"Дээд гурил ямар үнэтэй вэ", "Таван килограмм гурил авья" гэх ганц нэг хүн гурил, будааны тасгаар үйлчлүүлнэ. Зарим нь ганц нэг килограмм цаасан ууттай гурил худалдан авна. Гурилын үнэ, нийлүүлэлт ямар байгааг сурвалжлахаар “Бөмбөгөр” худалдааны төвөөр орлоо.
Худалдаачдын зүгээс Цагаан сарын баяраас хойш гурилын үнэ огт нэмэгдээгүй, тогтвортой байгаа гэдгийг хэлж байв.
Худалдаа эрхлэгч Э.Мөнхчимэг Дарханы "Өег" болон "Атар", "Улаанбаатар гурил" ХХК, "Алтан тариа" ХХК гэсэн дотоодын дөрвөн үйлдвэрийн гурилаас гадна "Мука", "Алейка" зэрэг ганц нэг орос гурил зарж байлаа.
Тэрбээр "Иргэд ихэвчлэн килограммаар савласан гурил худалдан авдаг. Баяр ёслолын үеэр л шуудай гурил авах нь нэмэгддэг. Импортын гурил ОХУ-аас цөөн орж ирдэг ч сүүлийн үед тасарсан. Шалтгааныг нь сайн мэдэхгүй байна. Хүмүүс дотоодын үйлдвэрийн гурилаа ихэвчлэн худалдан авдаг. Цагаан сарын үеэр үнэ хямд орос гурил худалдан авах нь бага зэрэг нэмэгдсэн. Бусад үед борлуулалт нь буурсан" гэв.
"Бөмбөгөр" худалдааны төвд "Алтан тариа" ХХК-ийн нэгдүгээр гурил килограмм нь 2200, хоёрдугаар гурил нь 1200, "Улаанбаатар гурил" ХХК-ийн нэгдүгээр гурил килограмм нь 3000, хоёрдугаар гурил нь 2400 төгрөгийн үнэтэй зарж байна. "Хурх" брэндийн гурил хамгийн үнэтэй буюу килограмм нь 2700-4000 төгрөгийн үнэтэй байлаа.
Харин "Алтан тариа" ХХК-ийн 25 кг дээд гурил 70 мянга, "Улаанбаатар гурил" ХХК-ийн 25 кг дээд гурил 75 мянга, "Хурх" брэндийн 25 кг дээд гурил 90-95 мянга, "Дорнод гурил" ХХК-ийн 25 кг гурил 75 мянган төгрөгийн үнэтэй зарж байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр талх, гурил, будааны бүлгийн үнэ 3.9 хувиар өсөхөд талх, нарийн боовны үнэ 5.9 хувиар, гоймонгийн үнэ 19.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Нэгдүгээр зэргийн гурилын дундаж үнэ 2025 оны дөрөвдүгээр сард 2229 төгрөг болж, 2023 оны дөрөвдүгээр сараас нэг хувь, 2024 оны дөрөвдүгээр сараас 9.1 хувиар буурч, өмнөх сараас 0.4 хувиар /8 төгрөгөөр/ өссөн байна.
Хүнсээ цуглуулж явсан иргэн Р.Цогзолмаа "Гурилын үнэ эрс нэмэгдсэн зүйл ажиглагдсангүй ээ. Манайх дотоодын үйлдвэрийн гурил байнга худалдан авдаг. Сардаа нэг хүнсээ цуглуулахдаа 5-10 кг гурил худалдан авдаг" гэсэн юм.
Худалдаа эрхлэгч эмэгтэй "Гурилын үнэ өөрчлөгдөөгүй. Нэг килограмм гурилыг 2000-2500 төгрөгөөр зарж байна. Иргэд ихэвчлэн дотоодын үйлдвэрийн гурил буюу "Улаанбаатар гурил" ХХК-ийн гурил худалдан авдаг. Импортоор орос гурил орж ирсэн ч чанаргүй байна. Дээд гурил нь 2500 төгрөгийн үнэтэй хямд мөртлөө хүмүүс нэг их худалдан авдаггүй. Цагаан сарын өмнө орос гурил багахан орж ирсэн. Тэрнээс хойш нэмж орж ирсэн юм уу" гэв.
"Хямд гээд Оросоос гурил авч байна. Ингэхээр үндэсний үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдаад байна. Ийм байдлаар удахгүй дотоодын үйлдвэрлэл байхгүй болох нь" гэдгийг салбарын сайд нь хэлж буй.
Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар Гаалийн албан татварыг чөлөөлөх хууль хүчингүй болсонд тооцох тухай буюу импортын гурилд ногдуулах 15 хувийн татварын зохицуулалтыг сэргээх асуудлыг хэлэлцсэн. Дээрх хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох саналыг гишүүдийн олонх дэмжээгүй. Ингэснээр импортын гурил, улаанбуудай татваргүй орж ирэх асуудал хэвээр үлдсэн юм. Энэ асуудалд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр байр сууриа илэрхийлэхдээ "Монгол Улсын төрийн тэргүүн УИХ-аар батлагдсан хуульд хориг тавих Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. УИХ-ын гаргасан энэ шийдвэрт хориг тавина гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Бейсен өнгөрсөн сард мэдээлэл хийхдээ /2025.04.24/ "Цар тахлын үед тариалан эрхлэгчдэд хөнгөлөлт үзүүлж, татвар болон эрчим хүчний татвар хураамжаас чөлөөлсөн хэдий ч гурилны үнэ нэмэгдсэн.
Өнгөрсөн жил 101 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зургаахан гурилын үйлдвэр авсан байдаг. Тийм учраас энэ асуудлыг анхааралдаа авч үзэх ёстой.
Бүсчилж тариалалт хийх асуудалд анхаармаар байна. Увс аймгийн гурилын үйлдвэрийг дэмжих хэрэгтэй. Одоо гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд гурилын үнэ дахин нэмэгдэх магадлалтай байна. Тиймээс гурилын үнийг бүрэн хаах бус квот тогтоох эсвэл үнийг нь барих хэрэгтэй. Нэг тонн үрийн буудай 1600-1800 төгрөгийн хооронд байгаа бол бодит байдал дээр гурилын үнэ нэмэгдэх магадлалтай байна. Засгийн газрын бодлогоо дэмжинэ гэхдээ ялгавартай хандахгүйгээр зээлийг жигд олгох нь зүйтэй" гэдэг байр суурийг илэрхийлж байсан юм.
Зочин 20 минутын өмнө 139.5.218.64
ХЭН ХААНААС ЯМАР ГУРИЛ ХУДАЛДАЖ АВӨХ ЭЬ ХУВЬ ХҮНИЙ ХЭРЭГ .ДЭЛХИЙД ОРОС ТАРИАЛАЛТ ЦАВУУЛАГААРАА САЙН ТАРИА ТАРЬЖ ТАРИАГАА ЭКСПОРТЛОДОГ ОРОН .САЙН ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭДЭГ . ЮУН РЕЭКСПОРТ ЯРИАД МАНГАРТААД БАЙНА .МАНАЙ ҮНДЭСНИЙ ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ НАР АРД ТҮМНИЙ ДОРОМЖИЛЖ БАЙГААД ҮНЭЭ НЭМДЭГ .ИМПОРТЫГ ХОРИХ ХЭРЭГГҮЙ ДЭЭ. ЗАХ ЗЭЭЛД АЛЬ ГҮЙЛГЭЭТЭЙ ЧАНАРТАЙ ХЯМД ҮНЭТЭЙ НЬ Л ҮЛДЭХ.ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГ
Зочин 1 цагийн өмнө 202.126.90.182
Хорхой шавьжтай, элдэв химийн бодис хор цацсан, хугацаа нь тодорхойгүй, Хятадаас ре-экспорт хийсэн гурил идсэнээс үндэсний үйлдвэрлэгчдийн гурилаа идсэн нь дээр шүү.
Гарал үүсэл нь тодорхой үндэсний хүнсний үйлдвэрлэлийн гурилаа идсэн нь дээр. Оросод явж байхдаа комрот авч идье гэтэл Сычуань, Гуанжоуд үйлдвэрлэсэн байсан.
зочин 1 цагийн өмнө 202.70.34.27
Эх орныхоо үйлдвэрийн гурилыг худалдан авч байсан нь л зөв болно ш дээ. Энэ нь маш олон ААН-н үйл ажиллагааг дэмжинэ гэсэн үг. Хамгийн гол нь татвар өндөр байгаад НӨТ-ийн татвараас болоод бүх хүнс өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байна ш дээ. НӨТ-ыг багасгах юм уу бүр байхгүй болгомоор. Хэдч дамждагын тариа үйлдвэр талх дэлгүүр гээд бүх арилжаан дээр НӨТ авахаар үнэ нэмэгдээд Монголын имфялци улам л унаад байгаа ш дээ. Төрөөс өгдөг дэмжлэг гэж өгдөг мөнгөө болиод НӨТ авахаа л больчих.
Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.120
Орос сайн гурл оруулж ирх ёстой х***а манж пиздагуудын бузр ү/а хязгаарлх ёстой х***а манжууд тай харьцх хэрггүй дэлхийд халтай.
Борис 1 цагийн өмнө 66.181.184.232
Наад заваан чанар муутай орос гурилаа б*******ө чих. н**ш болсон байнлээ орос гурил.
Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.120
Орос гурил их хэмжээг-р оруулж ирээчээ.
Irgen 3 цагийн өмнө 103.140.11.161
ugaasaa l oros guril idej l ussun shde tamine mgl gueil idej bsn cnin unetei blod hereg alga bnda tamine dotood neriig ashiglaj gurilaa uniin usuud bhar hereggui bna tamine tgher oros guril budaan deer bho tamine ashig harasd dotoodiin uildwerud hereggui boljee tanine ard irgedee bodohgui oron bolje tanine
Борис 1 цагийн өмнө 66.181.184.232
Одоо орос гурил манай гурилаас н**ш болсон байнлээ. Худлаа хуцаж байхаар идээд үзээч
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.191.51
gadniiiii ym bitgii hudaldaj avaaaaaaaa
Нэргүй 3 цагийн өмнө 103.212.162.85
Дандаа хямд талхны зориулалттай гурил оруулж ирэх юм чинь яаж өнгөрсөн орос гурилыг гүйцэх вэ? Орос гурил олон улсад чанараараа дээгүүр ордог. Одоо ирж байгаа гурилыг талх б**в гээд үйлдвэрлэл эрхэлдэг улсууд авч хямд түүхий эдээр үнэтэй б**в талх худалдаж байгаа болохоор манай гурилын үйлдвэрүүд бооож үхэх нь аргагүй
Нэргүй 3 цагийн өмнө 202.55.191.194
ЧИ ЯГ ОРОС ГУРИЛ ИДЭЖ ҮЗСЭНҮҮ? МАШ ХАТУУ ЖО ХАТААХААР ХАГАРААД БАЙДАГ БАС АМТ МУУ, ХҮҮХЭД ГОЛООД ИДДЭГҮЙ.
Нэргүй 4 цагийн өмнө 139.5.218.9
бүх төрлийн гурил байгаад хүмүүс чанар үнээ харьцуулаад худалдаж авч бсан нь дээр шүү дээ. Энхбаяр бол дүр исгэн сүржигнэгч байна. Орос гурил харагдахгүй болж байна гэдэг нь хүмүүс сонголтоо хийж байгаа нь тэр шүү дээ
sukhbat 4 цагийн өмнө 103.126.107.50
er ni l hudaldan avah chadvar buursan shuudee.
Нэргүй 4 цагийн өмнө 202.55.191.194
импортоор гурил оруулах хэрэгтэй сонголт иргэдийн гарт
Уншигч 4 цагийн өмнө 202.55.191.130
Хог шавхруу, хаягдал, үлдэгдэл нь л орж ирж бгаа бх даа.
зочин 4 цагийн өмнө 59.153.112.44
Гурилын импортыг хэвээр нь байлгаж, сонголттой байх нь зөв байх оо, импортын гурил байгаа учир гурилын үнэ тогтвортой байгаа нь ойлгомжтой ш дээ, импортыг хориглох л юм бол гурилын үйлдвэрүүд үнээ нэмнэ ойлгомжтой
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.41.74
Манайх гурил дээр аюулгүй байдлаа аль хэдийн хангаж чадсан. Хүмүүс дотоодын гурилаа хэрэглэдэг. Гадаадаас импортын гурил орж ирж байгаа болохоор Дотоодын үйлдвэрлэгч нар монополчлон үнээ нэмж чадахгүй болсон юм. Харин гадаадаас гурил орж ирэх боломжийг хаамагц, Дотоодын үйлдвэрүүд дахиад л үнээ нэмж эхэлнэ.
Нэргүй 4 цагийн өмнө 202.126.89.153
Бид үнэтэй гурил хэрэглэж хэдэн феодалуудыг тэжээх албатай юу.
Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.120
Мнголд х***а манж хог шаарууд буда гурл тарьж хулгай шааж эзлцн.
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.160.103
Манай төрийн өндөр албан тушаалтнууд Оросын нөлөөнд маш амархан орж, эх орныхоо эрх ашгийн эсрэг албаны эрх мэдлээ сөргүүлэн ашиглан, улс орноо хорлон сүйтгэдэг болжээ?!! Оросын тусгай алба гадаад улсын нөлөө бүхий албан тушаалтныг мөнгөөр худалдаж авах, нээнтэгээр нь барьцаалж дарамтлах, өөрийг нь болон гэр бүл, үр хүүхдэд чинь "муу юм" болно шүү гэж айлган сүрдүүлэх г.м. олон арга хэрэглэдэг!! Энэ тухай АНУ дахь КГБ-ийн тагнуул байсан Ю.Швец ярьдаг, YouTube-д бий, үзээрэй!
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.160.103
Ийнхүү элссэн этгээд нь элдэв популист лоозонгоор халхавчлан улс орны онц чухал бүтээн байгуулалт, гадаад харилцааны асуудлыг эсэргүүцэх, гүтгэж гутаах, саармагжуулах, саатуулах, гацаах, зогсоох г.м. хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг!!!
Нэргүй 4 цагийн өмнө 43.228.129.131
Иргэд бол мэдээж хэрэглэж сурсан чанарт нь эргэлзэлгүй дотоодын гурилаа л авна, харин талх нарийн боовны үйлдвэрүүд аль хямдхан орос хятад гурил их хэмжээгээр авна, ингээд дотоодын гурилын борлуулалт буурч дампуурахад хүрч байгаа юм
Зочин 4 цагийн өмнө 122.201.31.206
Орос гурил орж ирэх боломжтой байгаа учраас дотоодын үйлдвэрүүд үнээ нэмэхгүй бгаа юм. Энхбаяр шоудахаа боль
Ногоон 5 цагийн өмнө 103.57.92.59
гаднаас гурил оруулах боломж үргэлж нээлттэй байхгүй бол манай хэд нэмээд байх хандлагатай байдаг юм билээ.үнэ нэмж зарахаа үндэсний үйлдвэрлэл гэж нэрлэдэг
Нэргүй 4 цагийн өмнө 103.168.34.80
UNENIIG
И 5 цагийн өмнө 139.5.217.37
Орос гурал гэж малын тэжээл оруулж ирсэг байналээ, хэн авах вэ? нэг аваад л хаширсан. Одоо оруулж ирэхгүй биз. Оруулсан намайчид шатаж байгаа байх.
Нэргүй 5 цагийн өмнө 203.17.23.177
ОРОС ГУРИАЛ_ ОРОС БҮТЭЭГДЭХҮҮН ГЭЖ ОРИЛДОГ ООРКУУД ЯГ ЦАГАА ТУЛАХААР ОГТ ХУДАЛДАЖ АВДАГГҮЙ. ТЭР ЯАРМАГИЙН ОРОС СУПЕРМАРКЭТ РУУ ХЭН Ч ОРДОГГҮЙ. ТЭГСЭЭР БАЙГААД ХААГДСАН ДАА. ОДОО ИМАРТ НЭЭГДЭХ ГЭЖ БАЙГАА. ИМАРТ НЭЭГДВЭЛ БӨӨН ООЧИР БОЛНО.
Нэргүй 4 цагийн өмнө 103.111.68.3
Яг үнэн, дайн байлдаан болж байгаа орны бүтээгдэхүүний чанар сайн байгаа гэдгийг хэн батлах вэ? Бараг өөрсдөө тэр бүтээгдэхүүнээ хэрэглэхгүй байгаа шүү дээ.
Зочин 47 минутын өмнө 202.126.90.182
Оросууд бүх юмаа Хятадаас импортолдог болсон. Гурил нь хямд орж байвал Хятадаас ре-экспорт буюу Хятадаас аваад Монгол руу экспортолно гэсэн үг. Эсвэл удсан хугацаа нь дууссан. Хүмүүс идэж болохгүй байна хэлээд байна шүү.
Нэргүй 5 цагийн өмнө 103.111.68.3
Хугацаа нь тодорхойгүй эсхүл хадгалах горим алдагдсан эсэхийг мэдэхгүй импортын гурил худалдаж авмааргүй байнаа, тэрний оронд монголд ургуулсан үр тариагаар үйлдвэрлэсэн гурилаа худалдаж авч, хэрэглэхийг илүүд хүсч байна, хүснээ.
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.160.103
ОХУ стратегийн нөөцөд олон жил хадгалсан хугацаа нь дууссан гурилаа Монголд оруулдаг!! Хятад ч ялгаагүй: хуучин цагаан будааг манайхан бараг үнэгүй шахам аваад оруулж ирдэг!!!
Зочин 46 минутын өмнө 202.126.90.182
Гэртээ хадгалж байсан гурил жил хагасын дотор идэх аргагүй болсон байсан шүү.