2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр МУИС дээр Геологийн улсын XIII олимпиад амжилттай болж өнгөрлөө. “Бадрах Энержи” компани нь Монголын геологийн салбарын хойч үеийг бэлтгэх, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах эрмэлзлээр гурав дахь жилдээ тус олимпиадыг дэмжин ажиллаж байна. Компани нь энэ онд Зөөвч-Овоо төслийн дэд бүтцийн барилга угсралтын ажлаа эхлүүлж байгаа юм. Профессор Я.Болдын нэрэмжит уг олимпиад нь Монгол улсад геологийн мэргэжлийн чиглэлүүдээр суралцаж байгаа оюутан залуусын мэдлэгийн түвшнийг тодорхойлох, тэдний мэдлэг болоод ур чадварыг хөгжүүлэх мөн оюутнуудын хоорондын харилцаа холбоог улам бэхжүүлэх зорилготой юм.
[newsgalleryimg_size="full"]
[/newsgallery]
Манай улсад геологи, гидрогеологи, геофизикийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байгаа МУИС, ШУТИС болон МҮИС-ийн оюутнууд энэ жил идэвхтэй оролцлоо.
Олимпиад дөрвөн үе шаттайгаар явагдаж дүнгээ гаргахад:
- 1-р байрт: МУИС-ийн “RHODIUM” баг
- 2-р байрт: МУИС-ийн “Sapphire” баг
- 3-р байрт: ШУТИС-ийн “Гоё Халиун” баг тус тус шалгарлаа.
Харин ганцаарчилсан төрөлд МУИС-ийн 4-р курсын оюутан П.Мөнхтулга шалгарчээ.
Нэргүй 2025-05-20 103.212.116.146
ANUSDI SHAAX DYRTAI SEXSY ERD80955877VANXANDI
Нэргүй 2025-05-20 66.181.179.236
… гэж мөн их ядаж байна-аа…
Зочин 2025-05-20 193.57.157.187
Ирээдүйдээ хөрөнгө оруулсанд баярлалаа. Баярлаа гэж хэлж чадахгүй юм бол зүгээр дуугай байж болдогүй юм уу энэ хүмүүс.
PR-Пий Аар 2025-05-20 202.9.46.239
худлаа наадах яинь пий-аар шүү. бүү итгэ. харгис капиталистууд хүч түрэх гэж үзээд зодоон нүдээнд хүрэх гээд ирэхийг хараад ов мэх хэрэглэж байна
Нэргүй 2025-05-20 66.181.181.40
Энэ компанийн заль мэхэнд хууртаж болохгүй шүү. Монголыг маань хордуулах гэж байгаа новшнууд шдээ