VS: Хамтарсан Засгийн газрыг дэмжинэ, дэмжихгүй

VS: Хамтарсан Засгийн газрыг дэмжинэ, дэмжихгүй

Сүүлийн долоо хоног улс төрийн амьдрал ихээхэн өрнөлтэй, түүнийг дагасан хөдөлгөөн олонтой өрнөж буй. Хамгийн гол нь хамтарсан Засгийн газар цааш хэвээр оршин тогтнох уу, эсвэл сэлгээ хийгдэх үү? гэдэг дээр тулж ирээд байна. Хамтраад 10 сарын нүүрийг үзсэн засаг халуун тогоондоо асуудлаа шийдэхийг оролдсон ч иргэдийн шаардлага, нөхцөл байдал найр тавихаас хальж, эрхгүй нам тус бүр дотроо ярилцахад тулаад байгаа. Түүгээр ч зогсохгүй зарим гишүүн хамтрал хагарахыг дэмжиж байгаагаа шулуухан илэрхийлж, хэсэг бүлэг нь МАН үнэмлэхүй олон болоогүйгээс хойш АН, ХҮН намтайгаа урдах ажлуудаа хийсэн нь шулуухан урагшлах зам гэдгийг ч хэлээд амжлаа. Тэгвэл байр сууриа бөөрөнхийлөлгүй хэлсэн хоёр гишүүнийг энэ долоо хоногийн VS буландаа тодотгож байна. 


 

Ж.Золжаргал
УИХ-ын гишүүн

-Монгол Улс хамтарсан засгийг байгуулахдаа олуулаа нийлж байгаад түүхий эдээ зараад нэлээд мөнгө олно, хилээ холбоно, олон мега төслүүдээ их хүчээр зэрэг хэрэгжүүлнэ гэсэн. Гэтэл дэлхийд түүхий эдийн үнэ, орчин өөр болчихлоо. Ингээд мөнгө нь байхгүй болсон учраас цомхон төсвөөр илүү цэгцтэйгээр, хэдэн гол төсөл дээрээ фокуслаад ажиллах байтал бүх төслүүдээ заавал хэрэгжүүлнэ гээд байгаа. Иймд эдийн засгаа сэргээх, бартераар валютаа авч явах зүйл ярьж байгаа. Тэр дотроо түүхий эдээ хямд үнээр, бартераар өгөх зүйлс бий. Энэ бол Монголын эрх ашигт нийцэхгүй зүйл. Үүнийг хэд хэдэн хувилбараар түлхээд байгаа. Хэрэв ингэх дээрээ тулсан бол татсан нь дээр. Би энэ үзэл санаагаар гарын үсэг зурж, үзэл бодлоо илэрхийлсэн. 

Таамаг зөрвөл томъёогоо өөрчлөөд л явна.

Бүгдээрээ хамтарч том төслүүд хийе гэтэл орчин нөхцөл өөрчлөгдөж, мөнгө ховордоход цөөн төслөө барьж аваад явахын оронд заавал бүгдийг хийнэ гэж нутаг усаа бартердах санааг ил, далд шахах нь аюултай болсон тул энэ засаг одоо больсон нь дээр.

 

Т.Доржханд
Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан Шадар сайд, УИХ-ын гишүүн

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, тэр хөрөнгөөрөө тансаглан гадаадад байшин авч, оффшор дансанд мөнгөө байршуулсан эрх мэдэлтэй хүмүүс хариуцлагаа хүлээ, энэ мөнгөө төлөөд эрх чөлөөтэй яв гэдэг хоёр сонголтыг өгөх гээд ярьж байна. Ямар нэгэн байдлаар хүмүүсийн орлогыг үндэслэлгүйгээр хурааж, улстөржүүлж, өрсөлдөгчөө намнах гэж байгаа зүйл огт биш. Бид хуулийн эрх зүйн орчныг нь Засгийн газар дээр ярьж байгаад нээнэ.

Эрх мэдэлтэй хүмүүс нь бүгдээрээ орлогоо нотлоё. Нотолж чадахгүй бол улс төрийн хариуцлага хүлээж, үүрд явна. Энэ ажлыг Ерөнхий сайд өөр манлайлан хийж байна. Өөрөө орлогоо нотолно. Хэрвээ нотолж чадахгүй бол ажлаа өгнө.

Мөн бидний хувьд ийм асуудал гарвал орлогоо нотолно, чадахгүй бол ажлаа өгнө. Ямар ч асуудал байхгүй. Энэ зарчим бол зөв.

Залуусын жагсаал цуглаан хийж байгаа нь зөв. Ардчилсан нийгэмд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Харин нөгөө талдаа энийг ашиглаж, улс төрд тогтворгүй байдал үүсгэх, хил холболтын бүтээн байгуулалтыг гацаах, Монгол Улсын Засгийн газар сул, тогтворгүй, урт хугацаанд хамтарч ажиллаж чадахгүй юм байна гэж хөрөнгө оруулагчдыг үргээх эрсдэлтэй. Цаашлаад Засгийн газар хоорондын үргэлжилж байгаа тогтолцоог зогсоохыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.

Монголд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Монгол Улс  хаалттай, ядуу байна.

Дэлхий даяараа хөрөнгө оруулалтын орчин маш тааруу байна. Тарифын бодлогоос болж хөрөнгө оруулалт алга байна. Монгол битгий хэл Хятад, Орос улсад хөрөнгө оруулалт хийхгүй байна. Энэ үед гадаад экспортоо сайн хийж, ажлын байр бий болгож, эдийн засгаа тэлэх боломжгүй. Тиймээс тогтвортой Засгийн газар, бодлогыг хүсч байна. Тийм болохоор ХҮН нам, АН хамтарсан Засгийн газарт орсон. Тэрнээс биш зөөлөн суудал хүсч, халуун хөнжилд ороогүй ээ. Худлаа ярьж, хулгай хийх өчүүхэн ч эрх ашиг байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 59.153.113.167

SEKSEER ZYGAATSI ANUSDI BOOW XXNO80955877

Avatar

Зочин 6 цагийн өмнө 66.181.183.88

АН гэгч хэн билээ дээ төр засагт гарахаараа хувааж идээд дуусгачихна, цөөнх болохоороо сөрөг хүчин нэрээр улс төрийг хурцатгаж ард түмнийг талцуулж ЗГ-ын ажлыг хийлгэдэггүй . Ардчилагчид биш, ардчиллыг гутаагч мөнөө 30 жил хангалттай баталлаа. АН намаа бодитой ардчилагч болгох найдлага байхгүй, эсрэгээр танхай этгээдүүдээр бүл нэмээд нэг л бишээ

Avatar

bainguin xylgaich NZMdimag CTRT,lumit4, ylcuinOC deever Nyraaj,Mashin ygaalguin gazar,emleg Nyraaj OCzzee aliaraa nobshoz xuiseer,tbou mamy srnj; 8 цагийн өмнө 50.147.160.114

negrtei shaaltsyyljf, CJNalchyyrtai ys,ygaalguin mashinaas XOLBOJ UDUJ sadaanui ,xylgaichNZM

Avatar

xylgaichduinzz tsulmuj,brandyyduig batalgaat tsuund 8 цагийн өмнө 50.147.160.114

KAMEr+Utasnui xylgaichdaan killer -chuluul;
tyshaal shuidber gargaj, gadnui OCg CJNrniXUUX;

Avatar

Kmraa +ytasaachuluulj+docymentaar-#;- ylcuun bankaap, ylcuin xangamjaar,gadni CJNr solij 8 цагийн өмнө 50.147.160.114

——+ ### , ene tsag yed dyypiaml ayltai chanjing.
zasbaraar Xylgaildag bolloo.
Kameraa TZ gadna tald,xoriotoi zone, komangldlagchaa, 1-2. xsgyi CJNr xyndryylj,

xsgyi CJNr noirmoglyylj, xylgailj, bainguin KAMEr + Utasnui xylgaichdaantejn, yanxanzantai , gyilagchlyylax,xylgai xuilgex,

Avatar

- AIMAAr ni xylgaich Net?ychryylcan xoxipol saitr, 8 цагийн өмнө 50.147.160.114

texn/texnlogi mash ix chanjing; oligtoig kompiter; baixgyi bolloo,program ni ch, dyyriaml,tablet ytasni shil sar xyrxgyi xagarcj, setgexee bolson gajig,
zerleg galzyy baing Xylgaildag,xylgaichduig alxam gazargyi XUUX,CJN gyril,sygar xolij CJNyseeryn.
ene tsag yed ayultaip bn,
tboumamy srabnishj

Avatar

noxoi zodooni galzyy kapitlizmaasaan boloogyidtrFoto shor ,+dyyriamlaar xylgailjdrx; 8 цагийн өмнө 50.147.160.114

in NZMdima trkni+ barsy gaYs, +KAMEr+ ytasni bainguin xylgaichdaan; ? CJNr noirmoglyylj xylgailj ychryylsan xoxirol### clesreer ,xsgyi, XTom killer; gadniOCrs -aptnprkn;Tomchyyduin buildingyyduig ebdej,solij,Nyraaj, gemtlyin xashaagaar DUUREN xybuin emleg, OC Saidaar Nyraaj xylgaichid budnui uymuigXTOC deever ,xana tsoolj,,ychryylsan xoxipol,OC nui dor OCryy mashin ygaaj,CJN ys,emlegtei xolbox chanjing blr bolgoj, dampyyryylj,

Avatar

Зочин 9 цагийн өмнө 66.181.168.8

Золжаргал гишүүний 100% зөв.

Avatar

Иргэн 9 цагийн өмнө 202.126.90.219

Золжаргал гишүүнийг бүрэн дэмжиж байгаа шүү!

Дөргүй бух шиг зүтгээд байдаг, гадаад зах зээл дэх өнөөгийн нөхцөл байдлаа мэдэрдэггүй, төсөв зардлаа танадаггүй, данхайсан төртэй болчихоод байгаагаа ойлгодоггүй, санхүү хөрөнгө оруулалтын мэдлэг тааруухан Ерөнхий сайдтай баймааргүй байна!!!

Avatar

зочин 9 цагийн өмнө 66.181.164.154

Хоёр хөрштэйгээ, бусад орнуудтай нэгэн адил олон улсын үнэ тариф ханшаар худалдаа хийх хуультай, мөн ийм хэлэлцээртэй. Үүнийгээ мөрдөөрэй Доржханд аа Мөрдөхгүй Яагаад хөнгөлөлт буюу хямд үннэр түүхий эдээ өгнө гээд байгаа билээ. Хуультай улс шүү Золжаргал гишүүн зөв ярьж бана шүү Хуурамч худлаа тайлбар хийж хэрэггүй. Ажил мэддэг олон хүн түмэн олон дотор бий шүү

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.120

х***а манжуудааса 90% бүрдүүлцн зг салгмааргүй бн гэж шаадийн давхцн л******д мнголын бүх баялгыг бүх газр-р боом гэж нүхл хулгайг-р зөөж идх-р ирчмж шаадгийн. Зарж л бвад сайн мнгө нь орж ирж хэзээч орж ирдггүй л бхгүй юу 100 төгрөгний 1 ни л ррж ирдг шууд хулгай.

Avatar

Зочин 10 цагийн өмнө 192.82.92.42

Та нар бксдын хуухэлдэй болсон шуудээ. Мэдлэг сул болохоор туунд баясаад зайлуул!!!

Avatar

зочин 9 цагийн өмнө 66.181.188.223

Хамтарсан засгийн газар ажиллах нь зөв баахаа,Эс бөгөөс өөр хоорондоо хэрэлдэж тэмцэлдсэн, засгийн газарт ажиллах боломж олгохгүй ,улс орон самуунд автсан байдалтай байх биз, Зарим хүмүүс төрийн эрхийн төлөө юу ч хийхээс буцахаа байчих юм, Намууд дотор өнөө улаан дээрэмчид маш олон, улс төрийн тэмцэл бараг иргэний дайны хэмжээнд хүрчих гээд байна, Ийм байвал манай орон хэзээ ч сэргэхгүй, хөгжил цэцэглэлтээс хоцорсон адгийн орон байх б**х даа,

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.126.88.182

zoljargal gej atigat gazriin betegee chi dut!

Avatar

зочин 7 цагийн өмнө 202.126.88.118

хужаагиин шээс минь алнашүү

Avatar

ХУУЛЬЧ 10 цагийн өмнө 202.9.46.28

ЭНД ҮНЭН ХЭРЭГТЭЭ НЭГ НАМЫН НЭГДСЭН БОДЛОГ ГЭЖ ОЙЛГОСОНГҮЙ Харин АН-ын гишүүн ,,,,,ХҮН -ны дарга хоёрын яриа байна гэж мэдрэв .,,,,Нэг нь улсаа хөгжүүлэхийн төлөө БҮХ ЗҮЙЛЭЭ ИЛ ТОД БОЛГОЖ зүтгэхэд бэлэн гэдэг нөгөө нь ХАМТАРСАН ЗАСАГ БАЙГУУЛААД ОЛУУЛАА ӨЛӨНДӨХ ТҮҮНИЙГ ТААВАР ЗӨРВӨЛ ТОМЬЁОГОО ӨӨРЧЛӨӨД ЯВНА ГЭЖ ОЙЛГОДОГ ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ.,,,,

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.160.103

Энэ нэг халтар юм албан тушаалын амтанд архинд орсон хүн шиг бүр орчихжээ!!! Амь тавилаа, үхлээ??

Avatar

Зочин 10 цагийн өмнө 202.131.230.163

Монгол улсын эдийн засаг уул уурхайн экспорт дээр л тогтож байна. Энэ зогсвол ёстой ядуурал үнэмлэхүй утгаараа гаарна. тиймээс уул уурхайг дэмжих, түүнийг дагасан сүүдрийн эдийн засгийг илрүүлж ард түмэндээ хүртээх гэсэн Оюун-Эрдэнийн Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах хэрэгтйэ. өнгөрсөн 30жилд үйлдвэр, ХАА-н хувьчлал дээр маш их алдаа хийсэн байна. оддо энэ алдааг засах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 12.172.251.103

ОГЦОР! Орлогоо нотол, ёс зүйн хариуцлагаа хүлээ гэж зөв шаардлага тавьж байгаа залуусыг зогоож чадахгүй шүү!! Дэлхийн шившиг, ичгэвэртэй ОЭ-г огцортол жагсах хэрэгтэй шүү!!

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 59.153.112.65

Хөлдүү Данх хөгжүүлэх гэсэн чинь зургаан хүзүүгүй тарвага ажил хийлгэхгүй байсан гэвэл хэн тэнэг нь болох вэ

Avatar

Зочин 11 цагийн өмнө 202.55.188.94

Хамтарсан Засгийн газрыг ДЭМЖИЖ бна. Хэрвээ ЗГ огцорвол Монголын баялаг Луйварчид,гадаадын мэдэлд шилжинэ шүү. .

Avatar

Зочин 11 цагийн өмнө 202.179.18.210

Монгол орны улс төрийн тогтвортой байдал, хөгжил дэвшилд гадаадын дайснаас илүү дотоодын дайснууд, эх орноосоо урвагчид, барууны тэжээврүүд аюул учруулж байна. Сүүлийн хэдэн өдөр Засгийн газрын эсрэг жагсагчид Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын үйлдлийн талаар ганц үг ган хийхгүй байгаа нь хэний захиалгаар үймээн дэгдээж байгаа нь тодорхой байна.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.160.103

Албан тушаалдаа хөдлөшгүй суухыг "тогтвортой байдал" гэдэггүй юм!!!

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 59.153.112.65

Хээрийн нохойтой нийлсэн гэрийн нохой чононоос аюултай гэдэг эх орондоо Оросд зардаг урвагч Жэнкотой нийлсэн хүн бол Монгол хүн биш хөлдүү Данх

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 59.153.112.65

Монгол шиг орон 65 сая малтай, 3,4 сөя хүнтэй тэгээд 1,5 сая хавтгай дөрвөлжин км нутагтай орны ерөнхий сайд Оюун-Эрдэнэ газрын баялагаа зүгээр дээрээс нь хараад л бартериар зараад байх юм яриад 20 сайдтай засгийн газар байгуулаад сууж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж