Тоттенхэм vs МанЮ: Бильбаод болох Английн тулааны өмнө

Тоттенхэм vs МанЮ: Бильбаод болох Английн тулааны өмнө

Тоттенхэм vs МанЮ: Бильбаод болох Английн тулааны өмнө

Энэ улирлын Европа лигийн финалын тоглолт Английн Премьер лигийн хүснэгтийн доод хэсэгт бичигдэж буй хоёр багийн хооронд болно. Лигтээ хомоол хамж буй хоёр баг хэрхэн Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн том тэмцээнүүдийн нэгийн финалд хүрсэн бэ? Энэхүү нийтлэлээр "1xBet Мongolia" та бүхэнд хоёр багийн энэ улирлын амжилт, уналтын талаар өгүүлэх болно.

Хоёр багийн аль аль нь улирлын дунд үеэс эхлэн лигээсээ эрхээ авч, ирэх улирал Европын тэмцээнд оролцох боломжгүй гэдгээ ойлгож, Европа лигт бүх анхаарлаа хандуулж эхэлсэн. Энэ тэмцээнд түрүүлсэн баг дараа жилийн Аваргуудын лигт шууд өрсөлдөх эрх авдаг учиртай.

Манчестер Юнайтед өнгөрсөн улиралд ФА цомын аварга болсон ч улирлыг муу эхлүүлж, Европт амжилт гаргаж чадаагүй Эрик тен Хагийг үлдээх шийдвэр гаргасан нь өндөр төлөөс болсон. Харин Тоттенхэм австрали "идеалист" дасгалжуулагч Анж Постекоглуд итгэл хүлээлгэсэн бөгөөд тэрбээр бэртэл гэмтлийн шуурганаар ч эрчимтэй довтолгооны хэв маягаасаа ухраагүй.

Эрик тен Хагийг улирлын дунд халж, оронд нь португал дасгалжуулагч Рубен Аморимийг авчирсан. Тэрбээр багийг өөрийн 3-4-3 байрлалдаа дасгахыг оролдсон ч энэ нь олон тоглогчдод амаргүй байлаа. Харин Постекоглу багийнхаа тоглогчид болон фенүүдийн дэмжлэгийг авч, халагдах аюулаас хол явсан. Гэвч лиг дэх тааруу тоглолт, үр дүн нь түүний ирээдүйг бүрхэг болгосон бөгөөд улирлын төгсгөлд халагдах магадлал өндөр хэвээр байна.

Гэсэн ч Европа лигт түрүүлэх нь Постекоглуг ажлаа хадгалах сүүлчийн боломж байж магадгүй. Тиймээс ч Тоттенхэм Франкфурт болон Бодё/Глимтийн эсрэг хариу тоглолтуудад ердийнхөөсөө илүү хамгаалалтад төвлөрсөн байлаа. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд улирлын ихэнх хугацаанд гэмтэлтэй байсан гол хамгаалагчид нь эргэн ирсэн нь тус болсон.

Аморим одоогоор ажлын байрныхаа төлөө санаа зовох шаардлагагүй байгаа. Манчестер Юнайтедын эзэн Жим Ратклифф хаврын хэд хэдэн ярилцлагадаа түүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Гэсэн ч Европа лигт түрүүлэх нь Аморимын нэр хүндийг фенүүдийн дунд улам бататгах болно. Ялангуяа Лионы эсрэг гайхалтай эргэн ирэлт, мөн тус тэмцээний гол фаворит хэмээгдэж, финалыг эх орондоо хийхээр бэлдэж байсан Атлетик Билбаог 7-1 гэсэн харьцаатай бут ниргэсэн тоглолтын дараа "Улаан чөтгөрүүд" түрүүлэхийг л хүссэн нь лавтай.

Финалын тоглолтод фэнүүд үзүүштэй тоглолт үзэж чадах уу? Бараг л гарцаагүй. Энэ улиралд хоёр хоорондоо гурван удаа учраа таарахад нийт 11 гоол оржээ. Бүгдэд нь Тоттенхэм ялалт байгуулсан. Тодруулбал, Премьер лигт 3-0, 1-0-ээр, харин лигийн цомд 4-3-аар тус тус хожсон аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-05-20 59.153.112.44

Энэ "1xBet Мongolia" гээч юмыг хаагаагүй юм уу, мөрийтэй тоглуулдаг, бооцоот таавар явуулдаг сайтуудыг хаалаа гээд байсан биш үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж