Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд нэг настай хүүхэд менингококкт халдвараар өвдсөн тохиолдол бүртгэгдсэн. Тухайн хүүхдийн биеийн байдал дээрдэж байгаа бөгөөд аймгийн эмнэлэг рүү шилжүүлэн эмчилж байгааг албаныхан мэдээллээ. Тодруулбал, 2025 оны тавдугаар сарын 6-ны 21.00 цагийн орчимд менингококкт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, батлагдсан байна. ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-ийн хамтран баг шуурхай арга хэмжээ авч ажиллан хуралдаж, ажилласан гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлж байв.
Хамгийн аюултай нь цахилгаан менингит буюу менингококкцеми өвчин үүсгэгч нь агаар дуслын замаар буюу шүлсээр дамжин халдварладаг. Энэ өвчний нийт тохиолдлын 80-85 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд өртөж байна. Иймд хүүхдийг үнсэхгүй байхыг ХӨСҮТ-ийн эмч нар анхааруулж байгаа юм.
2025 он гарсаар Налайхад менингитийн нэг тохиолдол батлагдаж, харамсалтайгаар нас барсан.
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн тархвар судлаач эмч Ч.Уртнасан өмнө мэдээлэл өгөхдөө "Менингококкт халдвар нянгаар үүсгэгддэг бөгөөд халдвар авсан хүнд эмнэл зүйн шинж тэмдэг 12-16 цагийн дотор хурдан илэрч эмчилгээ хожимдвол өвчтөн хурдан хүндэрч, эндэгдэлд хүргэдэг.
Халдвар өвчтэй хүн, эрүүл нян тээгчээс агаар дуслын замаар дамжин халдварлана. Хүүхэд гэнэт маш өндөр 38-40 хэм хүртэл халуурч, хурдан хүндэрч, шоконд ордог.
Эцэг эхчүүдийн хувьд ханиад томуутай андуурч, улам хүндрүүлэх тохиолдол их гардаг. Мөн хүүхдийн хөлнөөс эхэлж улаан өнгөтэй тууралт гардаг учраас эцэг эхчүүд анзааралгүйгээр хожуу үед эмнэлэгт ханддаг. Судалгаанаас харахад, энэ халдварын нийт нас баралтын 60-70 хувь нь эмнэлэгт хожуу хандсанаас болж хүндэрч, эндэгдэлд хүрсэн байдаг. Хэрэв хүүхэд 38 хэмээс дээш халуурч, биеийн халуун нь буурахгүй, гэрэл болон дуу чимээнд маш мэдрэг болж, толгой нь хүчтэй өвдөж байгаа бол яаралтай эмнэлэгт хандах ёстой. Мөн өвчин үүсгэгч нян гадаад орчинд амьдрах чадвар маш сул. Тасалгааны дулаанд 1-3 цаг, нарны гэрэлд 2-8 цаг амьдардаг. Ариутгагч бодисын нөлөөгөөр 1-2 минутын дотор үхдэг. Иймээс гэр ахуйн орчинд цэвэрлэгээ ариутгалыг сайн хийхийг зөвлөж байна" гэв.
Нэргүй 2025-05-20 45.117.35.10
кррь гарсан үeд мeнингит заавал дагаж явдаг
-CJN BOOVNi+ ataat ymar ch Ubchtein bilee gadnizl; 2025-05-20 50.147.160.114
gadni OC CJNr ayltai XUUX; ypdni,opoc tsooj davxp;
- ylcuun#; xsgyi CJNr ? BLrs; tyyraltaar, UBDULTUUr o/n; 2025-05-20 50.147.160.114
– baliaraas; ymxui amisgalaas zailsxuix, Ugurni ?aimshigtai tsarailsan bedni, gyilagchin galzyy?
– xavdaltaar, yryyl am xamar, xarlalttai, -#;## ?
gadni OC XUUX, -tsebreen; – #; yl.
dre tolgoitoiglc uyj,poy 2025-05-20 50.169.138.78
– Ashiglax, xylgai xuilgex, gyilagchlyylax ni zorilgotoi
zubxungls;? 2025-05-20 50.169.138.78
– A1000ml-1yb xly,vb