Энэтхэгийн өмнөд хэсгийн Бангалор хотод аадар бороо орсны улмаас үерт нэрвэгдээд байна. Андаманы тэнгисийн дээгүүр циклон тогтоц үүссэний улмаас тус хот өндөржүүлсэн бэлэн байдалд оров. Бороотой холбоотой ослын улмаас Даваа гаригт гурван хүн нас баржээ. Хотын ихэнх хэсэгт хур тунадасны хэмжээ 100 мм хүрсэн нь 2011 оноос хойших дээд хэмжээ юм. Бангалорт ийм хэмжээний бороо орох нь ховор үзэгдэл гэдгийг Бүс нутгийн цаг агаарын албаны захирал хэлжээ.
Бангалорт дэлхийн томоохон технологийн компаниуд төвлөрдөг учир Энэтхэгийн Цахиурын хөндий гэж нэрлэдэг. Аадар борооны улмаас тэдгээр компанийн ажилтнууд гэрээсээ ажиллаж байна. Үерийн улмаас хотын мэдээллийн технологийн томоохон коридоруудын нэг гэж нэрлэгддэг "i-Zed" програм хангамжийн фирмийн хана нурж, нэг ажилтан амиа алджээ.
Эрх баригчид үерийн аюул нүүрлэж болзошгүй 210 байршлыг тогтоож, өдөр шөнөгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн. Карнатака мужийн дэд сайд ДК Шивакумар "Бангалорчууд юунд ч санаа зовох хэрэггүй" гэсэн боловч өдгөө нөхцөл байдал дордож, хүмүүсийн шүүмжлэл ихсээд байна. "Борооны үеэр ажилдаа явахдаа ийм айдас хүйдэстэй байдаг газар Бангалороос өөрийг мэдэхгүй юм байна" гэж нэгэн хүн цахим хуудсандаа гомдолложээ.
Технологийн хөгжлийг дагаад сүүлийн үед эрчимтэй баригдсан барилга байгууламжууд үерт өртөх эрсдэл их байгааг нутгийн оршин суугчид онцолж байна. Энэ нь хот төлөвлөлтийг байгаль орчинтой уялдуулалгүй хийсэнтэй холбоотой.
Карнатака мужид Энэтхэгийн сөрөг хүчин Конгресс нам олон суудалтай. Конгресс намыг дэд бүтцэд олон сая рупи зарцуулсан хэрнээ бороо усны асуудлыг шийдэж чадаагүй гэж Бхаратия Жаната нам шүүмжилжээ. Гэвч мужийн засаг захиргаа энэ асуудлыг цоо шинэ зүйл биш, удаан хугацаанд үргэлжилсэн зүйл гэдгийг хэлж байна. Үе үеийн засгийн газар Бангалорын дэд бүтцийг үл тоомсорлосоор ирсний гай гэж тэд үзэж байна.
ichgyyrgyi nobshirdog galzyy xylgaichuinoz. 5 цагийн өмнө 50.147.160.114
trakni dr NZM bildyych,+negtei yanxandyylx zantai
xylgaichdaan BLrXOT.