Ромын пап Леог Цагаан ордонд урив

Ромын пап Леог Цагаан ордонд урив

Ромын пап Леог Цагаан ордонд урив

Ромын пап Леогийн тангараг өргөх ёслол Ням гаригт болоход АНУ-ын дэд ерөнхийлөгч, католик шашинт Ж.Д.Вэнс оролцсон. Ёслолын дараа тэрбээр пап Леотой элэгсэг дотно уулзалт хийжээ. Энэ үеэр тэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нарын захидлыг пап Леод гардуулав. Тус захидалд Трамп пап Леог аль боломжоорооо ойрын хугацаанд Цагаан ордонд айлчлахыг урьсан байжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мөн уулзалтад оролцсон бөгөөд энэ үеэр АНУ, Ватиканы харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийлсэн байна. Тэд шашны эрх чөлөө, сүм хоорондын хамтын ажиллагаа зэрэг сэдвийг хэлэлцжээ. Уулзалт сэтгүүлчдийн оролцоогүйгээр хаалттай хаалганы цаана 45 минут орчим үргэлжилсэн байна.

Ж.Д.Вэнс пап лам Леод Америкийн хөлбөмбөгийн "Chicago Bears" багийн подволк бэлэглэжээ. Учир нь пап Лео АНУ-ын Иллиной муж улсын хамгийн олон хүн амтай Чикаго хотод төрсөн билээ. Харин пап лам Лео түүнд Гэгээн Августины хоёр ном бэлэглэжээ. Мөн "Энх тайван бол эмзэг цэцэг" гэж италиар бичсэн хүрэл баримал, Апостолик ордон дахь папын өргөөний зургийг Ж.Д.Вэнсэд бэлэглэв.

Ромын шинэхэн папаар сонгогдоод удаагүй байгаа пап Лео өмнө нь Трамп, Вэнс нарын цагаачлалд хандах байр суурийг нэг бус шүүмжилж байсан удаатай. Тэгвэл Вэнс Ням гаригт "Бид Чикагод төрсөн папаар маш их бахархаж байна. Чухал үйлийг эхлүүлж буй пап Леотой сүсэгтнүүд хамт байх болно" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж