Сурвалжлага: "Банкны зээл нэхэгдээд худалдаагаа эрхлэхээс өөр арга алга"

Сурвалжлага: "Банкны зээл нэхэгдээд худалдаагаа эрхлэхээс өөр арга алга"

Сурвалжлага: "Банкны зээл нэхэгдээд худалдаагаа эрхлэхээс өөр арга алга"

Хотын өнгө үзэмж, нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж байна гэж үзэж нийслэлийн Засаг даргын захирамжаар ТҮЦ-үүдийг нүүлгэн, шилжүүлэх ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Тэгвэл иргэдийн зүгээс ТҮЦ эрхлэгчид ил худалдаа эрхлээд эхэлсэн байна гэх мэдээллийн дагуу сурвалжиллаа.


БИД ТӨРӨӨС МӨНГӨ ГУЙГААГҮЙ ШҮҮ ДЭЭ

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн ТҮЦ болон номын худалдаа эрхлэгчид ил худалдаа эрхлээд эхэлжээ. Мөн зарим нь зөөврийн сууцанд худалдаа эрхэлж байна. Боловсролын их сургуулийн урд нүхэн гарцын баруун хойд талд иргэдийн зам дагуу жижиг ширээн дээр тамхи, бохь, кофе, иштэй чихэр, хуурай болон нойтон салфетка  гэх мэт нэлээд хэдэн нэр төрлийн иргэдийн хамгийн  их худалдан авдаг зүйлсийг эгнүүлэн өржээ. Зөрөн өнгөрөх иргэд тамхи, бохь зэргийг хамгийн их авах ажээ. Энд гар дээрээс худалдаа эрхэлж буй ахимаг насны эмэгтэйг З.Пунсалдулам гэдэг. Тэрбээр, хоёр зээ охины хамт амьдардаг аж. Түүний хувьд тэтгэврийн насанд ирсэн тул ажил олдохгүй, ТҮЦ-ээ буулгаж орлогогүй болсон тул ийнхүү өнгөрсөн долоо хоногоос эхлэн ил гар дээрээсээ худалдаа эрхлэх болсноо учирлаж байв. Түүний хувьд 2016 оноос хойш Багшийн дээд дээр ТҮЦ ажиллуулсан байна. Тэрбээр, “бидэнд дөрөвдүгээр сарын 9-ний өдөр ТҮЦ-ээ нүүлгэ гэсэн шаардах хуудас өгсөн. Тэгээд маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдөр ирээд аччихсан. Ачихдаа цагдаа нартай хамт ирээд өглөөний 7:00 цагт ачсан. Тэр үйлдэл нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа. Хотын өнгө үзэмж, тохижилтод сөргөөр нөлөөлж байсныг үгүйсгэхгүй. Төр ажлаа хийхэд бид саад болъё гэж бодоогүй.

Хотоо өнгөтэй, үзэмжтэй байлгахыг дэмжинэ. Гэхдээ заавал биднийг ингэж ажилгүй, орлогогүй болгож байж тохижилт хийх ёстой байсан уу.

Иргэдийн хийж байгаа болгон руу төр гараа дүрж, хааж боож байна. Төр иргэдтэйгээ огтхон ч хамтарч ажиллахгүй байна. Иргэдийг үнэхээр хүн гэж харахгүй байгаа. Бид төрөөс мөнгө төгрөг гуйгаагүй шүү дээ. Өөрсдийнхөө хэмжээнд амьжиргаагаа залгуулаад гэр бүлээ тэжээгээд явж байхад бидний амьдралд нэмэр болохгүй нэрмээс болж биднийг гудамжинд гаргаж байгаад үнэхээр харамсалтай л байна. Эгч нь ТҮЦ-ээ ачуулснаас хойш сарын дараа буюу тавдугаар сарын 12-нд энд гарч гар дээрээс худалдаа эрхэлж байна. Ингэж гарч ирэхээс өөр арга алга байна шүү дээ” гэж учирлаж байлаа.

ТҮЦ-нд үйл ажиллагаагаа явуулдаг байхад хүнсний бараа бүтээгдэхүүний аюулгүй байдалд санаа зовдоггүй байсан. Ил худалдаа эрхэлснээр аюулгүй байдал алдагдахаас эхлээд, хадгалах сав байр байхгүй нэлээд хүндрэлтэй байгаа гэнэ. Мөн олон дахин нааш, цааш нь зөөх боломжгүй учир хүн гуйж өдрийн 10 мянган төгрөгөөр бараагаа үлдээдэг ажээ.

Хархорин, Нарантуул зах дээр бүтэн нэг жилийн түрээсийг нь төлөөд лангуу олгохоор болсон гэж хотын дарга хэлсэн байна лээ. ТҮЦ эрхлэгчдэд ямар ч ажлын байр санал болгоогүй. Тэр үг нь огт худлаа. Гэлээ ч татвар төлөгчдийн мөнгөөр бидний түрээсийг төлж тэнд суулгадаг юм. Тийм юм байж болохгүй биз дээ. Монголын иргэдийн амьдрал хүнд, хүн болгон өртэй амьдарч байгаа.

Гэсэн хэдий ч хүн бүр татвараа төлөөд л явж байгаа. Тэр мөнгийг нь хэн дуртай нэг дарга нь дураараа үрээд байж болохгүй шүү дээ. Үнэхээр нэг жилийн түрээсийг чинь төлье, зах дээр суу гэвэл би үгүй гэнэ.

Тэр татварын мөнгөөр нэг ч гэсэн эмнэлэг барь л даа. 1300 гаруй ТҮЦ-ийг нүүлгэсэн гээд байгаа юм. Үүний чинь ард хэчнээн мянган хүний амьдрал яригдаж байна шүү дээ.

Төр миний хоёр хүүхдийг хүчирхийлж байна гэж харж байгаа. Яагаад гэвэл миний хүүхдүүдийн идэх талхнаас хумсалж байна” гэж нэлээд бухимдаж байсан юм. Тэрбээр, үлдсэн бараагаа зарж дуустал эндээ суух ажээ.

Худалдан авалт хийж буй иргэдээс байр суурийг нь тодруулахад, яаралтай явж байгаа үед худалдан авалт хийхэд амар л байдаг юм. Харин ил ингэж зарах нь аюулгүй байдал талаасаа муу байх. Эндээ олон жил болсон, ажил хийх нас нь өнгөрсөн хүмүүсийн эд хөрөнгийг нь хурааж авах нь зохистой байсан уу, өнгө үзэмжийг шинэчлэх, хураахгүй бүр болиулахгүй байх талаас нь арга хэмжээ авсан бол зүгээр байсан. Одоо ингээд эргээд гараад ирэхээр чинь үр дүнгүй гэж харж байна гэсэн юм.

БАЙР ГАРГАЖ ӨГСӨН Ч БАГТААГҮЙ 

З.Пунсалдуламын хажууд номын худалдаа эрхлэгч А.Байгальмандах мөн ирж суурьшжээ. Тэрбээр мөн л өнгөрсөн долоо хоногоос эхлэн нүхэн гарцын хажууд ил номоо худалдаж байгаа аж. Боловсролын их сургуулийн автобусны буудлын хажууд номын худалдаа эрхэлдэг байсан есөн ТҮЦ-ийг мөн нүүлгэн шилжүүлж, худалдаа эрхлэгчдэд МУИС-ын худалдааны сургуулийн хажууд байр гаргаж өгсөн байна. Гэвч тухайн байранд зургаан худалдаа эрхлэгч орж үлдсэн гурав нь багтахгүй, орох байргүй үлджээ. Түүний нэг нь А.Байгальмандах аж.

Тэрбээр, тус байршилд олон жил болсон учир эрэлт их байдаг гэнэ. Ялангуяа оюутнуудын хувьд ном авах, олдохгүй үнэтэй номоос хуулбарлан авах зэргээр маш үйлчлүүлдэг байжээ. Тиймээс орох газар байхгүй учир хуучин байршилдаа номоо худалдаалж байна. Цагдаа нар хөөж байгаа ч эндээ хэсэг хугацаанд байхаар шийджээ.

БАНКНЫ ЗЭЭЛ, ТОГ, УСНЫ МӨНГӨӨ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БОЛООД БАЙНА

Боловсролын их сургуулийн замын урд талд мөн л гар дээрээс худалдаа эрхэлж буй хүмүүс гараад эхэлжээ. Тэдний хувьд бас л ТҮЦ ажиллуулдаг байж. ТҮЦ-ээ ачуулаад нэг сар орчим болоход ямар ч орлогогүй болж байрных нь тог, ус нь бүгд тасарсан байна. Тиймээс аргагүйн эрхэнд гар дээрээс худалдаагаа эрхэлж байна гэдгээ хэлж байв. Иргэн н.Лхамхүү хөгжлийн бэрхшээлтэй нөхрийнхөө хамт багшийн дээд дээр ТҮЦ ажиллуулаад арав гаруй жил болжээ. Тэрбээр, мөн найман хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулж цалин өгч, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг төлдөг байж. Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн газрын албанаас 2019 онд иргэн Лхамхүүг ТҮЦ-ээ өргөжүүлж стандартын шаардлагад нийцсэн 6 нэрийн дэлгүүр болгочих гэж санал болгосны дагуу тэрбээр 6 нэрийн хүнсний дэлгүүр болгож ТҮЦ-ээ өргөжүүлсэн байна. Ингэхдээ арилжааны банкнаас 50 гаруй сая төгрөгийн зээл авчээ. Ингээд сард 1 сая гаруй төгрөгийн зээл төлдөг аж. Мөн гэрээр хэрчсэн гурил, боорцог хайрж дэлгүүрүүдэд түгээдэг гэнэ. ТҮЦ-ээ ачуулснаас хойш орлогогүй болж банкны зээл, тог, усныхаа мөнгийг төлж чадахгүйд хүрч арга барахдаа ил наймаа хийж байна гэв. Сүхбаатар дүүргийн газрын албанаас ТҮЦ-ийг нүүлгэж шилжүүлсний дараа иргэн Лхамхүүд удаа дараа нүүх шаардлага хүргүүлсэн. Шаардлага биелүүлээгүй учир хүчээр нүүлгэсэн гэж байв.

Тэгвэл өнөөдрийн байдлаар эдгээр иргэдэд байрлах газар зааж өгөөгүй гэдгийг ТҮЦ эрхлэгчид хэлж байна.

Мөн Нэгдүгээр эмнэлэг рүү эргэдэг замын уулзвар дээр ногоон өнгийн зөөврийн үйлчилгээний цэг гарсан байв. Тэдний хувьд мөн л ТҮЦ эрхэлдэг байжээ. Тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын хооронд зөөврийн гудамжны үйлчилгээ эрхэлж болно гэсний дагуу ийнхүү гарч ирсэн байна. Өглөө ирж худалдаа эрхлээд орой нь аваад явдаг гэв. Сүхбаатар дүүрэгт гудамжны үйлчилгээ эрхлэх хүсэлтээ өгсөн. Одоогоор хариу ирээгүй. Байгаа. ТҮЦ-ийг маань өнгө үзэмжгүй гээд нүүлгэсэн учир ийнхүү өнгө үзэмжтэй зөөврийн болгоод үйлчилгээ эрхэлж байгаа аж.

Энэ мэт МУИС, КТМС зэрэг газруудад ТҮЦ эрхлэгчид эргэн ирж наймаагаа хийж эхэлжээ.

May be an image of 1 person and lighting

 

Хотын даргын захирамжаар өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлж байгаа. Нийслэлийн хэмжээнд 1600 гаруй ТҮЦ бий гэсэн судалгааг гаргасан байна. Өнөөдрийн байдлаар 1300 гаруй ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ. Үлдсэн 300 гаруй ТҮЦ-ийг удахгүй нүүлгэнэ худалдаа эрхлэгч нарт шаардлага хүргүүлсэн. ТҮЦ эрхлэгчдэд 1600 гаруй ажлын байр, 48 зах худалдааны төвийг санал болгосон гэх мэдээллийг нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-05-20 59.153.113.9

түрийг зайлуулсан дээр ш дээ заваа замбараагүй архидалт шээс баас гээд үнэхээр муухай шүү дээ дээр нь ажилаж бгаа улсууд үнэхээр хэцуу хэчнээн хоногч түмэндээ ховдог юм цул хир буртаг үс нь өрвийсөн юм авхаас ч сэжиг хүрмээр түншүүд бж л бдаг ажил хийгээд явж бно ш дээ монгол улсад ажилын байр хангалттай бгаа цалин хөлс нь ядаг юм гэхээс юу бна ажилчин хайсан компан хувь улсууд л бна ажил хийдэг нь харин чадвар муутайхан архи дарс уусаар эргүү балайдуухан улсууд их урьд айраг ны хүүхэд гэдэг ши

Avatar

Нэргүй 2025-05-20 202.9.41.42

ямар гоншигнож бна чи зайлсан нь дээр шүү хог тарьж сууж байж

Avatar

Нэргүй 2025-05-20 202.179.27.217

нойтон хамуу шиг Үхэж байсан гайнууд вэ

Avatar

Нэргүй 2025-05-20 202.126.90.75

Хөдөө уруугаа тонилоод өгөөч. Хотод хог тарьж байхаар.

Avatar

Нэргүй 2025-05-20 202.9.40.252

Хүнии өмнөөс амьдарч байгааа биш ждү нүүрс ногооон иргэдиин автобусыг нь холь сольж хулгааалсан үед хуцахчгүй байж үе нь өнгөрсөн түцэээ ахиж барина гээл миниии эрх гээл хуцах ул чацага нэр өгөөд байдаг нам дагасан өлөн хулгаач авилгачдын зөвч юмууу хэзэээ шудрага ял шүүх өгдөг болжэээж монгол хөгжинө гэж нам дагасан б**с цүнхчин дарга дагасан долооогч пялдгуудл хурган дарганцар болж авилгал хулгаагаар баяждаг үе дуусах үе ирэх байх шудрага иргэд ниигэм

Avatar

Зочин 2025-05-20 139.5.219.74

Яадаг ч бсан хотыг завааруулна гэж бгаа хүмүүс юм шив дээ! Бусад хүмүүс яаж амьдардгийг сурцгаа л даа!

Avatar

Э 2025-05-20 202.126.90.235

ТҮЦ-үүд одоо үүргээ гүйцэтгэсэн шаардлагатай бол зөвшөөрсөн газар нь ажиллуул!!!
.
.

Avatar

Зочин 2025-05-20 66.181.177.56

Нчмбаатар хэчнээн айлыг хоолгүй болгов оо Ийм хотын дарга хэрэггүй ээ яогцор ятэр хотын үзэмж яах вэ Утаа хүмүүсийг алж баына ТҮЦ иргэд бидэнд аюулгүй Харин скутер мотоцикл явран хүний зам дээр иргэдэд аюултай байна

Avatar

Нэргүй 2025-05-20 103.212.116.197

орк. энэ улс чинь хөгжих ёстой биз дээ. алийн болгон 1990 онтойгоо зууралдах юм!! Эрүүл ахуй, эрүүл мэнд гэж мэдэх үү????

Avatar

Нэргүй 2025-05-20 103.212.116.197

орк. хотын өнгө үзэмж хамгийн чухал. алийн болгон 1990 онтойгоо зууралдах юм!!!

Avatar

Нэргүй 2025-05-20 202.55.188.81

ystoi bitgii hutsaa chi gedeg VG duulaj barisan uu?

Avatar

Нэргүй 2025-05-20 66.181.191.121

наад үлдсэн бараануудаа зарж дуусгаад тэгээд эртхэн өөр юм олж хийцгээ, эд нарт хэд хоногийн хугацаа өгөөд цааш хэтэрвэл ил худалдаа хийхийг нь болиулж хөөх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-05-20 122.201.31.102

дэлхийн хөгжингүй улсуудад түц байдаггүй гэх бх япон 2000000 түцтэй хүн л суудаггүй болхоос биш

Avatar

Нэргүй 2025-05-20 124.158.120.146

Автомат машин гэж бна шдээ хаа сайгүй кк хүн нь дүүргээд л явдаг

Avatar

Hebesnue; skoliko priytz? bagtaxgyi idt#; 2025-05-20 50.147.160.114

-Mendeleebf;? -elut ###; #; +bainguin xylgaiglgeHv.

Avatar

- ylcuun nyyts,ylcuun xamgaalal net keni barsygbylNXM? 2025-05-20 50.147.160.114

– Ca mg; ?

Avatar

goc - ylcuin; +ybitsagy pokazibaet cymky?; 2025-05-20 50.147.160.114

NZM ? ali tubuin,

Avatar

- ylcuun xamgaalal, gl kniy; bycduinpo? 2025-05-20 50.147.160.114

Kmp +ytasaars tex/texn, solij, xylgain zopilgotoi galzyyralt.

Avatar

Нэргүй 2025-05-20 66.181.179.140

бэрхшээлтэй биш бол ажил хийвэл яасан юм

Avatar

Нэргүй 2025-05-20 202.131.229.50

CU GS25-н орлого нэмэдсэн байх даа. Хэний төлөө ажиллаад байгаа юм бол….

Avatar

Нэргүй 2025-05-20 124.158.120.146

Сайн л биз хэдэн залуучууд оюутнууд орлого нь нэмэгдэнэ биз Үйлчилгээний соёл дээшлээд дотроо 00той

Avatar

Нэргүй 2025-05-20 202.126.89.88

Нам төр хулгайлсн хулгайч х***а манж лаларуудыг үтр түргн х***а манжруун хөөж далд оруул. х***а манж уих зг устга тараа огцруулж шорнд ш**.

Avatar

- ylcuun ###; 2025-05-20 50.147.160.114

– nuugmuun gapal yysel, nuluulux baidalf,

byrees bolj boloxgyi salgyi: 2005 @ gadniOCJNr ?

Avatar

ylcuun kompanui y/a tdxzr opoltsoj., -brandyyduigy? 2025-05-20 50.147.160.114

– # ; gadnui byrees esex,
– JPBng- texn/tx copydj ###batym deer # ;__? & #worker$ garuin ysegzyryylj, – ylcuun xamgaaltuun
zopuylalttaig negmyy xylgaichid ashiglax ni tengep.

Avatar

Зочин 2025-05-20 139.5.219.133

хэний өр зээл юм бэ хотын даргын өр зээл биш биздээ боль боль өөр ажил олоод хийж болно доо

Avatar

Нэргүй 2025-05-20 103.57.92.245

cmгол асуудал Оюунжрдэнэ тэдний хулгай авилга м хэрээс хэтэрсэн Мэдээу бэрхийн нөгөө гайт бөктэр бузариүүргээ гүйцэтгэж байгаа Төр хэт данхайсан Хулийнханы цалин 10 ёая тэтгэвэр в нь 5 сая тэд тэтгэвэртигарахдаа 100 сая авч байгаа Хариуд нь аюилгачдыгихамгаална Үүнийг нураах ёстой Хятадууд Монголд эзэн сцух суурийг Оюунжрпэнэ түүний хамсаатаннмнар тавтлаа Рүрэлмүх чи хараад суусан

Avatar

Нэргүй 2025-05-20 66.181.177.83

Түц хэрэггүй ээ! +35 градусын халуунд өдөржин халуун лангуун дээр хэвтсэн ороомог мантуун бууз зарахдаа сэтгэл чинь өвддөггүй биз дээ

Avatar

Нэргүй 2025-05-20 202.126.89.88

Уб дүүрн хужаагууд х***а мнгө хулгайг-р байшн барилга барьцн эзлцн. Нураа. Ингж эзлн гэж даврцн.

Avatar

Зочин 2025-05-20 202.72.245.121

энэ орнуудаас юм худалдаж авахгүй байвал өөрсдөө алга болно доо

Avatar

Нэргүй 2025-05-20 202.126.88.133

edniig boroohoidood huuguid yavuulaach. niigemd tustai hudulmur hiilge

Avatar

Жинхэнэ эх оронч 2025-05-20 192.82.92.204

"Гэлээ ч татвар төлөгчдийн мөнгөөр бидний түрээсийг төлж тэнд суулгадаг юм. Тийм юм байж болохгүй биз дээ. Монголын иргэдийн амьдрал хүнд, хүн болгон өртэй амьдарч байгаа.Гэсэн хэдий ч хүн бүр татвараа төлөөд л явж байгаа. Тэр мөнгийг нь хэн дуртай нэг дарга нь дураараа үрээд байж болохгүй шүү дээ. Үнэхээр нэг жилийн түрээсийг чинь төлье, зах дээр суу гэвэл би үгүй гэнэ.

Тэр татварын мөнгөөр нэг ч гэсэн эмнэлэг барь л даа." гэж ярьжээ жинхэнэ эх орончид ийм л байдаг.

Avatar

Нэргүй 2025-05-20 66.181.161.140

turuus mungu guigaagui gedeg lalriin ugee toti shig davtaa shaasan

Avatar

Нэргүй 2025-05-20 124.158.120.146

Yavgan hunii zamaas zailtsgaagaach yadargaatai harhnuud mine!!

Avatar

Нэргүй 2025-05-20 94.44.108.116

chamd gai bolson uu Mal mini

Avatar

Нэргүй 2025-05-20 66.181.191.121

гай тээг болж бна

Avatar

Нэргүй 2025-05-20 124.158.120.146

Gai bolj bna xuuree! Niigemd tustai mergejild surgaj ajil xiilguul!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж