Франц улс хилийн чанадад орших Францын Гайана муждаа хар тамхины наймаачид болон радикал исламистуудыг хорих өндөр хамгаалалттай шинэ шорон барих гэж байна. Хууль зүйн сайд Жералд Дарманины хэлснээр тус шорон нь мансууруулах бодис нийлүүлэх сүлжээний бүх түвшний нэгжийг онилно.
Францын Гайана нь Өмнөд Америкийн хойд хэсэгт Атлантын далайн эрэг дээр, Бразил ба Суринам улсуудын дунд оршдог. Тус мужийн оршин суугчид Францын сонгуульд санал өгч, Францын нийгмийн хамгааллын систем, татаас зэрэгт хамрагддаг.
Шинэ шоронг баруун хойд Сэйнт-Лоран-ду-Марони бүс дэх Амазоны ширэнгэн ойн гүнд барина. Тус бүс нь 1852-1954 оны хооронд эх газрын Францаас 70 мянган ялтан илгээж байсан "Чөтгөрийн арал" гэх алдарт шоронгийн хуучин буурь юм.
400 сая еврогийн өртөгтэй байгууламж 2028 онд ашиглалтад орно. Тус шоронд 500 хүртэл хоригдол байрлуулах ба хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдэд зориулсан тусдаа жигүүртэй.
Франц улсад шоронгууд болон шоронгийн ажилтнуудыг онилсон гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой хэд хэдэн хүчирхийллийн хэрэг сүүлийн саруудад гарсан. Үүнтэй холбоотойгоор шинэ шоронгийн төлөвлөгөөг зарлажээ. Эх газрын Францаас хол байрлалтай шорон учир хоригдлууд өөрсдийн гэмт хэргийн сүлжээтэй холбоо тогтоох боломжгүй болох юм.
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.178.201
ийм л ёрын нөхдүүдэд хөл алдаж сүлэлдэхгээд байгаа шүү дээ дээгүүр
Нэргүй 10 цагийн өмнө 193.189.100.201
Францад шоронгийн нөхцөл маш муу тул саяхан Францын ЗГ 20000 хоригдол зүүн Европын улсуудад байршуулах санал гаргаж байсан.
Европын Холбооны гишүүн зүүн Европын улсууд тэр саналыг нь хүлээн авч биелүүлэх үүрэгтэй юм байхаа! ккк