Хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа
-Монгол Улсад хууль хүн бүхэнд тэгш үйлчилж чадаж байна уу. Ингэж асуухын учир Монголд даабль стандарт хэдийнэ бий болсон байна. Даргад нэг өөр, иргэнд бүр өөр үйлчилдэг засаглалтай болсон байна?
-Ардчилсан Үндсэн хууль 1992 онд батлагдсан. Уг хуулиар бид өдөр тутмын үйл ажиллагаагаа зохицуулдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд Үндсэн хуулийн тогтолцоо илт уналтад орсон гэж би хардаг. Үүнд юу нөлөөлж байна вэ гэхээр засаглалын гажуудал нөлөөлж байгаа. Үүнээс үүдэж, Үндсэн хуулийн тогтолцооны гажуудал үүссэн. Монгол Улсад 340 орчим хууль, тогтоомжоор иргэдийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж байна. Үндсэн хууль тогтолцооны гажуудалд орсноор эргээд хүний эрхийг хамгаалах, иргэд хууль шүүхийн өмнө эрх тэгш байх боломжгүй болно гэсэн үг л дээ. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтийн хүрээнд, Засгийн газрын оруулж ирсэн төсөв, мөнгөний бодлогыг УИХ өөрчилж болохгүй гэдэг өгүүлбэрийг нэмсэн. Ардчилсан Үндсэн хуультай оронд бол хүн эхээс төрөхдөө амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, шударгаар өмч хөрөнгөтэй болох гэх мэт эрхүүдийг авч төрдөг. Энэ эрхийг төр өгдөг гэсэн үг биш шүү дээ. Харин энэ эрхүүдийг сайн хууль гаргаж хамгаалах нь эрх зүйт төрийн үндсэн шинж гэж үздэг.
-Төр илүү эрх мэдэлтэй болж байна гэлээ. Үүний сөрөг үр дагавар нь юу вэ. Төрийн илүү эрх мэдэл гэдгийн ард дарангуйлал тогтож байна гэсэн үг биз дээ?
-Бүх эрх мэдэл нэг газар төвлөрвөл маш аюултай. Монгол Улс хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх гэсэн гурван засаглалтай. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хууль гүйцэтгэх засаглалын эрх, мэдлийг илүү болгоод өгчихсөн. Харин хууль тогтоох байгууллага буюу төрийн эрх барих дээд байгууллагын эрхийг жил ирэх тусам хязгаарлаж байна. УИХ-ын гишүүд чинь Үндсэн хуулиа сахин хамгаалж байх ёстой онцгой субьект. Гэтэл УИХ-ын эрх мэдлээс давж, Засгийн газар дуртай хуулиа шахаж батлуулдаг болсон. Яаралтай горимоор хууль, тогтоомж батлуулдаг энэ мэт асуудал нь Үндсэн хуулийн тогтолцоог гажуудуулж байгаа юм. Хоёрдугаарт, Ерөнхий сайд "шүүх засаглал болохгүй байна. Шүүх хуулийн хүрээнд асуудал шийдэхгүй байна, авлигажсан байна" гэдэг. Тэр битгий хэл суудлаасаа огцрох хэмжээний үг хэллэгийг хүртэл хэлж байсан. Гэтэл шүүх байгууллага бол УИХ-аас гаргасан хууль тогтоомж, шийдвэрийг гүйцэтгэдэг, эргээд Их хуралд ажлаа тайлагнадаг ийм л байгууллага шүү дээ. Одоо харин нам эхэлж шийдвэр гаргаад түүнийг нь Засгийн газар УИХ-д өргөн бариад намын бодлогоос зөрөхгүй шүү гэдэг л болсон байна.
-Ерөнхий сайд суудлаасаа огцрох хэмжээний үг хэлж байсан гэлээ. Үнэнийг хэлэхэд Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээ, өөрийнх нь ард иргэдээ “ялаа” гэж хэлснийхээ төлөө залуус түүнийг огцрохыг шаардаж байна. Та энэ шаардлагыг хэр үндэслэлтэй гэж бодож байгаа вэ?
-Залуучууд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Үүнийг хэн нэгэн хааж боох эрх байхгүй л дээ. Харин цагдаагийн байгууллага хяналт тавих үүрэгтэй. Монголын нийгэмд агаарын бохирдол, татварын дарамт, түгжрэл, инфляци гээд өчнөөн асуудал бий. Үүний зэрэгцээ Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээ, орлогоо тайлагнахгүй байгаа зэрэг нь залуучуудын бухимдлыг төрүүлээд байна. Үүнийг холбогдох байгууллагууд нь шалгаж ажлаа хийх хэрэгтэй. УИХ-ын гишүүд, сайд нар, Ерөнхий сайд бүгд нийтийн албан тушаалтан. Нийтийн албанд ажиллаж байгаа хүмүүс, тэдний хамаарал бүхий гэр бүлийн гишүүд жил бүр хөрөнгө, орлогоо нийтэд ил тод мэдээлэх ёстой. Тэр битгий хэл хуульд заасан хугацаанаас өмнө 160 саяас дээш үнэтэй эд хөрөнгө, орлого олсон бол хугацаа хамаарахгүйгээр заавал мэдүүлнэ. Ингэснээр нийтийн өндөр албан тушаалтан, тэдний хамаарал бүхий иргэд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, түүнийг захиран зарцуулсан эсэхэд хяналт тавих боломж бүрддэг. Үүнд АТГ хяналт тавьдаг. Ингээд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн шинжтэй байна аа гэж үзвэл прокуророос албан тушаалаас нь чөлөөлж байгаад шалгамаар байна гэдэг хүсэлтээ тавьж болно.
Үүний өмнө ёс суртахууны хэм хэмжээндээ захирагдаж ард иргэдээсээ уучлалт гуйгаад албан тушаалаасаа бууж болно.
Бусад улс оронд ийм жишиг бий. Манайд бол аль аль зарчим нь нээлттэй.
-Монголд хамгийн их хулгай, луйвар хийсэн эрх мэдлээ ашигласан хүмүүс ял шийтгэл авахгүй өнгөрч байна. Тухайлбал, нүүрсний хэрэг, ногоон автобус, Хөгжлийн банк гэх мэт дуулиант хэргүүдэд холбогдсон албан тушаалтнууд ял шийтгэлгүй сугарч үлдсэн. Шүүх эдгээр хэргүүдийг үнэн зөвөөр шийдэгдэж чадсан уу?
-Шүүхийг буруутгахаас өмнө шүүх рүү хэргийг боож оруулж ирдэг цагдаа, АТГ, түүнд хяналт тавьдаг прокурорын байгууллагын шийдвэрийг анзаарах хэрэгтэй. Жишээлбэл, Хөгжлийн банкны хэргийг харахаар 80 гаруй холбогдогчтой. Үүнээс 30 гаруй хүн нь ял авлаа шүү дээ. Цаана нь 40 гаруй хүн зүгээр үлдсэн байгаа юм. Ингээд харахаар нэг бол хүн хэлмэгдүүлээд байна. Эсвэл яг гэм буруутай хүнийг нь оруулж ирэхгүй, үлдээгээд байна. Үүнээс харахад хэнийг оруулах, хэнийг оруулахгүй вэ гэдэгт хуулийн байгууллагынханд хэн нэгэн нөлөөлөөд байхыг үгүйсгэхгүй. Хууль хяналтын байгууллагын бүх албан хаагчдыг хэлж байгаа юм биш. Тэр дунд албан тушаалаа урвуулан ашигладаг. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байна. Даргын хүсэл сонирхлыг биелүүлэхийн тулд салбарынхаа нэр хүндийг унагаж буй хүмүүс бий. Монголд авлигын систем бий болчихсон.
Хууль, хяналтын байгууллага улс төрөөс хараат бус байх ёстой. Хуулийн салбарын шинэчлэл хэрэгтэй байна.
Харин Монгол Улсад шүүх харьцангуй шударга байгаа. Наад зах нь шүүхийн байгууллагын байр, цагдаагийн байгууллагын байруудыг л харчих тэнгэр газар шиг ялгаатай. Ерөнхий сайд шүүх рүү дайраад болохгүй байна аа гээд байвал тэр байгууллага үгэнд нь орохгүй байна л гэсэн үг.
-Цагдаагийн байгууллага төртэй хамтарч иргэдийнхээ эсрэг ажиллах боллоо гэсэн шүүмжлэл багагүй гардаг. Хамгийн сүүлд гэхэд ТҮЦ-ийг нүүлгэхдээ цагдаа нар иргэдийн эрхийг илтэд бүдүүлгээр зөрчиж харагдана лээ?
-Үндсэн хуульд зааснаар хүн өмч, хөрөнгөтэй байх эрхтэй. Энэ эрхэд хэн дуртай нь халдаад байж болохгүй. Эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг. Сүүлийн үед хэн нэгний захирамжаар асуудлыг шийддэг болж байна. Энэ нь хуулийн тогтолцооны гажуудал үүссэний нэг нотолгоо болж байгаа юм. Хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд холбогдох дүрэм журамд нийцүүлэн шийдвэр гаргах ёстой. Үндсэн хуульд хүний шударгаар олж авсан өмчийг хурааж авах хууль давсан журам байх ёсгүй. Энэ маягаар явбал дараагийн удаад бидний өмчид халдах нөхцөл байдал үүсч байна.
-Сүүлийн үед төр торгоно, хорино, хураана гэж иргэдээ айлгах болсон. Үүний нэг жишээ, гэр бүлээс гадуурх харилцааг 5-10 сая төгрөгөөр торгох ийм зүйл яригдаж байна л даа. Энэ тал дээр.
-Одоо мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хууль нь гэрлэгчдийг улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрлэлтийн насны хязгаар, хүүхдийн тэтгэмж, гэр бүл цуцлах, дундын өмчлөлийн асуудал зэргийг шийдвэрлэдэг багц хууль. Тус хуульд гэр бүлээс гадуурх харилцаа үүссэн тохиолдолд Эрүүгийн хуулиар ял ногдуулах, Зөрчлийн хуулиар шийтгэх гэх мэт зүйл заалт байхгүй. Ямар харилцааг, ямар тохиолдолд гэр бүлээс гадуурх харилцаа гэж үзэх юм. Тэрийг хуульчлах боломж байхгүй. Харин хууль тогтоомжид захирагдахаасаа илүү ёс суртахуун, зан заншилдаа захирагдаж л явна. Одоогийн Гэр бүлийн тухай хуульд гэрлэлтийн гэрээ гэж байгаа. Уг гэрээндээ гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тохиолдолд, гэр бүлийн бүх хөрөнгөө авна гэх мэтээр баталгаажуулах хэрэгтэй. Ингэж зохицуулж болно. Түүнээс биш торгоод тэр мөнгийг нь төр авна гэдэг тийм утгагүй зохицуулалт байж болохгүй. Ерөнхийдөө гэр бүл болох тухай мэдлэг мэдээллийг ерөнхий боловсролын сургуульд хүүхэд сурч байх үеэс нь эхлээд л энэ талын мэдлэг олгох хэрэгтэй.
-Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд бэлгийн харилцаанд орж, энэ нь эргээд хөвгүүд гэм хэрэгтэн болох тохиолдол нэмэгдэж байна. Үүнийг өөрчлөх боломжтой юу?
-14-өөс доош настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон тохиолдолд ямар шалтгаанаар бэлгийн харилцаанд орсноос үл хамаарч багадаа таван жилийн хорих ял авна аа. Энэ тал дээр ялын бодлого чанга байгаа. Өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн хөгжил эрт явагддаг болсон. Өсвөр насны хүүхдэдээ энэ талаар мэдээллийг сайн өгөх, ярилцах хэрэгтэй шүү.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БАТЦАГААН
Нэргүй 1 минутын өмнө 202.55.188.44
Харваас нэг алиа гөлөг л бна
Зочин 2 цагийн өмнө 103.9.90.100
Улс төрийн аливаа асуудлыг заавал яагаад хуульч, өмгөөлгч гэсэн нэр бүхий хэн ч мэдэхгүй, ямар ч мэдлэг боловсролгүй иймэрхүү нөхдүүдээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тодруулга аваад байдгийг ерөөсөө олйгдоггүй юм. Ямар ч үндэслэлтэй гаргалгаа хэлж чадахгүй ш дээ угаасаа кккк
Дэл 6 цагийн өмнө 202.55.188.81
хууль бус хөрөнгийг хураан авах ёсгүй гэдэг нөхөр байх шивдээ
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.160.105
х****а
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.183.88
Жагсаалыг хэн хөлсөлж, хэн жүжиглэж, хэн турхирч бгааг нийгэм мэднэ шүү. Төв талбайг хэн дуртай луйварчдын хөлснийхэн жагсаал ардчилал нэрээр эзэгнэх болж. Жирийн ард түмний төлөөлөлд ээлжлэн ашиглах боломж олгох зайлшгүй шаардлага гараад удаж байна
Зочин 11 цагийн өмнө 202.126.88.166
АН-ынханы олигархиудын сайтууд ард түмний албан ёсны сонгуулиар байгуулагдсан Засгийн газрыг унагаах гэж сошиалаар солиорч мөнгөний жагсаал зохион байгуулж байна. Энэ АН-ын ардчилсан ёсонд огт нийцэхгүй шүү. Энэ бол анархизм шүү. Монгол улсад зориуд санаатай улс төрийн тогтворгүй байдал үүсгэж эдийн засгийг нураан ард иргэдийн амьдралд нөлөөлнө гэдгийг АН-ынхан сайн мэдэж байгаа. Анархизм бол ардчилал биш. АН-ынхан эхлээд намынхаа олигархиудынхаа орлогыг нотлуул!
зочин 12 цагийн өмнө 203.98.77.101
Хэнтий нутгийнханд 1 хүүхнээр өгөөш өгөөд л улс төрийн карерийг нь дуусгадаг зуршсан балай бохир арга сэддэг болчлоо шүү
Нэргүй 12 цагийн өмнө 59.153.113.67
za bolij uz
Нэргүй 12 цагийн өмнө 66.181.160.97
Яасан гэж лаларааа гичиии жорлон сайт даа таарсан хогийн сэг вэ
зочин 2025-05-21 66.181.188.151
Хуульч л юм байх даа. Хотын Захиргаа нийтийн эзэмшлийн, автобусны буудал дээрх ТҮЦ – үүдийг албадан нүүлгэсэн нь зөв. Хот нийтийн эзэмшлийн газрыг хувийн бараагаа зардаг талбай болгосныг хориглож, эрхийнхээ хүрээнд нийтийн эрх ашгийн төлөө гүйцэтгэснийг ойлгоогүй юм аа даа.
Нэргүй 2025-05-21 12.172.251.103
Зөв шүү! ОЭ огцор, орлогоо нотол! Иргэдээ доромжлох талцуулах хэрэггүй хариуцлагаа үүрээд улс төрөөс зайл харанхуй галч!!
Даагий 2025-05-21 103.57.93.153
Ард иргэдээ ялаа гээгүй. Жагсаал зохион байгуулагчдыг ялаа гэсэн. ЧЯлаа гэж өөртөө хамаатуулаад байгаа нөхөд бол ялаа болон ялааны хамсаатан байна.
Зочин 2 цагийн өмнө 139.5.218.64
103.47.193.53 гэдэг ЯЛАА хүний хэлсэн үгийг ЧИ тайлбарлахгүй ээ. ЯЛАА гэж хэлсэн хүн нь тайлбарланаа . Орлогоо нотло гэхээр ЯЛАА болчихдоггүй юм шүү. . Эмэгтэй хүнтэй ч тэгэж харьцахгүй ээ.Харилцаа хандлагаа өөрчлөхгүй бол огцорох л хэрэгтэй .Саяхан Японы сайд би будаа ХУДАЛДАЖ авч үзээгүй гэж хэлснийхээ төлөө огцорч байх юм. Тэнгэр газар шиг ялгаатай байгаа биз.
хүннү 2025-05-21 202.179.27.105
Иргэдээс яасан гэж уучлалт гуйх юм? Хүний хэлсэг ярьсныг буруу тийш нь мушигаад байгаа биз дээ. Чи хуульч юм байгаа биз дээ? Одоо монголоор дүүрэн хуульч, эдийн засагчид байна. Нэмэр болж байгаа нь тун цөахөн. Иргэн, төр хоёрын дунд яс хаяж амьрагсад болсон. Оюун-Эрдэнэ чамайг, намайг, талбай дээрх залуусыг “ялаа” гээгүй. Баялгийн санд хулгайлсан хөрөнгөө өгөхгүй гээд байгаа хүмүүсийг хэлсэн. Эрүүл саруул юм бол З. Энхболдын ярилцлагыг үз. Маш тодорхой “ялаа”-г нэрэлсэн байгаа. Чи бол ялаа биш.
Мко 2025-05-21 122.201.31.192
Зөв шүү. Энэ хүн хэний талд бнаа?! Цаана нь монголыг цөлмөсөн баялагийн асуудал бгаа!!! Тэдний явуулга гэдгийг олон түмэн ойлгох хэрэгтэй цаг ирээд бна.Баялагаа өөрсдөө авъя л даа.
Зочин 11 цагийн өмнө 202.126.88.166
Монгол улсад улс төрийн тогтворгүй байдал хэрэггүй. Энэ нь зөвхөн хэдхэн олигархиуд болон монголын дотоодын дайснуудад л хэрэгтэй. Баялгийн сангийн үйл ажиллагааг зогсоох санаархал олигархиудад л байгаа.
Нэргүй 2025-05-21 66.181.187.79
ЭНЭНД ХЭН ИНГЭЖ ҮГ ЗААЖ ӨГӨВ
зочин 2025-05-21 139.5.216.73
…..та нар ч шаардуулж байж л хууль ярих юм даа….
Нэргүй 2025-05-21 103.212.117.228
ХУцдаг гөлөг вэ???
Нэргүй 2025-05-21 124.158.108.162
АТГ ЗГ -ын мэдэлд очсон нь үнэн бол манай төрийн маш том тэнэглэл. УИХ -ын мэдэлд АТГ байх ёстой. Хэн, ямар хүмүүс ийм өөрчлөлт хийсэн бэ? Ийм бх аваас монголын авилгал улам гаарч зогсохгүй. АТГ хуучнаараа УИХ -д байх хэрэгтэй.
Нэргүй 2025-05-21 172.58.244.226
Жинхэнэ мал
зочин 2025-05-21 66.181.188.223
Харин хэсэг бүлэг этгээд хуулийг дэндүү гажуудуулж дураараа аашилж байна, Хэдхэн хүн жагсаж цуглан,суулт хийж,өлсгөлөн зарлаад л засгийн газар ,төрийг унагах гэж оролддог болжээ, Монголын төрөөр,ард иргэдийн эрх ашгаар тоглоом хийдэг боллоо ,Гэтэл ийм жагсаал цуглааны цаана хамгийн аюултуй улаан дээрэмчидийн царай улалзаж байна, Одоогийн төр засгийг юу ч хийлгэхгүй,гүжирдэж гүтгэж нэр төрийг нь унагаж,улс орныг самуун байдалд оруулж байгаад төрийн эрх булаах зорилготой бүлэг этгээдүүд байна
Нэргүй 1 минутын өмнө 202.55.188.44
Харваас нэг алиа гөлөг л бна