Хятадын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шиань хотод Мягмар гаригт (2025.05.20) болж буй ШХАБ-ын хуралд тус улсын ерөнхийлөгч Ши Жиньпин баяр хүргэж, захидал илгээжээ. Уг захидалд 2025 оны ШХАБ-ын гол зорилго нь ядуурлыг бууруулж, тогтвортой хөгжилд гишүүн улс орнууд нэгдэх болсныг дурдсан байна. Тодруулбал, Ши Шиньпин ядуурлыг арилгах нь дэлхийн бүх улс орны нийтлэг зорилго юм гэж онцлон тэмдэглэсэн аж. Мөн Хятад улс шаргуу хүчин чармайлтаар ядуурлын эсрэг тэмцэлд ялалт байгуулж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн ядуурлыг бууруулах зорилтыг хугацаанаас нь өмнө буюу 10 жилийн өмнө биелүүлж, хүн төрөлхтний ядуурлын эсрэг тэмцлийн түүхэнд шинэ хуудас бичлээ гэсэн байна.
Ядуурлын үндсэн шалтгаан нь хангалтгүй хөгжил гэдгийг Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, ШХАБ сүүлийн жилүүдэд ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, гайхалтай үр дүнд хүрсэн гэж захидалдаа дурдсан байна.
Ши Жиньпин мөн "Хятад улс ШХАБ-ын дарга орны хувьд бүх талуудтай бодлогын харилцаагаа тасралтгүй сайжруулж, ядуурлыг бууруулах туршлагаа хуваалцахад бэлэн байна. Бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон оронд ядуурлыг бууруулах, үндэсний нөхцөлд тогтвортой хөгжлийн замыг хайж олоход туслахад бэлэн байна. Ядуурлаас ангид, хөгжил цэцэглэлттэй сайхан дэлхийг хамтдаа бүтээн байгуулахад бэлэн байна" гэж захидлаараа дамжуулан мэдэгджээ.
Тус форум "Ядуурлыг тогтвортой бууруулж, хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ: ШХАБ-ын орнуудын ядуурлыг бууруулж, тогтвортой хөгжлийг ахиулъя" гэх уриа дор нээлтээ хийсэн юм.
Форумыг ШХАБ-ын Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны хороо, Шэньси мужийн Ардын засгийн газар хамтран зохион байгуулж буй.
Нэргүй 2025-05-20 122.201.31.11
ҮНЭХЭЭР ЯДУУРЛЫГ БУУРУУЛСАН ЮМ БОЛ МОНГОЛ ГЭДЭГ УЛНЫ УЛСАД ОРЖ ИРЖ АЖИЛЛАХ ШААРДЛАГА БАЙМААРГҮЙ ДЭЭ.
Нэргүй 2025-05-20 103.212.119.90
ХОЙД СОЛОНГОСЫН ГАНЦААРАА ИДСЭН ГАХАЙ ШИ ЖИН ПИНЭЭС СУРАЛЦ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Нэргүй 2025-05-20 103.212.119.90
Хойд солонгосын идсэн гахай Ши жин пинээс суралц!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин 2025-05-20 139.5.219.133
манай ерөнхийлөгч Хятадаас энэ чухал ядуурал бууруулах бодлогыг сураад аваасай монгол ядуурал буурахгүй өсөөд бгаа нь бодлого байхгүй гэсэн үг
Зочин 2025-05-20 139.5.219.133
манай ерөнхийлөгч Хятадаас ядуурлаа яаж бууруулдагыг сураад аваач Монголд ядуурал бууруулах бодлого ч байдаггүй улныхан гээд доромжлоод сууж байдаг
зочин 2025-05-20 192.82.66.30
энэ л сайн туршлагыг авчраачээ манай улс том тэрбум илүү хүн амтай улсын сайн даа 2 тосгон л биз дээ
Нэргүй 2025-05-20 59.153.114.217
За даа, туршлагадаа ч биш байхаа. Хятад хүндээ л байх. Ядуурлаас гарах цаанаасаа хүсэлгүй бэлэнчилдэг хүмүүс хорвоогоор дүүрэн байна, Монголчуудаас эхлээд. Өөрсдөө үнэхээо хүсэхгүй бол зааж сургаад нэмэр болов гэж.
Иргэн 2025-05-20 202.126.90.209
ШАХАВ гэдэг үгийн товчлол юмаа хүүхээ
confused 2025-05-20 212.161.64.106
ШХАБ gej yu gesen ugnii tovchlol yum be?
Нэргүй 2025-05-20 202.9.41.112
Монголчууд угаасаа ядуу амьдрах хувь тавилантай улсууд юм. Ажил хийх дургүй, сурч боловсрох дургүй, бусдад атаархуу, ёс зүйгүй, хар тамхи татаж, архи нэвт уудаг, бас сүүлрэх дуртай, аав ээжийнхээ үүрэг ролийг мэддэггүй, гэмт хэрэг байнга үйлдэнэ, зүгээр байж байгаад мөнгө авах дуртай, өөрийн муу бурууг бусдад нялзаадаг, хэрэлдэж зодолдож л байх дуртай, төр засгаа татаж унагаадаг.
Нэргүй 2025-05-20 139.5.217.188
ичмээр юмаа 3 хан сая хүнтэй өргөн уудам нутаг өчнөөн сая малтай байгалийн баялаг .социхлизмаас авахдаа хамгийн багадаа л бичиг үсэг тайлагдсан бүрэн дунд боловсрол той иргэд хүлээж авсан гэтэл хятадаас ядуурал бууруулах туршлага заалгах болж гэнэ
Нэргүй 2025-05-20 103.212.118.183
заалгах юмаа заалгана шд.