Ерөнхий сайд танхимын гишүүдтэйгээ хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2025.05.21-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд танхимын гишүүдтэйгээ хуралдаж байна

Ерөнхий сайд танхимын гишүүдтэйгээ хуралдаж байна

НЭМЭЛТ: 

Засгийн газрын ээлжит хуралдаан дуусаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үдээс хойш 15:00 цагаас хуралдах МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөлийн хуралтай холбоотойгоор намаасаа томилогдсон сайд нарынхаа хүрээнд хуралдаж эхэлсэн байна.

 

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө хураах асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гаригт болдог.  Засгийн газрын өнөөдрийн /2025.05.21/ хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд,

  • Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл,
  • Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мега төслүүдийн явцын талаар,
  • Ноолуур бэлтгэлийн явцын талаар,
  • “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төсөл,
  • “Тусгай зориулалтаар 2025 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл гэх зэрэг 34 асуудлыг хэлэлцэж танилцана.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж