Оросын шүүх "Apple"-д торгууль ногдуулав

Оросын шүүх "Apple"-д торгууль ногдуулав

Оросын шүүх "Apple"-д торгууль ногдуулав

ОХУ-ын шүүх АНУ-ын технологийн "Apple" компанийг 93.5 мянган ам.доллараар торгох шийдвэр гаргасан байна. Москвагийн шүүхийн хэвлэлийг алба Даваа гаригт (2025.05.19) мэдэгдэхдээ, тус компани нь Оросын ЛГБТ суртал ухуулгын дүрмийг гурван удаа зөрчсөн гэжээ. Тус улс 2023 оноос эхлэн уламжлалт бус бэлгийн харилцааг хүлээн зөвшөөрүүлэх, сурталчлах зэргийг хязгаарлаж эхэлсэн. Энэ нь барууны орнуудын ёс суртахууны доройтол гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин харуулахыг зорьсонтой холбоотой юм.

Москва хотын Таганскийн дүүргийн шүүх "Apple Distribution International Ltd"-ийг гурван захиргааны зөрчилд буруутай гэж үзэн тус бүрд нь 31 мянган ам.доллар ногдуулах болжээ.

"Apple" компанийн зүгээс одоогийн байдлаар ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байна. Гэхдээ тус компанийн төлөөлөгчид шүүх хурлыг шүүх хурлыг хаалттай явуулахыг хүссэн гэж "Mediazona" агентлаг өмнө нь мэдээлсэн байжээ. Орос улс олон улсын ЛГБТ хөдөлгөөнийг хэт даврагч, дэмжигчдийг нь алан хядагч гэж тодорхойлсон байдаг. Ингэснээр ЛГБТК+ хүн болон тэдний өмгөөлөгчдийн эсрэг ноцтой эрүүгийн хэрэг хялбараар үүсэх эрсдэлтэй болсон байна. Мөн "ЛГБТ суртал ухуулга" гэх хуулийг зөрчсөн гэх ямар ч хувь хүн, албан байгууллагат Оросын шүүхүүд торгууль ногдуулж эхэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-20 38.42.106.107

Хүний сонирхол ямар байх нь тэр хүний асуудал. Олонхи үүнийг хүлээн зөвшөөрөхийг, ойлгохыг хичээдэг. Цагаан хоолтон, жимсэн идэштэн, ижил хүйстэн гэх мэт. Харин эсрэгээрээ тэд “бид”нийг ойлгохыг огтоос хүсдэггүй. Үүнийг захвал зарлаг тунхаглаж бусдад тулгах нь утгагүй. Миний хүүхэд насанд хүрсэн хойноо хэн болохоо шийдэг. Яг энэ зуураа яахыг нь би мэдье. Зөв үү манайхаан

Avatar

Яблоко 2025-05-20 202.9.46.239

Оросууд Яблоко гэдэг гар утас гаргах хэрэгтэй. xятадад захиалга өгч үйлдвэрлүүлж дээр нь Яблоко гэж бичүүлээд л болоо. Манайхан ч гэсэн xужаа утсан дээр "Эхлэл Defender" гэдэг нэр бичүүлээд авчирч зарж байгаа биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж