Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд гурвантаа нэр дэвшиж байсан улстөрч Ху Кён Ён дахин хэвлэлийн анхааралд оров. Энэ удаад тэр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бус эрүүгийн хэрэгт татагджээ. Түүнийг бусдыг залилан мэхэлсэн, Улс төрийн сангийн тухай хууль зөрчсөн, бусдад дарамт шахалт үзүүлж, танхайрсан гэх үндэслэлээр баривчлах шийдвэрийг өнгөрсөн Баасан гаригт шүүхээс гаргасан байна.
Үндэсний хувьсгалт намын хүндэт удирдагч гэх алдрын эзэн Ху Кён Ён тун өвөрмөц нэгэн. Тэр өөрийнхөө "IQ"-г 430 гэдэг. Мөн иргэн бүрт 100 сая вон өгнө, НҮБ-ын төв байрыг Нью-Йоркоос Панмунжом руу нүүлгэн шилжүүлнэ гэх мэт сонирхол татам сонгуулийн амлалтуудаараа олноо танигджээ.
Ху Кён Ён 1947 онд Өмнөд Кёнсан мужийн Мирян хотод төржээ.
Тэрбээр 1997 онд анх удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Энэ сонгуулиар Нобелийн энх тайвны шагналт Ким Дэ Жун ерөнхийлөгч болсон бол Ху Кён Ён ердөө 0.15 хувийн санал авчээ. Дараа нь 2007 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ ерөнхийлөгч асан Пак Чун Хи өөрийг нь охин Пак Гын Хэтэйгээ гэрлүүлэх гэж байсан гэж ярьжээ. Пак Гын Хэ тэр үед гэрлээгүй байв.
Мөн тэрбээр алдартай улстөрчидтэй ойр дотно харилцаатай хэмээн сайрхаж, АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж В.Буштай хамт авхуулсан мэтээр эвлүүлсэн хуурамч зургаа үзүүлж байв.
Үүнийхээ дараа тэр худал мэдээлэл тарааж, сонгуулийн хууль зөрчсөн хэргээр 18 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Мөн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ 10 жилээр хасуулжээ. Улмаар 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулиар эргэн ирсэн байна. Гэсэн ч энэ сонгуулиар ердөө 0.8 хувийн санал авсан юм.
Харамсалтай нь тэр одоогийн байдлаар 2034 он хүртэл дахин эрхээ хасуулсан байдалтай байна.
Яагаад гэвэл Өмнөд Солонгосын Дээд шүүх өнгөрсөн онд сонгуулийн хууль зөрчсөн хэргээр түүнд гурван жилийн хорих ял оноож, 10 жил нэр дэвших эрхийг нь хассан юм. Сонгуулийн кампанит ажлын үеэр тэр өөрийгөө "Samsung"-ийн үүсгэн байгуулагч Ли Бён Чулын өргөмөл хүү, ерөнхийлөгч асан Пак Чун Хигийн бодлогын нууц зөвлөх байсан гэж худал мэдээлэл тараажээ.
Тэрбээр Үндэсний сонгуулийн хороонд 48.15 тэрбум вон давсан хөрөнгө мэдүүлсэн байдаг. Мөн Кёнги мужийн Янжү хот дахь “Тэнгэрийн ордон” шашны цогцолборт амьдардаг бөгөөд тэндээ бүх өвчнийг анагааж, хөгшрөлтөөс сэргийлдэг гэх сүү зарж, үнэтэй лекц уншдаг. Түүнийг хэт өндөр үнээр бараа зарсан, зөвлөгөө нэрийн дор эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр буруутгажээ.
иргэн 9 цагийн өмнө 62.55.205.86
Гүндалай л байна.
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.187.62
манайхаар бол босоо ганбаа юмдаа
Зочин 10 цагийн өмнө 103.212.162.46
Сонгогчдийн мэдлэг, боловсролыг доорд үзэж, худал хуурмагаар мэхлэх гэсэн нэгэн бололтой. Ер нь эзэмшсэн мэргэжлээрээ сайн ажиллаж байгаагүй хүмүүсийг сонгох хэрэг байна уу
Бид ч дутахгүй шүү. 10 цагийн өмнө 192.82.92.204
Манай нэр дэвшигч босоо Гамбаа удахгүй ийм болно, дараа нь Женко "MCS" -ийн хөрөнгийг хурааж иргэн бүрд 1 тэрбум төгрөг өгнө гэж наана, эцэст нь Зика вирус буюу З.Энколд "Баялгын санг иргэдэд тэнцүү хувааж бэлнээр олголт хийнэ" гэж галзуурна. Монголын галзуучууд солонгосын Ху Кён Ён дутахгүй шүү, хахаха
Нэргүй 12 цагийн өмнө 202.70.33.171
Өөрийн улсын солиотуудаа яая гэж байхад хаа байсан тэр солонгосын солиотын талаар мэдээ нийтлээд байх юм. Танай news.mn жаахан цензуртэй байж болдоггүй юм уу.