АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Даваа гаригт /2025.05.19/ Украин дахь дайныг зогсоох, энхийн хэлэлцээг эхлүүлэх асуудлаар Путинтэй утсаар ярьсан. Тэдний яриа хоёр цаг үргэлжилсэн бөгөөд маш үр дүнтэй болсон гэж Трамп тодорхойлжээ. Тэрбээр "Truth Social" хуудсандаа "Орос, Украины талууд нэн даруй гал зогсоох, дайныг зогсоох хэлэлцээрийг эхлүүлэх болно. Зеленскийтэй ярихдаа энэ талаар мэдэгдсэн. Нөхцлийг хоёр тал тохиролцох болно. Өөр хэний ч мэдэхгүй нарийн ширийн нөхцлийг тэд өөрсдөө л мэднэ" гэжээ.
Харин Зеленский хэлэлцээрт АНУ, Европын төлөөлөгчдийг зохих түвшинд оролцуулах ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр "АНУ яриа хэлэлцээнээс холдохгүй байх нь бидний хувьд маш чухал. Яагаад гэвэл эндээс хожих хүн нь ганц Путин" гэсэн юм.
Яриа хэлэлцээ явц муутай байгаа тул АНУ цаашид оролцохгүй гэж Трамп нэг бус удаа анхааруулж байсан. Гэхдээ Зеленскийн хэлсэн үгний дараа АНУ хэлэлцээнээс ухраагүй гэжээ.
Трамп, Зеленский нарын дуудлагад Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен болон Франц, Итали, Герман, Финландын удирдагчид оролцжээ. Дашрамд дурдахад, Ромын пап Лео энхийн хэлэлцээг Ватиканд хийх саналыг энэ сарын эхээр дэвшүүлсэн билээ. Энэ саналыг АНУ болон бусад улс эерэгээр хүлээн авч, сайны дохио гэж мэдэгджээ.
Бат Үүл 2025-05-20 103.57.94.219
Орос айлгаж байнаа барууныг. 13зуунд монголчууд яг ийм байсан байх.
Нэргүй 2025-05-20 66.181.179.221
Энэ дайны 2 жинхэнэ эзэн нь Орос Америк 2 юм чинь энэ 2 л ярыштэ. Бусад нь яс горьдож сэг зэм эргүүлсэн өлөн ноход.
Нэргүй 2025-05-20 66.181.160.94
Тэнэг хүн хэзээ ч өөрчлөгддөггүй гэж үнэн шүү Украины ард түмэн энэ балайгаасаа салаагүй цагт зовлон дуусахгүй
Нэргүй 2025-05-20 122.201.23.83
Тэнэг хүн хэзээ ч өөрчлөгддөггүй гэж үнэн шүү Оросын ард түмэн Путин балайгаасаа салаагүй цагт зовлон дуусахгүй