Галт тэргээр аялахдаа хүүхдүүд цагийг зугаатай өнгөрүүлэх орчныг бүрдүүлжээ

Галт тэргээр аялахдаа хүүхдүүд цагийг зугаатай өнгөрүүлэх орчныг бүрдүүлжээ

Галт тэргээр аялахдаа хүүхдүүд цагийг зугаатай өнгөрүүлэх орчныг бүрдүүлжээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН зорчигч тээврийнхээ үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хүүхдэд зориулсан тусгай вагоныг орон нутгийн зарим чиглэлд аялуулж эхлэхээр бэлтгэж байна.

УБТЗ-ын Зорчигчийн вагон депо НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдүүд галт тэргээр аялах хугацаандаа кино үзэж, хамтдаа тоглож цагийг зугаатай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нэг вагоныг хүүхдэд зориулан тусгайлан тоногложээ.

Ингэхдээ хүүхдүүд бэртэж гэмтэх эрсдэлээс сэргийлж вагоны хана шалыг зөөлөвч эдээр доторлож, эко зөөлөн тоглоомуудыг сонгосон байна. Тэрчлэн хяналтын камер суурилуулжээ. Мөн аав, ээжүүд хүүхдээ тоглож байх үед амарч байх хүлээлгийн өрөөтэй юм. Хүүхдийн ариун цэврийн өрөөг ч бас хүүхдийн стандарт хэмжээнд тохируулж чөлөөтэй бие засаж, гараа угаах  боломжтойгоор тооцож хийсэн гээд хүүхдийн ая тухтай аялах боломжийг бүрдүүлж чаджээ. Хүүхдийн вагоныг тун удахгүй аялуулахаар төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж