Зөвшөөрөлгүй, дахин байршуулсан ТҮЦ-үүдийг шалгаж байна

Зөвшөөрөлгүй, дахин байршуулсан ТҮЦ-үүдийг шалгаж байна

Зөвшөөрөлгүй, дахин байршуулсан ТҮЦ-үүдийг шалгаж байна

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн. Албаны эх сурвалжаас тодруулснаар өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүрэгт 1700 гаруй ТҮЦ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1300 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн байна. Үлдсэн 400 гаруй ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг үе шаттай хийх аж.

ТҮЦ нүүлгэсэнтэй холбогдуулан НЗДТГ-аас худалдаа эрхлэгчидтэй уулзаж, зах, худалдааны төвд талбай гаргаж өгөх, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, хотын төвөөс бусад байршилд газар санал болгожээ. Тодруулбал, нийслэлээс ТҮЦ эрхлэгчдэд 1600 гаруй ажлын байрны санал тавьсан байна. Гэвч ТҮЦ эрхлэгчид уг саналыг хүлээж авахаас татгалзаад байгаа гэнэ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс шинэ ТҮЦ-үүдийг нийтийн эзэмшлийн гудамжид дахин байршуулаад байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Энэ талаар дүүргүүдийн менежрүүдээс тодруулахад “Дүүргийн Тамгын газрууд ТҮЦ байршуулах зөвшөөрөл хэнд ч өгөөгүй. Хуульч, өмгөөлөгч Х.Бат-Ялалт болон ТҮЦ-ээр амь зуугчдын холбооныхон нийтийн эзэмшлийн гудамж талбайд ТҮЦ зөвшөөрөлгүй байршуулсан гэдэг эхний мэдээлэл байна. Холбогдох байгууллага шалгалт эхлүүлсэн” гэв.

Дээрх үйл явцтай зэрэгцэн НЗДТГ-аас ТҮЦ-ний стандартыг дахин шинэчилж, тухайн стандартад нийцсэн ТҮЦ-үүдийг байршуулж байна гэдэг шүүмжлэл мөн өрнөв. Энэ талаар НЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Г.Баярцэцэгээс тодруулахад “Зөвшөөрөлгүй дахин байршуулсан ТҮЦ-үүдийг өнөө шөнө буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, замыг чөлөөлнө. ТҮЦ-ийн стандартыг шинэчилж, дахин байршуулна гэдэг худлаа мэдээлэл. Хотын зүгээс нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган болон дугуйн замын хүртээмжийг нэмж, стандартыг сайжруулах ажил эхлүүлсэн. Тиймээс чөлөөлсөн талбайд дахин нэг ч ТҮЦ байрлуулахгүй. ТҮЦ-т худалдаа эрхлэгчдийг ажлын байртай болгох уулзалт, хэлэлцээрүүд үргэлжилж байгаа. Номын худалдаа эрхлэгчдийг Арслантай гүүрний хойд талын төвлөрсөн цэгт оруулсан, зарим ТҮЦ-т худалдаа хийдэг хүмүүсийг өөр ажилд зуучилсан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2025-05-20 202.126.89.67

нийслэл зардалаа гаргаж нүүлгэж байхад буцаад тавих юм жолооч нарын эрхийг хасаач ажил өглөө хүлээж авахгүй хортой халдвар тарааж хүүхэд хордуулах гараа угаахгүй түмпэн савандаа бааж шээгээд тамхи хүүхдэд ширхэглэн зарж ашиг олдог ийм муухай аргаар ажиллаж бгаа түцыг ахиж битгий тавьж үзээрэй хотын даргаа

Avatar

Нэргүй 2025-05-20 139.5.216.47

zailuulaachee zavaan bohir unertsen

Avatar

ИРГЭН 2025-05-20 66.181.182.9

Ачиж ирсэн машиныг нь журамлахд л энэ түц зогсоно!!! ккк

Avatar

Зочин 2025-05-20 122.201.31.45

дахин ТҮЦ байршуулж болохгүй хөдөөнөөс ирсэн хотын соёл суралцаагүй харанхуй бүдүүлэг нөхдүүд хотод амьдарч чадахгүй бол хөдөөнөө очиж амьдрах хэрэгтэй хогоо ухна уу турж үхнэ үү

Avatar

Нэргүй 2025-05-20 202.9.46.179

шатаа..эзэнтэй н шатаа..цагаан давааны хог дээр аваачиж хая…хот бузарласан оркууд…

Avatar

Нэргүй 2025-05-20 103.212.117.183

Дан хөдөөнөөс дүрвэж ирсэн дүрвэгчид түц ажиллуулж суудаг юм билээ

Avatar

Зочин 2025-05-20 202.126.90.2

ТҮЦ -үүдийг дахин буцаан байршуулж болохгүй.

Avatar

Нэргүй 2025-05-20 202.21.126.30

Даварсан новшнууд вэ. Бүх ТҮЦ-г зайлуул

Avatar

Зочин 2025-05-20 202.126.89.27

ТҮЦ хэрэггүй

Avatar

Нэргүй 2025-05-20 103.57.94.168

ТҮЦ цагаа өнгөрөөсөн. Харин ТҮЦ эрхэлж байсан хүмүүст бодитой туслах ёстой.

Avatar

Зочин 2025-05-20 66.181.179.46

Цагдаа нарын сэтэртэй ТҮЦ-үүд эргээд тавигдаж байна.

Avatar

Зочин 2025-05-20 203.91.115.37

Сэжгийн түцнүүд буцаад тавигдаад байна. Натурын дунд зам дээр тавигдсан байгаа түцнүүдийг зайлуулж хатуу. арга хэмжээ аваачээ

Avatar

иргэн 2025-05-20 202.126.91.185

cnn сансарын ктмсийн буудалын дэргэд түц бна мөн сансар захын буудал дээр бас байршуулсан бна хатуу торгууль тавиачээ шаардлага биёлүүлэхгүй бүгдийг хотоос гаргаж ахин тавьбал торгуулиа өндөр тавивал ахиж тавихгүй ядахдаа хотоо цэвэрхэн байлгаж болдгүй юм уу хотын дарга дүүргийн дарга ингэж улсад хохирол учруулж бгаа түцийг өндөр торгууль төлүүлээч бас заваан бохир их сургууль дотор байрнуудын дунд бгаа түц өглөө босоод шээсээ гаргаж асгаж бгаа харагдах пм заваан дэндсэн түцийг ахиж хармааргүй

Avatar

Зочин 2025-05-20 139.5.219.133

нийтийн эзэмшлийн талбайг бохирдуулсаны төлбөр яагаад нэхэмжлэхгүй бгаа юм бээ хотын дарга ажлаа гүйцэд хийгээчээ дахиж гарч ирвэл өндөр торгууль олон жилийн газрын төлбөр нэхэмжилнэ үү

Avatar

Нэргүй 2025-05-20 66.181.171.141

Niitiin ezemshliih yum bol niited hamaarah neg irgen tuts ee bairshuulahad yamar asuudal bgaam?

Avatar

Нэргүй 2025-05-20 202.55.191.130

sheegeed huld teegleed bdgiin kkkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж