Газын зурваст нэвтрэх хүмүүнлэгийн тусламжийг Израиль 11 долоо хоногийн турш хаасны эцэст НҮБ-ын таван ачааны машинд зөвшөөрөл олголоо. Гэвч энэ нь дайнд нэрвэгдсэн нутаг дэвсгэрт байгаа 2.1 сая палестинчуудын хувьд "далайд дусал" төдий тусламж гэдгийг НҮБ анхааруулж байна.
Энэ талаар ерөнхий сайд Беньямин Нетаньяху хэлэхдээ "АНУ-ын Сенат дахь холбоотнуудын шахалтаар бага хэмжээний хоол хүнс оруулах зөвшөөрөл олгосон. Практик талаас нь харсан ч, дипломат талаас харсан ч өлсгөлөнд хүрч болохгүй. АНУ-ын төлөвлөгөөний дагуу Израилийн арми болон хувийн компаниуд тусламж түгээх төвүүдийг байгуулах хүртэл хүнсний нийлүүлэлт үргэлжилнэ" гэжээ.
Израиль, Хамас хоорондын түр гал зогсоох хэлэлцээрийн эхний үе шат гуравдугаар сарын 1-нд дууссан. Улмаар Израилийн тал гуравдугаар сарын 2-ноос Газад хүмүүнлэгийн тусламж болон арилжааны бараа нийлүүлэхээ зогсоож, довтолгоогоо дахин эхлүүлсэн билээ. Үүнийгээ тэд барьцааны хүмүүсийг суллахын тулд Хамаст шахалт үзүүлэх зорилготой үйлдэл гэж мэдэгджээ.
Түр гал зогсоох хэлэлцээр дууссанаас хойш 3000 гаруй хүн амь үрэгдэж, 400 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн хоол хүнс, эм тариа, түлшний хомсдол аюултай хэмжээнд хүрээд байна. Сүүлийн 11 долоо хоногийн хугацаанд 57 хүүхэд хоол тэжээлийн дутагдлын улмаас нас баржээ.
Нэргүй 6 цагийн өмнө 78.246.20.114
Хамас ивануудын заавраар ажиллаад будаа.Оросыг дагасан ямар ч улс өөдлөх нь үгүй.
зочин 7 цагийн өмнө 202.126.91.229
Нөгөө NO WAR ийнхан хаана байнаа