Монголын хамгийн том цэцгийн фестиваль хоёр дахь удаагаа болно

Монголын хамгийн том цэцгийн фестиваль хоёр дахь удаагаа болно

Монголын хамгийн том цэцгийн фестиваль хоёр дахь удаагаа болно

Монголын анхны аялал жуулчлалын гудам “Мишээл вокинг стрийт”-д тавдугаар сарын 23-25-ны өдрүүдэд "Flower festival Mongolia–2025" арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү фестивал нь цэцэг ургамлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, сонирхогчдыг нэгтгэсэн Монголдоо хоёр дах удаа болж буй арга хэмжээ гэдгээрээ онцлог юм. Иймд тус фестивалийн талаар “Мишээл вокинг стрийт”-ийн ерөнхий менежер Б.Батцомирлогоос тодрууллаа.

-Мишээл вокинг стрийт “Flower festival Mongolia” – 2025 арга хэмжээг зохион байгуулах болсон талаар

Мишээл вокинг стрийт нь Мишээл сити төслийн нэг хэсэг бөгөөд амралтын өдрүүдээр иргэд Мишээл вокинг стрийтийн 10 гаруй ресторанаар үйлчлүүлэх, Мишээл байгаль орчин танин мэдэхүйн хүрээлэнгээр зочлох зэргээр хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Иймд бид энэ амралтын өдрүүдээр зорин ирж байгаа гэр бүлүүд, цэцэг, ургамал сонирхогчдод зориулан “Ойм ногоон урлан” – тай хамтран Flower festival Mongolia -2025 арга хэмжээг Мишээл вокинг стрийтийн дотор талбайд зохион байгуулах гэж байна.                                       

Сүүлийн жилүүдэд хотжилттой холбоотойгоор нийгмийн стресс нэмэгдэх болсон. Харин цэцэг, ургамал нь дотоод агаарын чанарыг дээшлүүлэхээс гадна стресс бууруулах, сэтгэл санаа тайвшруулах, сэтгэл ханамжийн түвшин нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлдэг. Иймд цэцгийн соёлыг дэлгэрүүлэх, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сурталчлах, экологийн боловсрол олгох, цэцгийн салбарын нэр хүндийг нэмэгдүүлэх, нийгмийн стрессийг бууруулах, бусад улс орнуудын цэцэг ургамлын соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус фестивалийг зохион байгуулахаар ажиллаж байна.

-Цэцгийн фестивальд онцлох ямар арга хэмжээ төлөвлөсөн талаар хуваалцвал?

Фестивальд бүх төрлийн  баглаа цэцэг, таримал цэцэг, ургамал, ургамлан тохижилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн 1,500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн 50%  хүртэл хямдралтай үнээр худалдаалагдана. Тэгэхээр таримал цэцэг, ургамал тарих гэж байгаа, ургамлан тохижилт хийхээр төлөвлөж байгаа бүхий л хүмүүс цэцгийн фестивальд ирээд нэг дороос мэдээлэл, зөвлөгөө авах, худалдан авалт хийх боломжтой юм

Цэцгийн фестивалийн үеэр ургамал тарих арчлах сургалт, цэцгэн титэм урлах, террариум урлах зэрэг олон төрлийн сургалтыг зохион байгуулна. Түүнчлэн цэцгийн фестивалиас худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчдийг Мишээл вокинг стрийтийн ресторан, киоскууд урамшуулал үзүүлж дэмжин ажиллаж байгаа. Тухайлбал таримал цэцэг худалдан авсан үйлчлүүлэгч бүрд Нью йорк ресторан 10%-ийн хямдралтай үйлчилнэ. Мөн цэцгийн фестивалиас худалдан авалт хийсэн үйчлүүлэгчдээс өдөр бүр 10 азтан шалгаруулна гэх зэргээр олон сонирхолтой арга хэмжээнүүдийг төлөвлөөд байна. Иймд цэцэг, ургамалд сонирхогч хүн бүрийг Flower festival Mongolia -2025-д хүрэлцэн ирэхийг урьж байна.

Фестивалийн талаарх мэдээлэл:  https://www.facebook.com/share/1CBSMU6AFZ/

Мэдээлэл авах утас: 99907392, 96023777

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.126.89.88

х***а манж уих зг устгаа. Даврцн пиздагууд х***а манж пиздагууд х***а манж уих зг хамгаалж авч үлдх гэж үхлдж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж