектуудыг нь төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлэх байдлаар өөрчлөөд өнөөдөр УИХ –д өргөн мэдүүлэх шийдвэр гаргалаа.

Хуулийн процессын хувьд 2002 оноос эхлэн үйлчлэхээр тусгасан. 2002 оноос хойш эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж байгаад шалгагдаж өршөөгдсөн хүмүүс байна. Шүүхээр ороод авлигын хэрэгт ял авсан атлаа хөрөнгөө хураалгаагүй хүмүүс байна. Ямар нэг эрүүгийн хэрэгт буруутгагдаж, шүүхийн шийдвэр гараагүй боловч хөрөнгөө тайлбарлаж чадахгүй хүмүүс байна.  Эдгээр хөрөнгүүдийг шүүхээр хураая, гэхдээ иргэний шүүхийн журмаар хураая, бүх процессуудаа хийе гэдэг өөрчлөлт оруулж байна.

-Энэ хуулийн зохицуулалтад хорих ял оруулаагүй гэсэн үг үү?

– Ял шийтгэлгүй, хөрөнгө нь хураагдана гэсэн үг.

Хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан зүйлүүд дээр ял шийтгэл ярих бололцоогүй байгаа. Ийм ч учраас олон жилийн өмнө  хөрөнгө завшсан, хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүс санаа сэтгэл амар яваад ирсэн. Энийг л өөрчлөх гэж хуулийг санаачилсан.  2002 онд баталсан Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг завал хураах тухай зохицуулалт орсон. Бас нэг ойлголт байгаа, өнөөдрийн хууль тогтоомжоор хөрөнгө, орлогыг хураах бололцоотой гэж яриад байгаа. Гэвч өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар 15-20 жилийн өмнөх хөрөнгийг хураах ямар ч хуулийн боломж байхгүй. Тийм учраас энэ хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд шийдвэрлүүлнэ.

-УИХ энэхүү хуулийн төслийг өргөн барих тов өгөхгүй 115 хоносон гэж байна. Үүнээс болж асуудал гарсан уу?

-Бид бол энэн дээр гайхаж байгаа. Ухаахудагтай холбоотой саналд дүгнэлт гаргах ажлын хэсгийг 2025 оны хоёрдугаар сарын 17-нд Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Бид санал дүгнэлтээ гаргаад УИХ-д хүргүүлсэн, хэлэлцэхгүй байсан. Харин тавдугаар сарын 8-нд Монгол Улсын Их хурал дээр ажлын хэсэг байгуулагдлаа. Түүх харах юм бол өнгөрсөн 18 жилийн хугацаанд Тавантолгойн орд, Ухаа худагийг ярьсан олон улстөрч байх боловч Засгийн газрын түвшинд анхны санал дүгнэлт гаргасан тохиолдол нь саяных. УИХ- ын төвшинд ажлын хэсэг байгуулагдаж байгаа нь мөн саяны тохиолдол. Гэтэл энэ хугацаанд буюу өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд Ухаа худагийн орд газрыг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи ресурс” компани 350 сая ам.долларын өрийн бичиг босгосон байна. Яагаад УИХ-аар хэлэлцүүлэлгүй удав гэдэг асуудал гарч ирж байгаа.  Товчхондоо та нар 34 хувиа авбал ав, тэгэхдээ 150 сая ам.доллартай тэнцэхүйц үүрэг та нар дээр оногдоно шүү гэдэг утга агуулга уншигдаж байгаа. Яг энэ хугацаанд УИХ дээр дөнгөж ажлын хэсэг байгуулагдсаны дараа нэг асуудал үүссэн нь хамтарсан Засгийн газар байх уу үгүй юу, энэ чигээрээ явах юм уу үгүй юм уу гэдэг  асуудал хөндөгдөж эхэлсэн. Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд Ардчилсан намаас төлөөлөл болж орсон сайдын хувьд хүний эрх чөлөөг хамгаалахтай холбоотой нэлээд олон хуулийн төсөл өргөн барьсан, байгалийн баялагтаа монголчууд эзэн байх ёстой, авлига хээл хахуультайгаа тмцэх ёстой гэсэн бодлого барьсан. Яг энэ Ухаа худагийн үйл явдалтай зэрэгцээд бусад үйл явдал нь өрнөдөг. Энэн дээр улстөрчийн хувьд анхааралтай ажиглаж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.160.103

Гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг хураах тухай заалт Эрүүгийн хуульд байж л байгаа!! Хэрэв ял шийтгээд хөрөнгийг нь хураагаагүй бол одоогийн хуулиар ч иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад нөхөн төлүүлэх эрх зүйн боломж бий! Гэтэл "Ял шийтгэхгүйгээр хөрөнгийг нь хураана" гэдэг нь юу гэсэн үг вэ? Гэмт хэрэг үйлдээгүй хүний хөрөнгийг хураах юмуу? Хөрөнгөө хураалгах хэмжээний хууль бус үйлдэл хийсэн хүн гэдэг чинь гэмт хэрэгтэн л байж таарна шдээ! Хууль зүйн сайд гэхэд мөн ч хамаагүй туух юмаа?!!

