Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу замын хөдөлгөөнд оролцож буй том оврын автомашинуудад шалгалт хийжээ. Монгол Улсын Засгийн газрын “Иргэд олон нийттэй харилцах “11-11” төв”-д иргэдээс гаргасан “Улаанбаатар хотын замаар элс, хайрга даац хэтрүүлэн ачсан авто тээврийн хэрэгсэл маш ихээр явж байна. Улаанбаатар хотод сүүлийн үед шинээр тавьсан замуудыг эвдэх нөхцөл үүсээд байна. Үүний дагуу холбогдох байгууллагууд нь даац хэтрүүлж тээвэрлэх зөрчлүүдэд арга хэмижээ авч өгнө үү” гэсэн санал хүсэлтийн дагуу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 47 дахь хэсэг, Монгол Улсын стандарт MNS4598:2025-г мөрдүүлэх, дээрх зөрчлийг илрүүлэх, арилгуулах зорилгоор энэ оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Улаанбаатар хот руу нэвтэрч буй том оврын тээврийн хэрэгслийг шалган зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 47 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч ажилласан. Монгол Улсад авто замаар тээвэрлэлт хийх хүнд даацын тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих аюулгүйн шаардлага, овор хэмжээ, жин, ачааллын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоох, энэ талаар төрөөс тавих хяналтыг хэрэгжүүлэхэд
Монгол Улсын “Автотээврийн хэрэгслийн ангилал Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2025 стандартаар зохицуулдаг.
Шалгалтын явцад том оврын тээврийн хэрэгсэлтэй жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн жин тонн хэтрүүлсэн, зам, замын байгууламжид эвдрэл үүсгэсэн, хучлагагүй ачаа тээвэрлэж, замын зорчих хэсэг бохирдуулсан, замын зорчих хэсгээр шороо болон зуурмаг асгасан зэрэг зөрчил илэрснийг арилгуулж, хариуцлага тооцон ажилласан байна.
Нэргүй 2025-05-20 202.126.91.160
Адгийн хулгайч х***а манж уих-ыг тараа огцруул. Устга 35 жилийн х***а манж хулгайг-тасдн зогсоо.
Нэргүй 2025-05-20 202.9.41.112
Төр засгийн газрыг огцруулах бас нэг шалтгаан энэ мөн үү. Элбэгдоржийн сайт зүгээр юм нийтлэнэ гэж байхгүй. үүгээрээ Оюун-Эрдэнэ, Нямбаатар нарыг огцруулах цаад санаатай байгаа нь ойлгомжтой. Зүгээр л хүүхдүүдийн нь тухай хангалттай бичиж байхад өөр юу хэрэгтэй юм бэ. Хамтарсан Засгийнгазар огцрох нь түмэн зөв. МАН дангаараа засгаа байгуулаад явбал хэн хэндээ хэрэгтэй.