Барилгын ажил хийж байгаад өндрөөс унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 2025 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 18:30 цагийн орчимд “баригдаж байгаа барилгын 11 давхраас хүн унаж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй өндрөөс унаж нас барсан байжээ. Хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна. Уг иргэн нь тухайн барилгын компанид эхний өдрөө туслах ажилтнаар ажиллаж байсан бөгөөд тагтны тавцан хэсэгт эд зүйл зөөж байгаад ийнхүү харамсалтайгаар амь насаа алджээ.
Дулааны улирал ирж барилга, тохижилт, үйлчилгээний ажил эхэлсэн энэ цаг үед барилгын үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн, албан байгууллагууд ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилгын ажил эрхэлж буй иргэд, ажилтнууд та бүхэн аюулгүй ажиллагааны дүрэм журамтай сайтар танилцаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нэргүй 8 цагийн өмнө 202.55.188.105
мэргэжлийн хяналтын байгууллага тараад цэгцтэй хяналтын систем үгүй болсон
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.187.79
Шинэ ажилтан очихоор хамаг юмаа хийлгэх гэдгээс ингээд хэн нэгэн амь насаа алдаж байгаа юм. ХАБАЭ гэж байсан уу
Нэргүй 10 цагийн өмнө 202.126.89.88
х***а манж уих зг устга.
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: СУДАЛГАА МУУТАЙ ОГЦОМ ОГЦОМ ШИЙДВЭР ГАРГАХ НЬ САЙНААСАА СААР НЬ ДИЙЛЭЭД БАЙДАГ ЮМ ШҮҮҮ 10 цагийн өмнө 66.181.183.53
Байнга л хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой осол гарч, хүний амь эрсдсэн мэдээ гарах боллоо. Мэргэжлийн хяналтаа яаран татан буулгасны гор гарч байх шиг.Мэргэжлийн хяналтыг салбарт нь өгчихөөр сайд, ТНБД нартаа шаардлага тавьж чадахгүй байгаа биз. Стандартаа цэгцлэх, иргэдийн хариуцлага өндөрслөө гэдгийг нь сайн ойлгуулах, төрийн хяналтын хууль тогтоомжоо сайжруулах г.м. бэлтгэл ажлуудаа хийгээгүй дээ.Салбарын хяналтын талаар одоо чимээ гарахгүй юм.
Нэргүй 11 цагийн өмнө 202.9.40.70
Оюун-эрдэний засгийн газраас болж энэ хүн унаж нас барлаа гэж ойлгогдож байна.Тийм бол Оюун-Эрдэнийн засгийн газрыг огцруулах нь зөв юм байна. Дараагийн засгийн газар шинээр байгуулагдахад би нэг газрын дарга болчих юмсан. Засгийнгазар 4 сар болоод огцроод байвал ч олон хавар нэгэндээ гэгчээр би газрын дарга болчих юм шиг санагдаад байна.Надад та нар туслаарай
Иргэн 10 цагийн өмнө 59.153.115.206
Монголд минь ийм үхэрнээс дор ТЭНЭГ байх ч гэж.