Төр татаас өгвөл орон сууцанд олгох зээлийн хүүг 6 хувь руу буулгана

Төр татаас өгвөл орон сууцанд олгох зээлийн хүүг 6 хувь руу буулгана

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.20/хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Засгийн газар ямар аргаар 150 мянган айлын орон сууц барьж, иргэдийг хамруулахаар төлөвлөсөн бэ гэдэг асуудал хөндөгдлөө.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Монгол Улсын хэмжээнд өнөөдөр орон сууцанд 302,237 өрх амьдарч байгаа бол 279.639 өрх инженерийн дэд бүтэцгүй байшин хороололд, 359.671 өрх гэрт амьдарч байна. Шинэ дэд бүтэц татахад 1.5-2 жил шаардлагатай. Тэгэхээр яаж 150 мянган айлыг орон сууцанд оруулах гээд байна вэ.  Энэ хэмжээний орон сууцыг төр барьж, иргэдээ орон сууцанд хамруулахад 15 их наяд төгрөг шаардана?

Эдийн засаг хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Эрдэнэбат:

-2024-2025 онд улсын хэмжээнд ашиглалт орох орон сууцны судалгааг гаргахад нийслэлд 30 мянга, орон нутагт 6925, үүнээс Дархан-Уул аймагт 1366, Орхонд 1128, Говьсүмбэрт 36 буюу хамгийн бага орон сууц ашиглалтад орохоор байгаа.

2024 онд ипотекийн зээлд 1.4 их наяд төгрөг зарцуулсан. Орон нутагт орон сууцны хөтөлбөр зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай.

Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан эрчим хүчний хэмнэлттэй орон сууцанд олгох нөхцлийг бүрдүүлэх зэрэг хөтөлбөр хэрэгжүүлнэ.  Дөрвөн жилийн хугацаанд 150 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Санхүүжилтийг нь хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ гэдэг дээр тооцоо судалгаа хийж байна. Өртөг зардлыг нь бууруулах шаардлага бий. Тухайлбал, Монголын ипотекийн корпораци гадаад зах зээлээс 150 сая ам.долларын санхүүжилт босгосон. Свопынх нь зардал өндөр байгаа. Свопынх нь зардал дээр дэмжлэг үзүүлбэл 4 пунктээр зээлийн хүү нь буурах боломжтой.

Одоогийн загвараар жилдээ 500 орчим тэрбум төгрөг ипотекийн зээлийн үндсэн төлбөрөөс Монголбанкинд цуглараад буцаад хоёр дахь зээлд эргэлтэд ороод циклдээд явж байгаа. Энэхүү санхүүгийн загварыг сайжруулчихвал орон сууцны хөтөлбөр илүү хүртээмжтэй сайн хэрэгжинэ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Хоёулаа төрд орсон гээд бие биенийхээ нүүрийг угаамааргүй байна. 150 мянган айлын орон сууц барихад шаардлагатай 15 их наяд төгрөгийг хаанаас гаргах гээд байна вэ гэж асууж байна. Иргэдийг төлбөрийн чадварт нь нийцсэн орон сууцаар хангана гэж бичсэн байна. Тэгэхээр 1 м2 нь 700 мянган төгрөгийн үнэтэй байранд оруулах юм уу, орлогод нийцсэн гэхээр.  Иргэдийн орлого өнөөдөр хэд байгааг та бүхэн мэдэж байгаа юу. Би энэ асуудлыг Байгаль орчны яамнаас асуугаагүй. Эдийн засаг хөгжлийн яамнаас асууж байна шүү дээ?

Эдийн засаг хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Эрдэнэбат:

-Ипотекийн санхүүжилтэд нийтдээ 4.4 их наяд төгрөг эргэж байна. Энэхүү 4.4 их наяд төгрөг Монголбанк, Монголын ипотекийн корпораци, арилжааны банкны хооронд эргэлдэж байгаа юм. Банкууд өөрийн эх үүсвэрээс зээл олгож байна, гагцхүү хүү нь өндөр. Жилийн хүү нь 16 хувь байгаа. Бид баталгаа гаргавал хүү нь 4 хувиар буурч, 12 хувь болно. Түрүүний хэлсэнчлэн олон улсын зах зээлээс Монголын Ипотекийн корпораци 150 сая ам.доллар босгочихсон байгаа. Энэ мэтээр хөрөнгө татвал свопын зардал 4 хувийг нь буулгачихвал хүү нь 8 хувь руу бууна.

Хэрэв нэмээд хүүгийн татаас өгвөл зээлийн хүү 6 хувь руу буурах тооцоо судалгаа гарч байгаа.

Одоо явж байгаа бүтэц, санхүүжилтийг илүү сайжруулах замаар банкуудад байгаа санхүүжилтийг эргэлтэд зөв оруулах хөшүүрэг хийх замаар хэрэгжих боломжтой гэж харж байгаа.

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

– Өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас хэрэгжүүлсэн ипотекийн хөтөлбөрт 4.5 их наяд төгрөг зарцуулснаар 120 мянган айлыг орон сууцтай болгосон. Жилийн санүүжилт нь 500 орчим тэрбум төгрөг байсныг өнгөрсөн жилээс Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг нийлүүлснээр нэг их наяд төгрөг зарцуулж байна.  Хуучин 500 тэрбумаар 5000 хүрэхгүй айлыг орон сууцтай болгож байсан бол ипотекийн санхүүжилтийг нэг их наяд төгрөгт хүргэснээр жилдээ 10 мянган айлыг байртай болгох боломжтой болсон. Гэхдээ тогтолцооны шинэчлэл хийх хэрэгтэй юм билээ. Зөвхөн төрөөс татаас өгдөг 6 хувийн зээлээр хязгаарлах биш төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх.

Яагаад гэвэл 6 хувийн татаастай зээл авахын тулд иргэд 2-3 жил хүлээдэг. Арилжааны банкны жилийн 17-19 хувийн хүүтэй зээлийн тогтолцоо байгаа.

Дунд нь байгаа хүмүүст зориулсан санхүүгийн бүтээгдэхүүн байхгүй. Тэгэхээр үндэсний хороо энэ рүү ажиллаж байна. Үндэсний компаниуд жилд 20 мянган айлын орон сууц барьдаг. 150 мянган айлын орон сууцыг хувийн хэвшлийнхэн барина. Орон сууцны үнийг яаж бууруулах вэ,  Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудыг яаж орон сууцжуулах вэ гээд олон бодлого явж байгаа. Санхүүгийн хүртээмжтэй бодлого гаргаж ирэхийн тулд судалгаа хийгээд ажиллаж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МЛНГОД 1 минутын өмнө 202.9.46.98

Утаа, зуух, агаарын бохирдолд нэг ч төгөрг битгий зар хэдэн 10 жил зарцуулсантай ижил мөнгийг наад орон сууцны төсөлдөө оруулж хурдтай барьж дуусга дуусаагүй байхад зарагдаад дуусна биз дэ! 50 хувь бэлэн 50% хүүгүй 10 жилээр өгсөн дээр биз. Ипотек 6% ч гэсэн орлоггүй хүмүүст дарамт шүү!

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.9.41.112

Төр татаас өгч болохгүй. юм л бол төрийг сэхсрэх гэж байх юм

Avatar

Төсөв 2 цагийн өмнө 103.57.94.219

ийм балай юмнууд төрд ажиллах юмдаа.нэртэйгээрмнт баасыг зөөж өгөөч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж