Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах туршлагаа хуваалцахад бэлэн байна

Хуучирсан мэдээ: 2025.05.20-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах туршлагаа хуваалцахад бэлэн байна

Ши Жиньпин: Ядуурлыг бууруулах туршлагаа хуваалцахад бэлэн байна

Хятадын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шиань хотод Мягмар гаригт (2025.05.20) болж буй ШХАБ-ын хуралд тус улсын ерөнхийлөгч Ши Жиньпин баяр хүргэж, захидал илгээжээ. Уг захидалд 2025 оны ШХАБ-ын гол зорилго нь ядуурлыг бууруулж, тогтвортой хөгжилд гишүүн улс орнууд нэгдэх болсныг дурдсан байна. Тодруулбал, Ши Шиньпин ядуурлыг арилгах нь дэлхийн бүх улс орны нийтлэг зорилго юм гэж онцлон тэмдэглэсэн аж. Мөн Хятад улс шаргуу хүчин чармайлтаар ядуурлын эсрэг тэмцэлд ялалт байгуулж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн ядуурлыг бууруулах зорилтыг хугацаанаас нь өмнө буюу 10 жилийн өмнө биелүүлж, хүн төрөлхтний ядуурлын эсрэг тэмцлийн түүхэнд шинэ хуудас бичлээ гэсэн байна.

Ядуурлын үндсэн шалтгаан нь хангалтгүй хөгжил гэдгийг Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, ШХАБ сүүлийн жилүүдэд ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, гайхалтай үр дүнд хүрсэн гэж захидалдаа дурдсан байна.

Ши Жиньпин мөн "Хятад улс ШХАБ-ын дарга орны хувьд бүх талуудтай бодлогын харилцаагаа тасралтгүй сайжруулж, ядуурлыг бууруулах туршлагаа хуваалцахад бэлэн байна. Бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон оронд ядуурлыг бууруулах, үндэсний нөхцөлд тогтвортой хөгжлийн замыг хайж олоход туслахад бэлэн байна. Ядуурлаас ангид, хөгжил цэцэглэлттэй сайхан дэлхийг хамтдаа бүтээн байгуулахад бэлэн байна" гэж захидлаараа дамжуулан мэдэгджээ.

Тус форум "Ядуурлыг тогтвортой бууруулж, хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ: ШХАБ-ын орнуудын ядуурлыг бууруулж, тогтвортой хөгжлийг ахиулъя" гэх уриа дор нээлтээ хийсэн юм.

Форумыг ШХАБ-ын Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны хороо, Шэньси мужийн Ардын засгийн газар хамтран зохион байгуулж буй.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж