Цахим спортын "CS2" төрлийн "IEM Dallas" тэмцээн АНУ-д эхэллээ. 300 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд Азийн чансааг тэргүүлэгч гэдэг утгаараа Монголын "The MongolZ" оролцож байна.
Тэд өнөөдөр/2025.05.20/ хэсгийн шатны эхний тоглолтоо Бразилын "FURIA" багийн эсрэг хийж, 2-0 гэсэн харьцаатай хожив. Хоёр баг хэдхэн хоногийн өмнө Астанад учраа таарахад "The MongolZ" мөн хожсон билээ.
"The MongolZ" дараагийн тоглолтоо өнөөдөр шөнө 00:30 цагаас Германы "G2" багийн эсрэг хийнэ.
Нэргүй 2025-05-20 158.59.146.30
ene heden bondgor band nar, tolgoj bish ajil hij amidraasai, huuhduuded buruu muu ulger duurial uzuuleed, amar hyalbar argaar amidrahiig zaagad bgaan bizdee,
Хөх цэрэг 2025-05-20 103.57.94.219
Орчин үеийн монгол дайчин юмбиздээ.