"Жендэрийн эрх тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт" олон улсын хурал болно

"Жендэрийн эрх тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт" олон улсын хурал болно

"Жендэрийн эрх тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт" олон улсын хурал болно

Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Жендэрийн Үндэсний хороо хамтран “Жендэрийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлыг Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр 5-р сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.

Энэхүү олон улсын хурлаар жендэрийн тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хоорондын хамаарлын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, бүс нутагт болон дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудыг уялдаа холбоотойгоор шийдвэрлэхэд түлхэц өгөхөөр зорьж байна.

Хурлыг угтаж 27 удаагийн зөвлөлдөх уулзалтыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын болон эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан нийслэл болон 21 аймагт зохион байгуулсан бөгөөд эдгээр уулзалтуудаас цуглуулсан санал, зөвлөмжийг энэхүү олон улсын хурлаас гарах УРИАЛГА-д тусгах юм.

Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал”-ыг угтаж, Жендэрийн үндэсний хороо байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “Биологийн олон янз байдлыг хамгаалах” олон улсын өдөр зохион байгуулагдаж буйгаараа энэхүү хурал нь онцлогтой.

“Жендэрийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлын хөтөлбөр:

Тус хурал нь нэгдсэн хуралдаан болон сэдэвчилсэн дөрвөн салбар хуралдаантай.

Нэгдсэн хуралдааны панел хэлэлцүүлэг нь жендэрийн эрх тэгш байдал болон уур амьсгалын өөрчлөлтийн холбоо хамаарлын хүрээнд шинээр үүсэн гарч буй асуудлуудыг шийдвэрлэх туршлагыг хуваалцаж, цаашид авч хэрэгжүүлж болох оновчтой арга замуудыг тодорхойлно.

Сэдэвчилсэн салбар хуралдаанаар тухайн сэдвийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлж буй олон улсын сайн туршлагыг солилцож, уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх бодитой алхмуудыг хамтран тодорхойлно.

Салбар хуралдааны сэдвүүд:

  1. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн жендэрийн хариуцлагатай бодлого
  2. Хөдөөгийн хүн амын аж байдлыг сайжруулах, жендэрийн хариуцлагатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэгийн платформ бий болгох
  3. Жендэрийн хариуцлагатай уур амьсгалын санхүүжилт
  4. Эмэгтэйчүүдийн манлайллын чадамж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар гаргасан санаачилга.

Монгол Улс, Улаанбаатар хот 2025 оны 5-р сарын 22-23 өдөр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-20 59.153.115.128

odooooo bolioooooo sdaaaaaaaa heden jil naadhaa yarih gesen yum dan 2 salaa umhii mahnuudaa l umhuuruh biz sdaa

Avatar

Нэргүй 2025-05-20 103.212.119.54

Одоо энэ элдэв ямарч утга учиргүй хурл зөвлөгөөнөө болиоч ээ. Хэнд ч хэрэггүй хурлууд. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж үрэн таран хийж болохгуй

Avatar

Нэргүй 2025-05-20 59.153.86.156

ямар ч учиртай нэр бодож олдог юм, жендэрийн асуудлаас болоод уур амьсгал өөрчлөгдөөд байгаа юм уу?

Avatar

Нэргүй 2025-05-20 66.181.161.132

эмэгтэйчүүд элдэв будаг шунх цүнх билгэнд аваад уух амьсгал бохирдуулаад бн ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж