76:1
126:1 Шинэ хүн

NEWS.MN сайт "126:1″ булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын 2024 оны сонгуульд тавдугаар тойрог буюу Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан Д.Батбаярыг танилцуулж байна.


Хүний хуучин, дээлийн шинэ нь дээр гэх сонголтыг тас цохин, 53.903 сонгогчийн саналаар гуравт эрэмбэлэгдэн төвийн бүсийг төлөөлөн парламентад сонгогдсон улстөрч бол Д.Батбаяр юм.

Хэдийгээр тэр улс төрд шинэ хүн ч уул уурхайн салбар болоод уяач дунд “Монгол Чех Металл” компанийн захирлаар хэдийнэ танигдсан байдаг.  Эцгээсээ өвлөсөн жонш олборлох уурхайгаа өргөжүүлж, баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан нь аж үйлдвэрлэлийн салбарт тэсрэлт хийсэн. Жилдээ 100-150 мянган тонн жонш олборлон экспортод гаргадаг Чулуут цагаан дэлийн хайлуур жоншны уурхайн дэргэд баяжуулах үйлдвэр ажиллаж эхэлснээр жилд 200 мянган тонн хүдэр боловсруулж, экспортод гаргадаг болсон. Нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрлэлтэй болох нь Монгол Улсын нэн тэргүүний зорилт бөгөөд тэрхүү ачаанаас үүрэлцсэн баялаг бүтээгчдийн нэг гэж тодорхойлж болно.

Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй тэрбээр эдүгээ УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар ажиллаж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар, Б.Түвшин нарыг нэр дэвшүүлсэн ч олонхийн дэмжлэг аваагүй. Иймээс тус бүлэг нэр дэвшигчийг өөрчилж, Д.Батбаярыг санал болгоход УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлэхэд Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн тухай эдийн засагчид сануулахад Засгийн газар төсөвт тодотгол хийх хуулийн нөхцөл бүрдээгүй гэж сөрсөн. УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Батбаяр ч “Жилийн хугацаанд хоёр удаа хийдэг төсвийн тодотгол гэж юу байдаг юм бэ. Анхнаасаа төсвийг зөв төлөвлөх нь чухал байна” гэж эсэргүүцсэн юм.

Хүнд үйлдвэрлэлийн салбарт ажиллаж ирсэн түүний туршлагыг төр ашиглаж чадвал аж үйлдвэрлэлийн салбараа босгоод ирэх бүрэн боломж байгааг ангийн нөхөд нь хэлдэг.

Учир нь, тэрбээр аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл тэр бүгдийг нарийн харж, гарц гаргалгааг хэлдэг цөөн хууль тогтоогчийн нэг юм.

Энэ талаар тэрбээр  “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр маань Хятадын цементээс хоёр дахин үнэтэй цемент үйлдвэрлэдэг. Яагаад ийм өндөр үнэтэй цемент үйлдвэрлэдэг вэ гэвэл Цемент шохойн үйлдвэр тээврийн үйлячилгээ эрхэлдэг. Дээр нь өөрийн гэсэн вагон ажиллуулна, зүтгүүрээ маллана. мөн Хөтөлийн уурын зуухыг ажиллуулдаг. Зуурмагийн үзель нь шүүхийн маргаантай учраас ажиллах боломжгүй. Сайхан суманд хийж байгаа бүтээн байгуулалтад шаардлагатай зуурмагийг Улаанбаатар хотоос татах хэрэгтэй болдог. Энэ бол эмгэнэл. Дэргэд нь цементийн үйлдвэр байхад. Үүнээс бол гадаадаас цемент авах шаардлагатай болж доллар ч гадагшилж байна.

Дээр нь технологийн ганц түүхий эд болох нүүрсээ авъя гэхэд Тавантолгойн нүүрсийг заавал биржээр хулдалдан авах шаардлагатай болдог. Ингэхээр өртөг багатай цемент үйлдвэрлэх боломж байхгүй. Монголын барилгын салбар үндэсний үйлдвэрийнхээ цементийг хэрэглэх боломжгүй болчихоод байгаа. Улс бизнес хийхийн гол алдаа энэ. Ийм учраас үндэсний үйлдвэр хөгжихгүй, гадагшаа валют их хэмжээгээр гарч байна” гэж мэдэгдсэн юм.

Мөн тэрбээр үндэсний үйлдвэрүүдэд суралцах зүйл их байгаагийн зэрэгцээ төрийн тууштай бодлого чухлыг ч сануулдаг.

Тухайлбал, өмнөх УИХ-аар баталсан импортоор орж ирж буй гурил, улаанбуудайг Гаалийн албан татвараас чөлөөлсөн нь УИХ-ын 2024 оны сонгуульд зориулсан шийдвэр гэж шүүмжилж байв.

Энэ талаар тэрбээр “Манай зах зээл онцлогтой. Бараа бүтээгдэхүүний үнэ байнга өсч байдаг. Нэгэнт өссөн бол үнийг нь доош буулгадаггүй зах зээлтэй. Бензин шатахууны үнэ өсөхөд түүнээс хэд дахин хувиар эцсийн бүтээгдэхүүнийх нь үнэ өсөөд иргэдэд хүрдэг. Бизнесийнхэнд ч бас асуудал байдаг. Гэхдээ “Алтан тариа” компани гурилын үнээ буулгаж байсан түүхтэй. Үндэсний үйлдвэрлэлтэй, өөрийн үйлдвэртэй байна гэдэг ийм сайхан. Ёс зүйтэй байна гэдэг энэ. Эх оронч байна гэдэг энэ. Манай бизнесийнхэнд суралцах зүйл их байна.  Сүүлийн хагас жилийн хугацаанд хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалан, гурилын үйлдвэрийнхэн хүнд нөхцөлд  байна.  Өнгөрсөн сонгуулийн жилд гурилын үнийг барих зорилгоор Гаалийн татварыг нь хөнгөлчихсөн. Үүнээс болоод гурилын үйлдвэр зогсохдоо хүрсэн. Энэ бол жилийн өмнөх асуудал. Өнгөрсөн өвөл эрчим хүчний үнийг нэмсэн нь үндэсний үйлдвэрүүдэд хоёр дахь давалгаа болоод ороод ирсэн. Үйлдвэрлэлийн өртгийг өсгөж байгаа. Тиймээс эрчим хүчний хэрэглээн дээр нь татаас байх уу. Үндэсний үйлдвэрээ дэмжих ёстой, яаж дэмжих вэ гэдэг дээр цогц бодлого чухал. Импортоор орж ирж байгаа гурил, улаанбуудайн Гаалийн татварыг хүчингүй болгосноо зогсоох ёстой” гэж мэдэгдэж байв. Засгийн газраас импортын гурил, буудайг Гаалийн албан татвараас чөлөөлснийг зогсоох хуулийн төслийг санаачлан УИХ-аар мэдүүлсэн ч дэмжилгүй, буцаасан юм.

Өв дамжсан бизнестэй тэрбээр УИХ дахь тэрбумтан гишүүдийн тоонд зүй ёсоор бичигдэнэ.

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшиж байхдаа Авлигатай тэмцэх газарт гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 8.8 тэрбумаар үнэлэгдэх хурдан удмын 110 адуутай, 2.9 тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй гэж мэдүүлсэн. Мөн 936 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, жилийн нийт орлого нь 538 сая төгрөг.

Уяачид Д.Батбаярыг анддаггүй нь аав Б.Далайтай нь холбоотой. Эцэг нь Монгол Улсын тод манлай уяач цолтой бөгөөд үе дамжсан уяач гэж хэлж болно.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 2000 онд Монгол Бизнес Дээд Сургууль
  • 2002 онд Бүгд Найрамдах Чех Улс, ЮЁОП Карлийн Их сургууль
  • 2007 онд Бүгд Найрамдах Чех Улс, Чех Менежментийн Институт, Эдийн засагч, бакалавр
  • 2010 онд Монгол Улс, Худалдаа, Үйлдвэрлэлийн Дээд сургууль, Олон Улсын худалдаа, магистр
  • 2015 онд Монгол Улс, Их засаг Их сургууль, Эрх зүйч
  • 2016 онд Монгол Улс, Удирдлагын Академи, Төрийн Удирдлагын менежмент

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2008-2012 онд Уул уурхайн төслийн менежер, удирдагч
  • 2012-2016 онд Барилгын төслийн санаачлагч, удирдагч
  • 2016-2024 онд “Монгол Чех Металл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2023-2024 онд “Монголын Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг”-ийн зохицуулагч
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос, Чех

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 59.153.113.189

UILCHLGE XALYYXAN SEXSDEX80955877

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.179.27.206

За***л …

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.212.162.74

Нэг хүн ийм олон сургууль төгсөж барах уу.
Худалдаад аваад байдаг юм уу.
Ойлгохгүй юм байна.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 59.153.113.189

VANXANDI80955877ANUSDI BOOW XXOOD XUCHINDUULI

Avatar

зочин 10 цагийн өмнө 139.5.218.19

Аль ч нутаг нь мэдэгдэхгүй х***а.

Avatar

21 10 цагийн өмнө 202.126.90.152

ardch8laldaa talarkh

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 59.153.114.224

6 дээд сургууль төгссөн бас тамтаггүй баян хүн юм. Харин хулгайч юм уу, гайгүй шүү юм болов уу?

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.179.206

14.1 тэрбумаар үнлэгдэх хөрөнгөнд нь 8.8 тэрбумын үнэтэй 110 морь нь оржуугаа юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж