МАН-ын бага хурал Засгийн хувь заяаг шийднэ

МАН-ын бага хурал Засгийн хувь заяаг шийднэ

МАН-ын бага хурал Засгийн хувь заяаг шийднэ

Ерөнхий сайд өчигдөр /2025.05.19/ УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралд оролцож, МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг хуралдуулж, улс төрийн нөхцөл байдлыг тал талаас нь ярилцах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн талаар бид мэдээлсэн. Тус бүлгийн хуралдааны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын төрийн өндөрлөгүүд олон цаг хуралдаж, хамтарсан Засгийн газар огцрох эсэх талаар хэлэлцжээ.

Улмаар МАН-ын VI Бага хурлыг маргааш буюу тавдугаар сарын 21-ний 15:00 цагт хуралдуулахаар товлоод байна.

Товчхондоо энэ удаагийн Бага хурлаар хамтарсан засаг цаашид байх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрох өргөдлөө өгөхийг шаардсан гэх албан бус мэдээлэл цацагдсан.

ПРОГНОЗ: БАГА ХУРАЛ ХАМТАРСАН ЗАСГИЙГ ДЭМЖИХГҮЙ!

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд МАН олонх болж, Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг улираан томилсон. Тийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д суудалтай Ардчилсан нам, ХҮН намтай  хамтарсан Засгийн газар байгуулах санал тавьсны дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, сайд нараа Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д тангараг өргүүлснээр хамтарсан Засгийн газар албан ёсоор бүрэн эрхийн хугацаа нь эхэлсэн билээ.

Хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхлээд аль хэдийнэ 10 сарын хугацаа өнгөрөв.

Амь, хувьсгал, намын ажлаа сүүлд эрэмбэлж, ардчилал, улс орны хөгжилд хамаарах олон жил гацсан мега төсөл хөтөлбөрүүд дээр ам, гар нэгтэй байхаар тохиролцсон хамтарсан Засгийн газрын нас богино байх уу гэдгийг МАН-ын Бага хурлын 300 гаруй гишүүд шийдэх нь.

Учир нь олон цагийн уулзалтын эцэст МАН-ын бага хурлыг яаралтай хуралдуулах бөгөөд харин МАН дотор аль эртнээс ххмтарсан засгийг дэмжээгүй, дангаараа эрх барих ёстой гэсэн бодолтой гишүүд олон бий.

Сураг ажиг тавьж, суудал сэнтийд сонирхолтой байгаа гишүүд ч үүнийг овжин ашиглах нь гарцаагүй. Хүний олон хүнээ барихгүй гэдэг ч хамтарсан засагт олонхийн эрх ашиг эхний дугаарт эрэмбэлэгдэнэ.

ЕРӨНХИЙ САЙД, МАН-ЫН САЙД НАР БУУРИА САХИЖ, АН, ХҮН ЯВАХ УУ?

Шинээр бүрдсэн анхны 126 гишүүнтэй парламент болон шинээр байгуулагдсан Засгийн газрын гишүүд ёс зүй, сахилга бат, хариуцлагатай ажиллахыг ард иргэд хүлээж байгааг хамтарсан засаг байгуулагдах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч онцолж байсан.

Хамтарсан Засгийн газар огцорвол үнэмлэхүй олонх болсон нам дангаар засаглана. Ингэснээр Засгийн газрын тэргүүнээр  Л.Оюун-Эрдэнэ хэвээр үлдэж, МАН-ын одоогийн засагт буй сайд нар хэвээр үлдээж, хамтарлаас гарч байгаа сайдуудын оронд харин нам дотроосоо томилгоо хийх хувилбарыг Ерөнхий сайдын зүгээс санал болгож байгаа гэх. Гэхдээ Бага хурлын гишүүд түүнийг хэвээр үлдээх эсэх нь эргэлзээтэй.

МАН-ын сайд нар:

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан
  • Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан
  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  • Сангийн сайд Б.Жавхлан
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
  • Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  Л.Энх-Амгалан
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал
  • Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр
  • Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга  Б.Тулга
  • Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан нар бууриа сахиж үлдэх магадлалтай.

Харин хамтарсан засагт АН, ХҮН-ээс дараах сайд нар бий.

  • Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр-АН
  • Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр-АН
  • Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн-АН
  • Аж үйлдвэр Эрдэс баялгийн сайд Ц.Туваан-АН
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь-АН
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл-АН
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа-АН
  • Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү-АН
  • Шадар сайд Т.ДОРЖХАНД /Худалдан авах, хөрөнгө оруулалт хариуцсан/-ХҮН нам
  • Боловсролын яам П.Наранбаяр-ХҮН нам

Ийнхүү МАН Бага хурал хамтарсан засаг үлдэх үү явах уу гэдэг шийдвэрийг эцэслэх нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-20 66.181.187.121

Ардын нам ухаантай хүмүүсийг намаасаа шахаж хөөсөөр байгаад Жавхлан мэтийн оркууд сангийн сайдаар үлдлээ дээ.

Avatar

Ганаа 2025-05-20 103.57.92.153

өнгөрсөн 30 жил, талцал, хуваагдал, улстөржилт хэтэрсэн дээ, арай гэж хамтарч том эрх ашгаа урдаа тавьж, том төслүүдээ хөдөлгөж, баядгийн сангаа бий болгож, хүнд хэцүү ч зөв замаар явж байна. Мэдрэмж гэж байдаг бол хамтарсан засгийг үргэжлүүлэх хэрэгтэй, ямар ч мэдрэмжгүй засгаа огцруулвал дараагийн сонгуулиар МАН нар үзэхгүй, Оюунэрдэнэ шиг ийм ерөнхий сайдыг сайн ташуурдаж сайн ажиллуулах ёстой шүү

Avatar

Нэргүй 2025-05-20 66.181.189.56

Өнгөрсөн сонгуулийн үр дүн бол ард түмэн МАН-ыг дангаараа ЗГ-аа байгуулаад яв, бас хариуцлагаа үүр гэж байгааг харуулсан!
Үнэндээ бол сүүлийн 5-6 жилийн Монголын нийгэм, эдийн засгийн бодит байдал бол энэ намтай шууд холбоотой!

Avatar

2-Р ЭЭЛЖ 2025-05-20 192.82.66.243

Хамтарсан ЗГ өнгөрсөн богино хугацаанд том том төслүүдээ хөдөлгөлөө, ОТ гэрээг заслаа, Авилгал хулгайтайгаа чадахаараа тэмцлээ. , Ковидыг амжилттай тууллаа. Цаашаа хичээвэл болохоор бна даа даанч 2-р ээлжийхээн ӨЛСӨӨД …….

Avatar

ЗОЧИН 2025-05-20 103.57.95.40

ЭХ ОРНЫ ЭРХ АШИГ Л ЧУХАЛ БОЛОХООС ХУЛГАЙЧ НАРЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛСАН ТӨР ХЭРЭГГҮЙ. МОНГОЛЫН АРД ТҮМЭН ОЛОН ЖИЛ ЗОВЖ ЗҮДЭРЛЭЭ ОДОО ХАНГАЛТТАЙ. БАЯЛГАА ХУЛГАЙЧ НАРААС АВЪЯ

Avatar

Нэргүй 2025-05-20 66.181.188.116

ДАЛАЙН ЦААНААС ШИДСЭН ТОРОНД ОРОХ ГЭЭД БАЙНА АА ДАА

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ОЛОН СУУДАЛТАЙ НАМ БУСАД НАМУУДАА ГУЙЖ ХАМТАРЧИХААД ӨӨРСНӨӨ ТАРЪЯ ГЭДЭГ ПРАКТИК ОЛОН УЛСАД БАЙХГҮЙ БИЗ 2025-05-20 66.181.183.53

Оюун-Эрдэний ЗГ-ыг огцруулах 4 сонирхол: 1/Стратегийн ордуудаас баялгын санд төвлөрүүлэх хөрөнгө мөнгөтэй холбоотой уурхайг эзэмшиж байгаа эздийн сонирхол, 2/Элбэгдорж, Сайханбилэг, Эрдэнэбилэг, Удаанжаргал мэт гадаадад хяраад хэвчихсэн, Монголдоо ирэх хүсэлтэй хүмүүсийн сонирхол, 3/2028 оны сонгуульд ялалт байгуулахад гай болно гэсэн бодлоор Хамтарсан ЗГ-ыг илт эсэргүүцэгч АН-ын гишүүдийн сонирхол, 4/Албан тушаал аваагүйдээ гомдож, ил, далд тэмцэж буй МАН-ын хуучин сайд нарын сонирхол Г.М.

Avatar

Нэргүй 2025-05-20 202.131.226.86

МАНайхны бага хурал товлогдохгүй замхрана. 9-ыг огцруулах худлаа хугацаа хожсон нүүдэл

Avatar

Иргэн 2025-05-20 202.21.111.170

3 нам нэг хөнжилд ороод идэж уухыг үзүүлж байна. Харин ард түмний амьдрал гэрлийн хурдаар уруудаад л. Ард түмэн УИХ-ын 76 гишүүн, тэдгээрийн баг, гэр бүл, тендер, нүүрс автобус, ЖДҮ, боловсролын сангийн зээл, нүүрс, ногоон автобус, боломжтой бүх хэлбэрээр идэж уусан. Одоо 126 …, …, үдэж уудаг боллоо. Урд хөршдөө бүх хил хязгаараа нэгээд өглөө: эдийн засаг, санхүү, ул хөдлөх хөрөнгө, газар эзэмшил, уул уурхайн лицензи. УИХ, ЗГ тарах хэрэгтэй. Ямарч чадамж алга!

Avatar

Нэргүй 2025-05-20 66.181.184.107

сөрөг хүчнээ харуулд даа

Avatar

зочин 2025-05-20 66.181.160.3

ОЮУН-ЭРДЭНИЙН ХҮҮХДИЙН АСУУДЛААР ХАМТАРСАН ЗАСАГ УНАХЫН ГЭНЭ. ЭНЭ МАН-Д ЕР НЬ ИЧИХ НҮҮР БАЙХГҮЙ БОЛЖЭЭ. НӨГӨӨ АРД ТҮМЭНД АМАЛСАН АМЛАЛТ, ХАМТАРСАН ЗАСГИЙН 14 МЕГА ТӨСӨЛ ИЙМ Л ҮНЭ ЦЭНЭТЭЙ АМЛАЛТ БАЙЖДЭЭ.

Avatar

Нэргүй 2025-05-20 66.181.184.61

Ер нь яажгийчууд улс болон хүний амьдаралд их садаа болдог шүү муухай хүн бдг хөсрий

Avatar

зочин 2025-05-20 66.181.160.3

Хугацаанаас нь өмнө ард нийтийн санал асуулгаар дэхин СОНГУУЛЬ явуулж ч болношдээ. Ард түмэнд тэмцлийн олон зам байгаа шүү. АН, ХҮН ч ийм арчаагүй байхаа болиоч, үнэхээр албан тушаалд хорогдож дулаан хөнжилд ороогүй юм бол ард түмэнтэйгээ нэгдээд энэ албан тушаалын төлөө амий тавьсан, хамтарч бүтээх зорилгоо хаяад амин хувийнхаа асуудлыг эрх ашгийнхаа тэргүүнд тавьж, улс эх орон, ард иргэдээ улныхан болгож шавсан ялаа мэтээр үзсэн ОЮУН-ЭРДЭНЭ-тэй тэмцэлдээ.

Avatar

зочин 2025-05-20 66.181.160.3

Ерөнхий сайд ОЮУН-ЭРДЭНИЙГ ОГЦОР гэж шаардлага тавиа биздээ. ОЮУН-ЭРДЭНИЙ хүүхдийн асуудал нь хамтарсан засгийг
огцруулах улс төр болж бантан болж байгаамуу??? Хэрэв ийм дээрээ тулвал бүгд гараад эсэргүүцлээ илэрхийлье. Хулхидуулсан ХҮН, АН бүгд нэгдээд МАН-ын засгийг унагаялдаа. Тэгэхэд энэ огцордоггүй ОЮУН-ЭРДЭНЭ огцрохгүй байхыг нь харъя л даа. Болдоггүй юм бол юу ч биш, хэн ч биш, Засгийн газрын хатавчинд явснаас СӨРӨГ хүчний байрнаас тэмцэл хийж, ард түмнийхээ оройд нь явалдаа.

Avatar

Нэргүй 2025-05-20 122.201.19.4

Яая ямар олон сайд байдаг юм бэ

Avatar

Нэргүй 2025-05-20 15.235.216.113

Хуцалгүй бүгд зайлцгаагаарай.

Avatar

Нэргүй 2025-05-20 103.57.94.168

Монгол Улсын төлөө бүх нам, хүчнүүд хамтарч ажиллах хэрэгтэй. Ард нийтийн өмчийг хувьчилж авсан мафийнхны явууллагад бүү автагтун!

Avatar

Нэргүй 2025-05-20 66.181.178.201

энэ нам ч дээ өөрсдийгөө тансаглуулж ард иргэдээ там болгодог бүлэг юм шив дээ

Avatar

Зочин 2025-05-20 202.131.230.163

Эвслийн Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах хэрэгтэй. Сошиалаар шуугиж Засгийн газрыг огцруулна гэж юу байхав дээ. Жагсаал цуглааны цаана улс ын эрх ашигаас илүү хувийн сонирхол яваад байгааг ард түмэн мэдэж л байна. Өнөөдөр ганц Монгол биш дэлхий даяараа хүнд үеийг туулж бна. энэ хүндрэлийг эвтэй байж л давна. За тэр хүүхдийн асуудал бол хувийн асуудал бна. Монгол түмэнд түй ч хамаагүй зүйл бна.

Avatar

Данхан толгойтын Данхар төрийг цомхотго. 2025-05-20 192.82.92.204

Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр огцруулаад, шинээр эмхлэн байгуулж бүтцийг 7 яамтай, шадар сайд болон Ерөнхий сайдыг оруулаад 9 хүний бүрэлдэхүүнтэй цомхон чадварлаг баг ажиллуулах хэрэгтэй. Мөн төрийн албыг цомхотгож, албан хаагчдын 50%-ийг хамруулвал зохилтой. 3,5 сая хүн амтай манай улсад битгий хэл 70 сая хүн амтай Аргентин улсад 9 яам, 360 сая хүнтэй АНУ-д уртаашаа 15 яамны бүтэцтэй байхад Данхан толгойтын Данхар төр 23 сайдтай, 35 мянган төрийн албан хаагчтай.

Avatar

Хуурамч 9 н**ш зайлаа 2025-05-20 116.14.132.156

МАНы дарга ОЮУНЭРДЭНЭ 5 ЖИЛ ЕС хийсэн.Ард иргэд туйлдаж ядуурч орлогогүй боллооядуурлаа.Төр бүх ажилыг дээрэмдэж авч ах дүү хамаатан садан хэдхэн хүмүүс асар их Баяжлаа.Тансаглаж аархаж , Ард иргэдээ Өтний ялаанууд гэж доромжиллоо.Одоо Өөрөө зайлаа.Иргэд ядуурч эх охноосоо маш их дүрвэж гарсан шүү…Ийм новшын худалч 9 одоо зайлах цаг боллоо…МАНыхан энэ балай хуурамч Ах дүү 2 ххр пиарчидаасаа схлаачээ.Монголчууд эсэргүүцээд Зайл гд бнаа.Эби ,Лджаргал Мангасын үлгэр хөлсний ХЭРОгоор сайт ТВ

Avatar

Нэргүй 2025-05-20 59.153.113.189

SEKSEER80955877UILCHLNE

Avatar

Бузар хэрэгээ өөрөө үүрээчээ 9.Маш зальтай 2025-05-20 116.14.132.156

МАНыхан энэ худалч хуурамч Даргаа заавал зайлуулах хэрэгтэй…Улны Ялаанууд Чамайг зайлаасай гэж тэмцэж бна.,МАН худалч хуурамч энэ аархсан ,баяжсан Даргаа зайлуулж боловсрол мэдлэгтэй Чадварлаг олон хүнээсээ ЗГ аа бүрдүүлээчээ.Наад хүн чнь Өөрийнхөө бузар булайгаа Дахиад чирээд хамт бузартаад явах гд ичих булчирхайгүй, Амь тавин Зууралдаад, Бас ХЭРО новшын хар пиараар дахиад л олон жил явах санаатай дөрангуйлагч болох шуналтай.Новшын гар бна дах.

Avatar

Зочих 2025-05-20 66.181.178.20

За шал худлаа иргэдийн амьдралыг үнэхээр там болгож байна огцрох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-05-20 59.153.113.189

SEKSDI80955877VANXANDI ANUSDI

Avatar

Зочин 2025-05-20 82.144.201.2

Энэ данхайсан яамдуудынхаа тоог цөөлөх, төсвөө хэмнэх хэрэгтэй шүү.
Хүчтэй сөрөх хүчин шаардагдаж бнаа….

Avatar

Нэргүй 2025-05-20 59.153.114.77

ЕРӨНХИЙ САЙДЫГ ҮЛДЭЭХ ГЭСЭН АРГА , ОЮУН-ЭРДЭНЭ УНАВАЛ БҮГД УНАНА, БҮГД УНАХ ЁСТОЙ

Avatar

Зочин 2025-05-20 64.119.29.46

Энэ мэдээж тодорхой шүү дээ дангаараа засагаа аваад явах нь зөв тэгээд ерөнхий сайд хэвээрээ ажиллаж амлалтай биелүүлээд явах хэрэгтэй шүү дээ

Avatar

сонгогч 2025-05-20 202.9.46.81

ЭВСЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БОЛ МОНГОЛЧУУДЫН 34 ЖИЛ ХҮЛЭЭСЭН "ШАР ТОС". Ховорхон боломж. Эвсэлийн Засагаа огцруулбал "тамын тогоо" -ндоо дахин 30 жил чанагдах болно… "муу хүний гэдсэнд шар тос тогтохгүй" , "амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ" гэдэг болох байх . Ухамсар дорой, овилгогүй хэдэн хүн, сошиалын сэвэлтээс болж засаг төр хямрах ёсгүй. Монголын дайснуудыг баярлуулж бүр ч болохгүй…Монгол хүний зүрх сэтгэлтэй л юм бол ийм наад захын зүйлийг ойлгомоор юм.

Avatar

Нэргүй 2025-05-20 202.9.46.154

О. Алангэрэл сайд үлдвэл зүгээрсэн.

Avatar

Нэргүй 2025-05-20 202.126.89.88

Юун огцрх цаашаа 35 жилийн хулгайд төлөөс үүрнээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж