PGL Astana тойм: Spirit-н ялалт ба Astralis-н 5 жил хүлээсэн финал

PGL Astana тойм: Spirit-н ялалт ба Astralis-н 5 жил хүлээсэн финал

PGL Astana тойм: Spirit-н ялалт ба Astralis-н 5 жил хүлээсэн финал

Бид өмнө нь PGL Astana 2025 тэмцээний хэсгийн шатны үр дүнг тоймлон та бүхэндээ хүргэсэн. Харин одоо тус тэмцээний плей-оффын шатны талаарх мэдээллийг хүргэе.

Хэсгийн шат 5-р сарын 14-ний Лхагва гарагт өндөрлөж, шилдэг 8 баг тодорсон. Энэ үед гол фаворитуудаар The MongolZ болон Team Spirit нэрлэгдэж байсан бөгөөд тэд 3-0 гэсэн амжилттай хасагдах шатанд шалгарсан. NAVI болон Aurora ч мөн 100 хувийн амжилттай плей-оффд шалгарах боломжтой байв. Харин Бразилын FURIA, MIBR, Европын NIP болон Astralis нарыг хэн ч төдийлөн тоогоогүй. Гэвч энэ нь том алдаа байсныг хожмын үйл явдал харууллаа.

ШӨВГИЙН НАЙМ

Багууд ганцхан амралтын өдрийн дараа шөвгийн наймын тоглолтуудаа эхлүүллээ. Эхний тоглолтод олон улсын 1xBet брэндтэй хамтран ажилладаг, Valve-ийн чансаагаар 5 болон 6-д эрэмбэлэгддэг Монголын "The MongolZ" болон турк тамирчидтай "Aurora" багууд учраа таарч, багууд гурван мап өрсөлдөөнтэй тоглоно гэгдэж байв. Гэвч Aurora өөр бодолтой байж, MongolZ-ыг өөрсдийн сонгосон Mirage мап дээр 13-5 харьцаатай хожсон. The MongolZ дараагийн Anubis мап дээр хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн ч туркууд дахин ялалт байгуулж, 2-0 харьцаатай хасагдах шатны дараагийн шатанд шалгарсан юм.

Хоёр дахь тоглолтод NAVI болон Astralis багууд тоглолоо. NAVI нь фаворит байж, харин Astralis дутуу үнэлэгдэж байсан. Эхний мап болох Nuke дээр NAVI CT талд 8-4 харьцаатай тоглож, ялахад тун ойрхон байсан ч Astralis гайхамшигтай эргэн ирж, нэмэлт цагт 16-13 оноотой ялсан. Хожигдож эхэлсэн NAVI дараагийн Mirage мапын эхний хагаст 10-2 оноотой тэргүүлж, 13-8 харьцаагаар хожсон ч шийдвэрлэх мап болох Ancient дээр 13-6 харьцаагаар хожигдон, энэ нь тэмцээний хамгийн том сенсацийг тарьжээ.

Үлдсэн хоёр тоглолтод FURIA нь MIBR-ийг (16-13, 13-2) хожиж, Team Spirit NIP багийг (13-8, 13-11) буулган авсан.

ХАГАС ШИГШЭЭ БА ШИГШЭЭ ТОГЛОЛТ

NAVI-тай учрахгүй болсон Aurora багийн финалд хүрэх зам засагдлаа гэгдэж байсан ч, эрчээ авсан Astralis бууж өгөх бодолгүй байв. Тэд эхний хоёр мап дээр эн тэнцүүхэн хожлоо хувааж (11-13 Mirage, 13-8 Nuke), сүүлийн Train мап дээр Astralis баг Aurora-г 13-3 харьцаагаар бут ниргэсэн. Энэхүү ялалт нь Astralis-ийн хувьд 5 жилийн дараах анхны S-Tier тэмцээний финалд шалгарсан явдал байлаа. Тэд хамгийн сүүлд 2019 оны BLAST Pro Series: Global Final тэмцээнд шигшээд шалгарч байжээ.

Team Spirit болон FURIA багуудын хагас шигшээ тоглолт өмнө нь "1xBet Mongolia"-ийн шинжээчдийн таамагласны дагуу болж өнгөрсөн. Team Spirit хүчтэй тоглолт үзүүлж, бразилчуудыг (7-13, 13-9, 13-7) буулган авч, финалд шалгарсан. Харин FURIA дараагийн хүрэл медалийн төлөөх тоглолтдоо ч ялагдаж, Aurora гуравдугаар байрт орж $150,000, FURIA дөрөвдүгээр байрт орж $87,500-ыг хүртсэн.

Финалын тоглолт өмнөх хасагдах шатны шигшээ тоглолтууд шиг сонирхолтой, гал гарсан өрсөлдөөнтэй байж чадаагүй. Team Spirit эхний хоёр мап дээр (Dust2 13-5, Nuke 13-10) амар ялалт байгуулж, Mirage дээр бага зэрэг суларч (5-13), Train дээр (16-13) ялалтаа баталгаажуулсан. Энэ бол тэдний энэ улирлын хоёр дахь түрүү байсан бөгөөд өмнө нь BLAST Bounty Spring 2025 тэмцээнд түрүүлсэн билээ. Тэд $400,000 шагналын мөнгө хүртэж,  удахгүй болох Мэйжор тэмцээний өмнөх итгэлээ олж авав. Шигшээ тоглолтын шилдэг тоглогчоор Danil "donk" Kryshkovets тодорсон бөгөөд тэрбээр 86/58 (+28) K/D үзүүлэлттэй, 1.51 рейтингтэй байж, HLTV x 1xBet-ийн MVP шагналыг хүртжээ.

PGL Astana 2025 өндөрлөсөн ч IEM Dallas 2025 үргэлжилж буй бөгөөд удахгүй BLAST.tv Austin Major 2025 эхлэх гэж байна! 1xBet Монголоос платформоос Монголын шилдэг баг болох The MongolZ оролцож буйг сануулж байна. Эх орныхоо багийг дэмжих боломжоо бүү алдаарай!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж