АНУ-ын дэмжлэгээс зуурч үлдэх Нетаньяхугийн оролдлого

АНУ-ын дэмжлэгээс зуурч үлдэх Нетаньяхугийн оролдлого

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
АНУ-ын дэмжлэгээс зуурч үлдэх Нетаньяхугийн оролдлого

Израилийн арми Газын зурвас дахь цэргийн довтолгоогоо өргөжүүлснээс болж сүүлийн өдрүүдэд олон улсын дарамт шахалт эрс нэмэгдэх болжээ. Тухайлбал, Их Британи, Франц, Канадын удирдагчид Даваа гаригт Израилийг шинэ довтолгоогоо зогсоохгүй, Газын зурваст нэвтрэх тусламжийг хориглосоор байвал хориг арга хэмжээ авна гэж мэдэгдэв.

Израилийн зэвсэгт хүчнийхэн "Гидеоны хүч" ажиллагааны хүрээнд Газын хойд болон өмнөд хэсэгт хүчээ шилжүүлжээ. Газын зурваст олон хоног агаараас хүчтэй цохилт өгсний дараа хуурай замын ажиллагааг эхлүүлсэн нь энэ юм. Шинэ довтолгоог Израилийн Аюулгүй байдлын танхим энэ сарын 5-нд зөвшөөрчээ. Уг ажиллагааны зорилго нь Хамас бүлэглэлийг ялан дийлж, үлдсэн барьцааны хүмүүсийг суллах юм.

Катарын нийслэл Доха хотноо Израиль, Хамасын талууд өнгөрсөн Бямба гаригт шууд бус яриа хэлэлцээ хийсэн. Гэвч Даваа гаригт нь Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху "Газын зурвасыг бүхэлд нь хяналтдаа авахаар төлөвлөж байна" гэж мэдэгдсэн юм.

Израилийн арми өнгөрсөн долоо хоногт анклав даяар Хамасын 670 гаруй объектод цохилт өгсөн байна. Улмаар Даваа гаригийн /2025.05.19/ өглөө Газын өмнөд хэсэгт орших Нассер эмнэлгийн цогцолборын агуулахад цохилт өгчээ. Ингэснээр Палестинчуудын эмнэлгийн тусламжийн төвөөс Нассерт нийлүүлсэн байсан эмнэлгийн хэрэгслүүд эвдэрч сүйдсэн байна. Уг цохилтын улмаас дор хаяж 136 хүн амиа алдаж, анклавын хойд хэсэгт ажиллаж байсан сүүлчийн эмнэлгийг хаажээ.

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, өнгөрсөн Пүрэв гаригаас хойш /2025.05.15/ 400 гаруй хүн амиа алдаж, 1000 гаруй хүн шархдаад байна.

Хүмүүнлэгийн тусламжийг Израиль 11 долоо хоногийн турш хаасны эцэст НҮБ-ын таван ачааны машинд зөвшөөрөл олгосон билээ. Гэвч энэ нь дайнд нэрвэгдсэн нутаг дэвсгэрт байгаа 2.1 сая палестинчуудын хувьд "далайд дусал" төдий тусламж гэдгийг НҮБ анхааруулж байна.

Энэ талаар ерөнхий сайд Беньямин Нетаньяху хэлэхдээ "АНУ-ын Сенат дахь холбоотнуудын шахалтаар бага хэмжээний хоол хүнс оруулах зөвшөөрөл олгосон" гэсэн юм. Нетаньяху ийм шийдвэр гаргаагүй бол АНУ-ын дэмжлэгийг алдах эрсдэлтэй байж магадгүй. Учир нь АНУ-ын зарим сенатор түүнд "Бид танайд зэвсэг, улс төрийн дэмжлэг үзүүлж байгаа ч өлсгөлөн нүүрлээд эхэлбэл үүнийгээ үргэлжлүүлж чадахгүй" гэж сануулах болжээ.

Зөвхөн АНУ гэлтгүй Их Британи, Франц, Канадын удирдагчид ч Газад хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг уриалж буй. Нетаньяху харин хариуд нь "Аравдугаар сарын 7-ны халдлагын төлөө Хамасын дайчдыг ‘шагнаж’, илүү их харгислалд уриалсан" гэж тэднийг буруутгажээ.

Нийт 23 орны Гадаад хэргийн сайд нар тусдаа хамтарсан мэдэгдэл гаргаж, Газын зурвас дахь тусламжийг нэн даруй сэргээх, НҮБ болон хүмүүнлэгийн бусад байгууллагад хараат бусаар ажиллах боломж олгохыг Израильд уриалжээ.

АНУ-ын дэмжлэгтэй Газын хүмүүнлэгийн сан нутаг дэвсгэрт тусламж хүргэх үүрэг хүлээсэн. Тус сан нь Израиль, АНУ-аас баталсан тусламжийн хүргэлтийн шинэ, хатуу хяналттай механизмыг ажиллуулах зорилготой. Ингэснээр тусламжийн бараа бүтээгдэхүүнийг Хамаст алдахаас сэргийлэх аж. Тусламжийн цэгүүдийн эхний хэсэг өмнөд болон төв Газын бүсэд байрлана.

Гэвч АНУ, Израилийн гаргаж буй төлөвлөгөө хүмүүнлэгийн тусламжийг цэрэгжүүлж, энгийн иргэдийн амь насанд аюул учруулна гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид үзэж байна. НҮБ-ын Хүүхдийн агентлагийн тэргүүн Жеймс Элдер хэлэхдээ "Энэ шинэ механизмыг хэрэглэх боломжгүй. Энэ механизм нь хүмүүнлэгийн тусламжийг зэвсэг болгож байна" гэжээ.

НҮБ-ын тусламжийн ахлагч Том Флетчер ч "Газад туслах өөр төлөвлөгөө хэрэггүй. Цаг дэмий үрэх хэрэггүй. Бидэнд угаасаа төлөвлөгөө байгаа" гэсэн юм.

Дашрамд дурдахад, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Бямба гаригт хэвлэлд ярилцлага  өгөхдөө "Нетаньяхуд сэтгэл дундуур байна" гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Тэрбээр Газын зурвасыг АНУ-ын хяналтад авч, эрх чөлөөний бүс болгох тухай өмнө нь ам нээж байсан билээ. Өнгөрсөн долоо хоногт ч энэ санаагаа давтаад, Газын зурваст үүсээд буй өлсгөлөнгийн нөхцөл байдлыг АНУ анхааралдаа авна гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.184.154

Жинхэнэ геноцид гэдэг чинь энэ дээ. Энэ муу еврей балиар хог юмаа.

Avatar

Болсон түүх 5 цагийн өмнө 103.57.92.59

хавар тураад бөгсөө дийлэхээ байсан нохойг халамжилж тэжээгээд намар нь уруулж билээ

Avatar

зочин 5 цагийн өмнө 66.181.160.66

Израйлийн бараг тал нь Оросжсон Еврейчүүд … Дайн байлдаанд дуртай байлгүй яахав ..

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.57.92.140

Манай NO WAR ийнханхаага байнаа

Avatar

С.Эрдэнэ дабль 5 цагийн өмнө 103.57.92.59

Хүүхэд зүгээр байлга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж