Уул уурхайн хөрөнгө оруулагчдийн уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Уул уурхайн хөрөнгө оруулагчдийн уулзалт эхэллээ

Жил бүр уламжлал болон зохиогддог “Дисковэр Монголиа 2010” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын наймдахь олон улсын чуулга уулзалт Хүүхдийн ордонд эхэллээ. 

Уулзалт Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин буюу дэлхий нийтийн чиг хандлага, тойм сэдвээр эхэллээ. Хуралдааны хүндэт зочин, “Бер Долбер” группийн ерөнхийлөгч Бернард Гуарнера “Хаана хөрөнгө оруулбал зохистой вэ?” сэдвээр илтгэл танилцууллаа.  Чуулга уулзалтын үеэр гадаад, дотоодын 90 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэн гаргаж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна. Мөн Австрали, Холбооны бүгд найрамдах Герман улсын төрийн байгууллага тусгай павильон авч, үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн гарсан байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж