Засгийн газрыг тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өнөөдөр /2025.05.20/ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ардчилсан нам Хамтарсан Засгийн газраас гарах тухай биш анхнаасаа Хамтарсан Засгийн газар байгуулагдах үйл явцыг миний бие хууль бус гэж үздэг. Үндсэн хуульд зааснаар аль нэг нам олонх болсон бол Ерөнхий сайдаа томилж, Засгийн газраа байгуулдаг. Тэгэхээр одоо яригдаж байгаа шаардлагууд зүй ёсных байх аа гэж бодож байна. Бүлгийн гишүүдээс ирсэн шаардлагатай танилцсан. Шаардлагатай бол бүлгийн хурал хийж, бүлэг дээр л асуудлыг ярина. Би бүлгийн өмнөөс шийдвэр гаргах боломжгүй.
Хэрэв Ардчилсан нам Хамтарсан Засгийн газраас гарвал намын даргад хариуцлага тооцох асуудлыг Ардчилсан намын Үндэсний бодлогын хороогоор шийдвэрлэнэ. Одоогийн байдлаар тус хороо хуралдах ямар нэгэн тов гараагүй байна. Бид намын удирдлага бусад гишүүдтэй холбогдож мэдээлэл солилцож ажиллана. Улс төрийн намын тухай хуулиар намууд эхэлж хуралдаад дүрмээ өөрчлөх ёстой. Үүний дараа зохион байгуулалтын асуудал яригдах болов уу гэсэн хүлээлт байна. 2024 оны сонгуулиар манай нам илүү их амжилт гаргах боломжтой байсан гэж би боддог. Иргэд Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардаж байгаа. Энэ маш энгийн асуудал. Ийм асуудлаар нийгмийг талцуулж, улс төрийн асуудал болгож байхын оронд орлогоо нотлох хэрэгтэй.
Мөнгө мөртэй гэдэг биз дээ. Мөрөө тайлбарлаж чадахгүй бол хариуцлагаа хүлээгээд явах ёстой.
Ардчилсан намын дарга "Жагсаж буй залуусын ард захиалагч байгаа" гэж хэлэхэд нь би эмзэглэсэн. Энгийнээр орлогоо нотлохыг шаардаж буй залуусыг үгүйсгэж буй нь зарчимгүй явдал. Тэр дундаа Ардчилсан намын даргын хувьд байж болшгүй асуудал" гэв.
Балжмаа 2025-05-20 122.201.31.33
цогтгэрэл гэж нэг хийтэй нөхөр намын дарга
болох гэнэ Дэмийрэл шүү Бүлгээ удирдаж чадахгүй хурал хаяна Бүтэхгүй нөхөр
Нэргүй 2025-05-20 59.153.113.189
SEKSEER80955877UILCHLEED80955877
Kkk9kkk9k9mk9kkkkkkkkk9kkkkkkk 2025-05-20 202.126.90.27
Mmmmkk
Нэргүй 2025-05-20 66.181.178.201
АН ман-хаа Охин компани болсон юм бишүү
сонгогч 2025-05-20 202.9.46.81
ЭВСЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БОЛ МОНГОЛЧУУДЫН 34 ЖИЛ ХҮЛЭЭСЭН "ШАР ТОС". Ховорхон боломж. Эвсэлийн Засагаа огцруулбал "тамын тогоо" -ндоо дахин 30 жил чанагдах болно… "муу хүний гэдсэнд шар тос тогтохгүй" , "амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ" гэдэг болох байх . Ухамсар дорой, овилгогүй хэдэн хүн, сошиалын сэвэлтээс болж засаг төр хямрах ёсгүй. Монголын дайснуудыг баярлуулж бүр ч болохгүй…Монгол хүний зүрх сэтгэлтэй л юм бол ийм наад захын зүйлийг ойлгомоор юм.
сонгууль 2025-05-20 66.181.166.134
аль нам нь илүү дэмжлэг авах вэ гэдгийг тодруулахын тулд өчнөөн тэрбумын зардал гаргаж, сонгууль хийчихээд дараа нь бүгдээрээ нэг хөнжилд орох нь утгагүй? асар их хөрөнгө, цаг хугацаа, иргэдийн сэтгэл зүйгээр тоглосон хэрэг юм