АНУ футуристик загварын "Golden Dome" пуужингийн хамгаалалтын системийг Трампийн бүрэн эрхийн хугацаанд багтаж ашиглалтад оруулах болжээ. Трамп нэгдүгээр сард Цагаан ордонд эргэн ирснийхээ дараахан АНУ-д чиглэсэн дараагийн үеийн агаарын заналхийллээс сэргийлэхийн тулд тус системийг сонирхож байгаагаа мэдэгдэж байв.
Уг төсөлд эхний ээлжинд 25 тэрбум ам.доллар төсөвлөсөн боловч явцдаа үүнээс илүү их зардал гарна гэдгийг засгийн газар мэдэгдэж байна.
АНУ даяар одоо ашиглаж буй хамгаалалтын системүүд нь боломжит дайснуудын эзэмшиж буй боловсронгуй зэвсгүүдийг гүйцэхгүй байгааг албаныхан анхааруулсаар ирсэн. Гадны боловсронгуй зэвсгүүдийг АНУ-д тулгарч буй хамгийн том аюулуудын нэг гэж үзэж буй.
"Golden Dome" пуужингийн хамгаалалтын систем суурилуулах төслийг АНУ-ын Сансрын хүчний генерал Майкл Гэтлейн удирдан явуулна. Уг систем нь сансарт суурилсан мэдрэгч, таслан зогсоогч бүхий шинэ үеийн газар, далай, агаарыг хамрах технологи байх юм. Трампийн магтан сайшааж буйгаар тус систем нь дэлхийн нөгөө өнцөгөөс, аль эсвэл сансраас хөөргөсөн пуужинг ч таслан зогсоох чадвартай.
Канад улс төсөлд оролцож, системийн нэг хэсэг байхыг хүсч байгаа аж. Тус улсын Батлан хамгаалахын сайд Билл Блэйр энэ оны эхээр Вашингтонд айлчлахдаа энэхүү төсөл Канадын үндэсний ашиг сонирхолд нийцэж байгааг илэрхийлжээ. Мөн "Канад улс бүс нутагт юу болоод байгааг мэдэж байх ёстой. Айсуй аюул заналхийллийг мэдэж байх ёстой" гэсэн байна.
"Golden Dome" системийг Израилийн "Iron Dome"-оос санаа авч бүтээжээ. Израиль улс 2011 оноос хойш "Iron Dome" системийг ашиглаж байна. Гэхдээ "Golden Dome" нь "Iron Dome"-оос хэд дахин том юм.
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.187.62
golden horde (алтан орд) системийг бас хөгжүүлж байгаа энэ нь нийт агаарын довтолгооны зэвсэглэлийг нэгдсэн нэг удирдлагатай бие биетэйгээ сүлжээгээр холбогдсон цогц болгох супэр төсөл юм
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.182.160
"Iron Dome" систем цаасан бар байсныг хусетуудын пуужин израйлын нисэх буудлыг харваснаар баталсан,"Golden Dome" нь оросын орешникийг,кинжалыг барьж чадахгүйг мэдсээр байж пуужингийн хамгаалалтын систем байгуулж байдаг бас л манайх шиг мөнгө унагаадаг гарууд ануст байдаг л юм бна