УИХ өнгөрсөн Баасан гаригт импортын улаан буудай, гурилд 15 хувийн татвар ногдуулахгүй байх шийдвэр гаргасан нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярын зүрхийг савлуулсан.
Эл шийдвэрийг эсэргүүцэж сайд Ж.Энхбаяр “УИХ Монгол Улсын хөдөө аж ахуйн тулгуур салбар болсон газар тариалангийн үйлдвэрлэлийн түүхэнд хараар бичигдэх хуулийг баталлаа. Монгол Улс улаанбуудай, үр тарианы үйлдвэрлэл явуулах шаардлагагүй гэдэг бодлого гаргалаа. Энэ бол Монгол Улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд ноцтой харш шийдвэр гэж салбарын сайдын хувьд үзэж байна. Ялангуяа энэ шийдвэрийг гаргахад УИХ -ын дарга өөрийн санаачлагаар унагаах ажлыг зохион байгуулсанд туйлын харамсаж байна” гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл сайд Ж.Энхбаярын эцсийн найдлага Ерөнхийлөгчийн хориг болж хувирчээ. УИХ-аар баталсан хууль, тогтоолын төсөлд Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхтэй.
Энэ эрх нь Үндсэн хуулиар олгогдсон. Мөн хуульд зааснаар Ерөнхийлөгч хуулийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан хориг тавихаар зохицуулсан байдаг.
УИХ-ын даргын санаачлагаар төрхөмдөө буцсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгч хориг тавьж, үйлдвэрлэгчдээ аварч магадгүй гэх хүлээлт тариалан эрхлэгч дунд ч үүсчээ.
Үндэслэл шалтгаан нөхцөл ч хангалттай бас бий аж. Учир нь, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш үндэсний үйлдвэрүүдээ хөл дээр нь босгох зорилгоор “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” зэрэг хөдөлгөөнийг санаачлан ажиллах болсон. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газраас тодорхой хөтөлбөр, хуулиуд баталж, хөнгөлөлттэй зээлүүдийг ч аж ахуй нэгжид олгосон. Гэвч өмнөх УИХ-аар баталсан импортын улаанбуудай, гурилд Гаалийн албан татвар ногдуулахгүй байх хууль нь газар тариалангийн салбар хийгээд гурилын үйлдвэрүүдэд халтай тусаж эхэлсэн тул Засгийн газар татварыг сэргээх хуулийн төсөл санаачилсан ч бүтэлгүйдээд буй.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярын тодотгосноор дээрх хуулийн нөлөөгөөр үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан.
Энэ талаар тэрбээр “Одоогоор гурилын есөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хоёр нь зогсоосон, тав нь 15-20 хүчин чадлаараа ажиллаж байгаа. Байдал хүнд байна гэдгээ мэдэгдсэн. Хоёроос гурван үйлдвэр нь тогтвортой байдлаа хангаж байна. Нэг үгээр хэлбэл, үйлдвэрлэлийн хүчин чадлынхаа 40 хувийг алдаад байна. Хүнсний хувьсгалын үр дүнд дотоодоосоо гурилын хэрэгцээгээ 100 хувь хангадаг байсан бол өдгөө 60 хувийг дотоодоос, 40 хувиа гадаадад зах зээлд алдаад байна. Энэ байдлаараа үргэлжилбэл дотоодын гурил үйлдвэрлэл тэсэж үлдэх бололцоогүй. Чанар сайжирч байгаа, төрөлж баяжиж байгаа. Тариаланчид хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласнаар улаан буудайн чанар ч сайжирч байна” гэж мэдэгдэж байв.
Монгол Улс жилдээ 300 мянга гаруй тонн гурил хэрэглэдэг. Өнгөрсөн 2024 оны жилийн эцсийн байдлаар нийт 64.2 мянган тонн гурил импортолсон нь анх тооцоолсноос гурав дахин өсөлттэй гарчээ.
Өөрөөр хэлбэл, импортын гурилд 15 хувийн татвар ногдуулж байсан шийдвэр цуцлагдсан нь ийн нөлөөлсөн байна. Өнгөрсөн 2024 оны намар гурилын үйлдвэрүүд 160.8 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих сан 46.3 мянган тонн нийтдээ 207.6 мянган тонн хүнсний улаанбуудай хүлээн авчээ. Улаанбуудайн тариалалт багасаж, хурааж авсан улаанбуудайн ургацын хэмжээ ч багассан бөгөөд гурил, малын тэжээл, хивгийн үйлдвэрлэл ч 40-50 хувиар буурсан байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа хоёр ч төслийг сонгуульд зориулан батлуулсны нэг нь энэхүү 15 хувийн татвараас хөнгөлсөн төсөл.
Дээрх хуулийн үйлчлэлээр гурилын үнэ тогтвортой байж чадсан ч газар тариалан эрхлэгчдийн хувьд буудайн тариалалтаа бууруулах, гурил үйлдвэрлэгчид хаалгаа барьж эхэлсэн зэрэг таагүй нөхцөл байдал угтах болсон нь алсдаа стратегийн бүтээгдэхүүнээр Монгол Улс гадаад улсаас хараат болж болзошгүй тул Ерөнхийлөгч хориг тавих нь хожим гарч болзошгүй хор хохирлоос сэргийлнэ гэж үзэх үйлдвэрлэгчид олон бий. Харин нөгөө талд төрөөс хүү багатай зээл олгож, тариаланчид болоод үйлдвэрлэгчдийг дэмжээд байхад үнээ өсгөж, иргэддээ дарамт учруулдаг явдал дахин гарахгүй гэх баталгаагүй. Иймээс импортоор орж ирдэг гурил, буудайнд 15 хувийн Гаалийн албан татвар тогтоох нь эргээд үнэ өсөх шалтгаан болж болзошгүй гэдэг анхааруулгыг өгөх хүмүүс ч байгаа юм.
Иймээс Ерөнхийлөгч УИХ-аас гаргасан дээрх шийдвэрт хориг тавих уу гэдэг нь Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй энэ цаг үед бас л анхаарал татсан асуудал болж хувираад байна. Мөн Ерөнхийлөгч хориг тавилаа гэхэд УИХ хүлээн авах уу гэдэг бас л асуулт.
Г.ХОРОЛ
Нэргүй 2025-05-21 103.57.94.75
Ерөнхийлөгч хориг тавихгүй. Үндэслэлгүй хуйвалдаж үнээ нэмдэг луйварчдыг дампууруулах хэрэгтэй
Нэргүй 8 цагийн өмнө 103.57.94.108
тэгээд өөрсдийнхнөө биш оросуудыг эрхлүүлэх үү. чи муу чинь ёстой сонгодог тамын тогоо юу !
Нэргүй 2025-05-21 59.153.112.62
Хүүкүү
Нэргүй 2025-05-21 59.153.112.62
Долоо хоног тутам үнээ нэмээд байхаар нь моноплын эсэрэг хуулиар ШӨХТГазар торгоод тэгсэн чинь торгуулийн мөнгөө гаргаж авна гээд л дахиад үнээ нэмдэг үйлдвэрлэгчид . Уг нь үнэ тогтворжуул гээд хэдэн тэрбум төг өгөөд байхад шүү дээ !
Нэргүй 2025-05-21 202.126.90.20
Hyamd l baih estoi. Ene hun huviinashgaa bodoj bna. Tatvar hezee buusan ued ni totlgtooj bolnoo
Нэргүй 2025-05-21 202.131.236.22
Импортын гурил дотоодын монополиос хамгаалж байгаа. Алийг нь авах нь хэрэглэгчийн сонголт
зочин 2025-05-21 139.5.216.73
ХХАА.сайдаа хийж чадахгүй хүн ТӨРИЙН +ЗГС ХИЙЖ чадах уу??мөн их хүсэлээ….
Нэргүй 2025-05-21 124.158.123.243
Дотоодын гурил үйлдвэрлэгчид дэндүү даврамтгай, нэг жилд 9 удаа үнээ нэмсэн гэдэг баримт харагддаг. Үнээ нэмээд, торгуулсаныхаа мөнгийг эргээд олно гэж хэлсэн удирдлага ч байдаг гэсэн… Энэ бүхэнийг бодохгүй байж болохгүй…
Нэргүй 2025-05-21 66.181.160.103
Манай төрийн өндөр албан тушаалтнууд Оросын нөлөөнд маш амархан орж, эх орныхоо эрх ашгийн эсрэг албаны эрх мэдлээ сөргүүлэн ашиглан, улс орноо хорлон сүйтгэдэг болжээ?!! Оросын тусгай алба гадаад улсын нөлөө бүхий албан тушаалтныг мөнгөөр худалдаж авах, нээнтэгээр нь барьцаалж дарамтлах, өөрийг нь болон гэр бүл, үр хүүхдэд чинь "муу юм" болно шүү гэж айлган сүрдүүлэх г.м. олон арга хэрэглэдэг!! Энэ тухай АНУ дахь КГБ-ийн тагнуул байсан Ю.Швец ярьдаг, YouTube-д бий, үзээрэй!
Нэргүй 2025-05-21 66.181.160.103
Ийнхүү элссэн этгээд нь элдэв популист лоозонгоор халхавчлан улс орны онц чухал бүтээн байгуулалт, гадаад харилцааны асуудлыг эсэргүүцэх, гүтгэж гутаах, саармагжуулах, саатуулах, гацаах, зогсоох г.м. хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг!!!
ҮРГЭЛЖЛЭЛ 2025-05-21 66.181.183.53
АНУ-д татварын зориулалт тодорхой. Ж-нь, үл хөдлөх хөрөнгийн татварыг шоронд, номын санд, гал командад, замын арчилгаанд тэдэн хувийг төлнө гээд шууд хуваарилдаг учир татвар төлөгчдөд тодорхой гэнэ.Монголд бүх татвараа нэг том тогоо руу хийчихээд байгаа нь буруу бололтойдог шүү.
ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2025-05-21 66.181.183.53
АНУ-д IT компаньд ажилладаг манай хүү цалингийнхаа 50 хувийг татварт төлдөг гэнэ.1/Холбооны ЗГ-ын татвар, 2/Мужийн ЗГ-ын татвар, 3/Үл хөдлөх хөрөнгийн татвар, 4/Сургуулийн татвар, 5/Нийгмийн хамгаалал/тэтгэвр/-ын татвар, 6/Тэтгэвэрт гарах үеийн ЭМ-ийн даатгалын татвар, 7/Борлуулалт/НӨАТ/-ын татвар. Хувийн тэтгэврийн татвар сонголттой. Зарим муж хотын татвартай.Чи өөрөө л өөрийгөө хариуцаж амьдрана, төр, болон бусдад найдах хэрэггүй гэсэн бичигдээгүй хууль үйлчлэнэ.
Нэргүй 2025-05-21 59.153.112.62
АНУ дэлхийн номер 1 эдийн засаг . 1 доллор= 3550 төг
Нэргүй 2025-05-21 103.168.34.62
ерөнхийлөгч ер нь хуульд хориг тавихгүй юм өө байгаль орчин сүйрч байгаа энэ улсад хөл толгой байхгүй болсон
Зочин 2025-05-21 66.181.168.8
Өнгөрсөн өвөл 2025 оны Төсвийн тухай хуульд хориг тавьсан санагдаад байх юм.