Avatar

МӨӨГИЙ 5 цагийн өмнө 45.117.32.102

ЗӨВ ЗӨВ. ямарч ажил, бизнесгүй нөхдүүд таргалаад, баяжаад байгаа шүү дээ

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 70.52.152.29

Оюун- Эрдэнэ Уxаа xудгийг ард түмэндээ авч өгөx гэж энэ Уxаа худгийн луйварчдийн бүлэглэлийг ялаа гэж xэлсэн.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 70.52.152.29

Зүйтэй одоо ойлголоо 15-20 жилийн өмнө гээд идсэн мөнгөө өгөxгүй санаатай байсан луйварчдаас заавал ав, ав xэрэг xэзээ ч xуучраxгүй, үргэлж xандив нэрээр xаxууль xанатал өгдөг лалруудийг одоо л зогсооx цаг, очиx газар нь илгээx болсон. Шийтгэxгүй бол ард түмэн тэмцлийн xурц xэлбэрт шилжинэ. Бүгд заавал шоронд ороx ёстой !!!

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.126.89.231

х***а манж хог шаарууд орн нутг өчнөан битүү захиргру шаацнр
Дархнд барилга барин гэж шааж хулгайг-р газр мазр шаацн х***а манж пиздагууд газрын гаргж өгдг шаацн хэдий болтл ингж хулгай шааж амьдрхыг чин харжл байя гяхх гяхх зулбасгуудыг мэдж бгаа шүү.

Avatar

САЙД БА ХУУЛЬ 8 цагийн өмнө 202.179.24.197

ОРОСТ БОЛ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР НЬ НАЙМААЛЦАЖ БАЙХ ШИГ. … ХЯТАДАД БОЛ АМЬ НАСААР НЬ ДҮЙЖ БАЙХ ШИГ. .. ЯМАР Ч АСУУДАЛГҮЙ ШИЙДЭЭД БАЙХ ШИГ . МАНАЙД БОЛ ЛАВТАЙЯА 30 ЖИЛ ХУУЛЬ ДУНШЛАА. ХЭЗЭЭ ХУУЛЬ ГАРЧ ХЭРХЭН ХЭН ХЭРГЭЖҮҮЛЭХ ЮМ БҮҮ МЭД. .. ТА НАР БОЛ ХУУЛЬ БАТЛУУЛСАН ГЭЖ ХЭЛЭЭД БУРУУ ХАРЧИХНА. ДАРААГИЙХ НЬ САЙД НАР ЭНЭ ХУУЛИЙГ ХЭРГЭЖҮҮЛЭХЭД ХҮНДРЭЛТЭЙ ГЭЖ ХЭЛДЭГ… ТИЙМ Л ЮМ БОЛНО. МОНГОЛЫН ХУУЛЬ 3 ХОНОГ ГЭДЭГ… БОЛНО… ОРОС ХЯТАДЫГ ХУУЛВАЛ ЯАСЫН.

Avatar

Малчин 9 цагийн өмнө 103.57.92.184

Энэ Жэнкогийн гар хөл ямар утаггүй хууль яриад тархи угаагаад явах юм АТГ дарга хэлсэн ийм хууль хэрэггүй хөрөнгө хураах хууль байгаа авлигалтай тэмцэхэд хангалттай гэсэн. Том хулгайчид бүгд л их хуралд МАН д бна одоо байгаа хуулиараа шийтгэх боломжтой гэвч бас хуульд буруу өгч бултуулах гэсэн арга шүү!

Avatar

сонгогч 9 цагийн өмнө 202.9.47.52

хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийг батлахгүй бол УИХ- г тараах хэрэгтэй

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.126.88.140

Аймшгийн эргүүийн хэрг эрүүгийн ялаа хураадгийн.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.126.88.140

Гяхх гяхх аймгийн эргүүгийн ялл

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.179.24.197

ТЭГЭЭД ОДОО ХУРААГААС. 35 ЖИЛ ЯРЬЦАН. АРД ИРГЭД 90 ХУВЬ ДЭМЖСЭН. … ХУРААДАГ БОЛ ХУРААГААД , ЧАДАМГҮЙ БОЛ ТЭРИЙГЭЭ ХЭЛЭЭД ЗАЙЛААЧ. 6 ЖИЛ САЙД ДАРГА ХИЙЛЭЭ. … БҮҮР ЗАЛХЧААД БАЙНА…. БАЙСГЭЭД Л ГАРЧ ИРЭЭД АЛААД ӨГНӨ ШУДРАГЫГ ХАРУУЛНА Л ГЭЭД БАЙХЫН. ХИЙВЭЛ ХИЙГЭЭД ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЙЛЖ ҮЗ

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.131.226.86

Эрүүгийн асуудлыг Иргэний журмаар хурааж авна гэж юу байхав дээ

Avatar

Зочин 9 цагийн өмнө 139.5.219.133

хурааж авч чадвал улс баяжина хулгайч нар хулгайгаа нууж амжаагүй байхад нь хурааж чадах нь эргэлзээтэй

Avatar

Донх 10 цагийн өмнө 213.135.70.131

Худлаа шаасаар байгаад огцорлоо. Дараа энэ хуулиас болсон гэж шаана. Бас нэг данхан толгойт. Баахан том жижиг данхнууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж