"Ажилгүйдэл, ядуурлын түвшинг 50 хувиар бууруулахаар зорьж байна"

"Ажилгүйдэл, ядуурлын түвшинг 50 хувиар бууруулахаар зорьж байна"

"Ажилгүйдэл, ядуурлын түвшинг 50 хувиар бууруулахаар зорьж байна"
Салбарын бодлогын шинэчлэлээ европын холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа элчин сайд нарт танилцууллаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2025.05.19/ Европын холбооны улсаас Монгол Улсад суугаа элчин сайд нартай уулзаж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2024-2028 онд хийх бодлогын шинэчлэлээ танилцуулав. Монгол Улсын Засгийн газрын үндсэн 4 зорилтын нэг нь Хүний хөгжлийн бодлого. Уг зорилтын хүрээнд ажилгүйдэл, ядуурлын түвшинг 50 хувиар бууруулж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган долларт хүргэхээр зорьж байгаа ажээ. Ингэхийн тулд тэтгэврийн реформ, Гэр бүлийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зэрэг салбарын тулгуур хуулиудаа шинэчилж, УИХ-ын чуулганд өргөн барихаар бэлтгэж байна. Халамжийг зорилтот бүлэгтээ чиглүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, их өгөгдөлд тулгуурласан мэдээллийн нэгдсэн сантай болж, нийгмийн хамгааллын үйлчилгээгээ оновчтой, үр дүнтэй хүргэхээр төлөвлөжээ.

Элчин сайд нарын зүгээс орон нутагт 0-2 насны хүүхэд харах үйлчилгээг сайжруулж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах, гадаад улсад суралцаад Монгол Улсдаа ирэх иргэдээ дэмжихэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулсан байна.
Монгол Улсад асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх замаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд хөрөнгө оруулж, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Худалаа өөрсдөө сайхан 2025-05-20 91.75.96.100

Харагдах гэж худал ярьж ажил хийдэг хүн шигтхарагдах арг заль

Avatar

И 2025-05-20 139.5.217.37

бодит байдал 100% эсрэг байхад яаж ингэж худлаа ярьж чадаж баына аа ?

Avatar

Нэргүй 2025-05-20 202.9.47.14

Ээ мэдэхгүй… Өдөр ирэх тутам улам л дордоод байх юм байна шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-05-20 122.201.23.83

Худлаа ш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж