Дөрвөн жилийн өмнө танхимаа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, засгийн тамгыг нутгийн дүүдээ өвлүүлсэн У.Хүрэлсүх өчигдөр Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан гэх албан бус мэдээлэл хэвлэлээр цацагдсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн сүйт бүсгүйдээ авч өгсөн автомашин, ээмэг бөгж болон нисдэг тэрэгтэй Монголын хамгийн үнэтэй амралтын газар гэрлэх саналаа тавьсан зураг нийгмийн сүлжээнд бүүм болж, орлогоо нотлохоос гадна огцрох шаардлагыг тавьсан залуус зургаан өдөр Төрийн ордны гадаа жагсаж байна.
Төрсөн хүүгийнх нь хэт бийлэгжүү тансаглал амьдралаа арай ядан залгуулж, төрийн татвар, дарамтад өртөж яваа залууст шударга бус санагдсан нь лавтай. Тиймээс түүнийг орлогоо нотлож, огцрохыг шаардсан боловч, Ням гаригт цөөн тооны хэвлэлд тэрбээр тодруулга өгөхдөө ард иргэдээ баасны ялаатай зүйрлэсэн нь гал дээр том нэмсэн үг-үйлдэл болсон билээ.
МАН ДАНГААРАА ЗАСГИЙН ГАЗРАА БАЙГУУЛНА
Даваа гаригт МАН-ын бүлгийн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэж, бүлгийн гишүүд нь түүнээс огцрох шаардлага тавьжээ. Гэвч Ерөнхий сайдын зүгээс албан тушаалдаа хэвээр үлдэж, харин АН, ХҮН намын засгаас гаргах тохироо хийх гэсэн боловч намын бүлэг нь хүлээж аваагүй байна. Олонхын бүлгийн гишүүд хувь хүний асуудлаа нам руу оруулж ирж болохгүй гэсэн зарчмын шаардлага тавьсан болохоо УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэвлэлийнхэнд дуулгав.
Угаас хамтарсан засаг байгуулахыг МАН-ынхан анхнаасаа эсэргүүцэж байсан, АН-д ч мөн хамтарсан засгийг эсэргүүцэх хүмүүс ч цөөнгүй байлаа. Л.Оюун-Эрдэнийн засагт АН найман, ХҮН хоёр сайдын суудал авсан.
МАН-ын бүлгийн өчигдрийн уур амьсгалыг харахад дараагийн Засгийн газрыг олонхын бүлэг дангаараа байгуулах тодорхой болсон.
Л.Оюун-Эрдэнийн улаан цээжээрээ хамгаалж, нэр хүнд рүүгээ шавар цацуулсан АН болон ХҮН намын дарга нар өөрсдийг нь замын дундаас мурьж, албан тушаалын төлөө хар амиа бодно гэж бодоогүй биз. Ямар ч байсан тэдний хувьд нам дотроо тун хүнд нөхцөлд орж байгаа нь худлаа биш.
ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХ ХҮН ЕРӨНХИЙ САЙД БОЛОХ УУ?
Л.Оюун-Эрдэнийн суудал ганхахаас ч түүний сандал суудалд санаархаж байсан хүмүүс бүлэгт нь болон танхимд нь байсан. Гэхдээ УИХ-ын гишүүд У.Хүрэлсүхийг Үндсэн хуульд гар хүрэхгүй гэх амлалт өгөх хүртэл анхааралтай ажигласан байдалтай суув. Ерөнхийлөгчийн байр суурь ил болонгуут АН, ХҮН намын гишүүд залуусын жагсаалд нэгдэж, Л.Оюун-Эрдэнийг огцруулах гарын үсэг зурсан билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэх байр суурийг илэрхийлсэн нь нэг ёсондоо Төрийн ордны гадаа байсан улс төрийг Төрийн ордонд орох замыг зассантай адилхан үйлдэл.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сунгаанд горилогсод болон Ерөнхий сайд болохоор мөрөөдөж суугаа мөн шинэ засагт сайд болох хүсэлтэй хүн болгон жагсаалыг овжин ашиглана гэдгийг номер нэгийн хувьд тооцсон нь тодорхой. Тиймээс ч МАН, АН-ын бүлгийн гишүүдийн дуу чангарч, зарим нь жагсаал дээр очин Л.Оюун-Эрдэнийг огцрохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Л.Оюун-Эрдэнийн оронд шинэ Ерөнхий сайдаар хэн болох вэ гэсэн таамаглал хөвөрч байна. Мэдээж, нэрсийн жагсаалтын тэргүүнд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сонсогдож буй ч үндсэндээ дараагийн Ерөнхийлөгчийн сунгаад МАН-аас өрсөлдөх хүн л шинэ Ерөнхий сайдад нэр дэвшинэ. Нөгөө талаар МАН-д 70-аад оныхон байр сууриа эзлэж, наяад оны дүү нараасаа нам, засгийн бодлогоо авахаар болсон илэрхий уншигдаж байна.
Харин Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүйгээр ийм нэр хүндтэйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх юм бол МАН ялагдах нь баараггүй юм. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялъя гэвэл нүүрээ солихоос өөр аргагүй!
Г.ШАРХҮҮ
Нэргүй 2025-05-20 59.153.114.77
ХЭЛСЭНИЙХЭЭ ШАЛ ЭСРЭГ ЯВДАГ ЕРӨНХИЙ САЙДТАЙ БАЙГААД ЯАХАВ, ХҮЧГҮЙ, ДОРОЙ, ЧАДВАРГҮЙ, ХҮН ТАНЬДАГГҮЙ, ҮАЛЗУУ н**ш БАЙСНААС ОГЦОРСОН НЬ ДЭЭР
Зочин 2025-05-20 64.119.29.46
Энэ ер нь анхнаасаа дэмий бсан тэр үед ганц хүн эсэргүүцэж бсан нь Энхбаяр шүү дээ эртхэн салаад дангаараа засагаа аваад хариуцлага үүрээд явсан дээр шүү дээ
Нэргүй 2025-05-20 202.179.27.122
Оджаргал, Баттулга хоёрын дайн. Хоёулаа луйварчин. Үүнд МАН, АН, ХҮН дээр нь Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Гантөмөр, Доржханд түй ч хамаагүй. Монголын 3,5 сая хүн энэ хоёр луйварчинд хуваагдан хоорондоо алалцах болж байх шив.
Зочин 2025-05-20 139.5.218.64
ҮГҮЙ ДЭЭ .ОЮУН ЭРДЭНЭ ДАРАНГУЙЛАЛ ТОГТООХООР УЛАЙРЧ ӨӨРИЙГ НЬ ЯРЬСАН ХҮНЭЭ НАМНАХ ЦААШИД ГАНЦААРАА ЗАСАГЛАХ ЭРХ МЭДЛИЙГ БҮГДИЙГ АВАХААР УЛАЙРЧ БАЙГААД АРД ТҮМНИЙ НЭГ ХЭСЭГ ДУРГҮЙЦЭЖ БАЙНА . ЭМЭГТЭЙ ХҮНТЭЙ ЯАЖ ХАРЬЦАВ .ИРГЭДЭЭ ЯЛАА НАР ТЭГЭХГҮЙ ШҮҮ ГЭЭД ЕРӨНХИЙ САЙДАД БАЙХ ХЭМ ХЭМЖЭЭ ЁС СУРТАХУУНЫГ ЗӨРЧИЖ МАГАДГҮЙ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТАНСАГЛАЖ БАЙЖ МАГАДГҮЙД ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДАЖ БАЙНА .ТЭР ХЭЛЭМЖЭЭРЭЭ МОНГОЛД ГАНЦААРАА НОЕРХОХЫГ ХҮССЭНЭЭС БОЛСОН
Нэргүй 2025-05-20 66.181.160.103
Яг үнэндээ мерит зарчмаар бол Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албан тушаалд шатлан дэвшиж хүрээгүй, гэнэт тээр дээрээс Кранаар суга татуулаад гэнэт тэр өндөрт тавигдсан!!! Тэр Кран нь Хүрэлсүх шүү!!! Күүк одоо энэ хөлдүү бандиа бүр том гай тарихаас нь өмнө бушуу зайлуул!!!
Нэргүй 2025-05-20 103.10.22.226
МАН сонгуульд ялах шаардлагагүй. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ огцорохгүй байх ёстой ч юм болов уу? МАН сонгуульд ерөөсөө ялж болохгүй Монгол Улсыг самарч дууслаа
Зочин 2025-05-20 59.153.112.44
Хүк анхнаасаа Бэрхийн энэ тэнэгийг ЕС болгож дэмий юм хийсэн, одоо хурдан алдаагаа засч дарж авахгүй бол женкотой нийлээд монголыг самрах нь байна ш дээ, МАН хичнээн муу ч эх орноосоо урвагчдад нүүр өгч байгаагүй байх шүү
Нэргүй 2025-05-20 103.168.34.165
Дангаараа засгаа сонго. Ард түмэн тийм сонголт хийсэн
Нэргүй 2025-05-20 103.168.34.165
Миний тэтгэвэр төрийн мөнгө биш. Улсад хадгалуулсан мөнгөө цувуулж авч байгаа миний мөнгө. Хүний эрх яригсад минь би мөнгөө хүүхэддээ зарна уу нохойдоо үарна уу хэнд ч хамаагүй. Ахмадаадад хайртай бол Путин шир 70 аас дээш насныхны тэтгэвэрмйг 40 аа дээш хувь нэмчих
Нэргүй 2025-05-20 103.168.34.165
Дэмжиж байна. МАН дангаараа засаг барьж байсан бол ард түмэн ингэж элгээрээ хэвтэхгүй байлаа. Махны экспорт эхлүүлээд хэн баяжив. Мөн дангаараа үед 19.900 дээд үнэ байсан. Одоо 26000. . Цахилгааны үнийг чөлөөлөхийн оронд улс хувийн хэвшилтэй хамтраад бүтээн байгуулалт хийж болох. Засгийн газар сайн ажилласан гэдэг үг ард түмний амьдарлаар хэмжигдэнэ. Олон төсөл хэрэгжүүлэх гэж ард түмнийг элгэар нь хэвтүүлсэн. Ард түмэн дангаар нь монгоод бөйхад хамтарсан засгийн газар байгуулсан. Тэтгэвэрт
Зочин 2025-05-20 202.126.89.27
Андуураад байна. АН-ынханы олигархиудын сайтууд ард түмний албан ёсны сонгуулиар байгуулагдсан Засгийн газрыг унагаах гэж сошиалаар солиорч мөнгөний жагсаал зохион байгуулж байна. Энэ АН-ын ардчилсан ёсонд огт нийцэхгүй шүү. Энэ бол анархизм шүү. Монгол улсад зориуд санаатай улс төрийн тогтворгүй байдал үүсгэж эдийн засгийг нураан ард иргэдийн амьдралд нөлөөлнө гэдгийг АН-ынхан сайн мэдэж байгаа. Ард иргэд энэ анархизмыг яаж дүгнэхээ маш сайн мэднэ.
mgl 2025-05-20 103.9.90.130
харин ч овунэдэнэтэй байж л нам ялна тонгол ялна эм бөгөөс х*******н ЭРЛИЙЗҮҮДИЙН ГАРТ ОРЖ УЛС ОРОН СӨНӨНӨ
Нэргүй 2025-05-20 202.55.191.194
МАН -аас дахиад ерөнхийлөгч төрнө
Нэргүй 2025-05-20 202.126.90.84
боловсролгүй бизнесийн ухаан байхгүй хор найруулахаас өөр чадваргүй мулгуу Данхыг анхнаас нь ерөнхий сайд болгодог нь Хүрэлсүхийн хийтэй мэдлэг боловсролгүйн гай.Хүрэлсүхийг ч удахгүй импечмент хийн заылуулах хэрэгтэй
Эрхэмбаяр 2025-05-20 66.181.161.157
Уг нь Монголын ерөнхий сайд эзийн засаг санхүүгийн өндөр мэдлэгтэй хүн байх ёстой. Төр түүнийг бэлдсэн байх ёстой. Яг өнөөдөр бол ЕС-н шалгуурыг бүрэн хангасан хүн бол Ч.Хүрэлбаатар л байна.
Элгээр нь хэвтсэн ЭЗ-г олон удаа босгож байсан. Энэ удаад ч босгоод л ирэх хүн.
Нэргүй 2025-05-20 139.5.217.27
Монголчуудад тийм ухаан байхгүй. өөрсдөө хамгийн адгийн шаарыг толгойдоо залаад, дарлуулж, доромжлуулахдаа таашаалтай бйадаг байх
Нэргүй 2025-05-20 59.153.115.162
яаг Жасрай гуай шиг ухаан,боловсрол,ёс зүй,хүн чанар,хамгийн гол нь улстөр эдийн засаг,эх орноо гэсэн чин сэтгэлтэй хүн л хэрэгтэй байна .даанч тэр хүн нь хайгаад ч олдохгүй болждээ….
Нэргүй 2025-05-20 203.98.76.30
Бэрх-ийн өлөн Оюук, Нямбаатарыгаа аваад зайлж л байвал өөр хэн ч байсан яахав ээ. Өсөхийн өлөн арилаагүй 2 пийздийс бүр амьдралаас тасраад явчлаа. Ард түмний амьдралыг ойлгож чадахаа байсан. Аргагүй шүү дээ тэдний хувьд мөнгө юу ч биш болсон, бүх эрх мэдэл байна. Толгой хоосон эргүү Хаан шиг л байна ш дээ. Оюук огцор !!!!
зочин 2025-05-20 192.82.92.204
одоо болоо
Нэргүй 2025-05-20 202.131.238.26
шааанаа биз, ялах нь гарцаагүй
Иргэн 2025-05-20 202.9.47.95
Занданшатар, Б. Энхбаяр хоёрыг засагт оруулмаар байна. Хууль дээдэлдэг улс болмоор байна.
Нэргүй 2025-05-20 59.153.113.189
ZYGAATSI VANXANDI BOOW XXK ANUSDI EZEMDUULI80955877
Нэргүй 2025-05-20 202.21.100.210
Монголын нийгэмд лидер төрөхгүй байгаа учир албан тушаалын тэмцэл байнга гарах төлөв ажиглагдаад байна. Нийгэмд шинэ салхи оруулсан Оюун -Эрдэнийн энэ үйл ажиллагааг үр дүнгээ өгтөл тэвчээртэй хүлээж болохгүй байгаа юм уу. Тогтвортой бодлого хөгжилийг авчирдаг гэдэгийг 126 /ард түмэний төлөөлөл, намын төлөөлөлүүд / гишүүнд хэлмээр санагдана.
Нэргүй 2025-05-20 66.181.187.79
Данх одоо болсон. Хувин асуудлаа шийдэж чадаагүй ийм нусгайгаар улсын жолоог атгуулах гэж, ажил ч мэддэгүй хүн байна
Бадарч тахар 2025-05-20 66.181.184.127
Данхыг бэр нь ёстой гурилдэж дэ ! лайв хийсэн биш хадмыг хийсгэчихнэ гэж бодсонгүй !
Bold o 2025-05-20 116.120.126.36
энэ Г.Шархүү одоо болж байгаа үйл явдлыг товч бөгөөд зөв дүгнээд бичсэн байна…
Нэргүй 2025-05-20 103.57.95.147
Буцаад МАХН болно доо. (Бодлого нь оо)