"Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт газ дэлбэрч, олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Шүүхээс энэ хэргийг прокурорын байгууллагад шилжүүлээгүй гэж мэдээллээ. Энэ талаар нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад "Захирамж гардуулж дуусаагүй бөгөөд хамгийн сүүлийн хүн захирамж гардан авсны дараа хуульд заасан тав хоногийн дотор гомдол гаргахгүй бол прокурорт хүргүүлнэ" гэсэн юм.
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон газ дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг нэг сарын өмнө /2025.04.22/ болсон. Шүүхээс зам тээврийн осол болсон талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэж үзэн, дахин шинжээч томилохоор шийдвэрлэсэн юм. Мөн гал түймрийн аюултай бодис тээвэрлэж байгаа этгээд онцгой байдлын газраас дүгнэлт авах шаардлагатай. Үүнээс гадна галд өртөж, шатсан 207 дугаар байрыг ашиглалтад хүлээж авахдаа галын дүгнэлт тодорхойгүй байсан бөгөөд тодруулах шаардлагатай гэж шийдвэрлэсэн.
Хэргийг прокурорын байгууллагаас /2025.01.21/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс хэргийн материалыг хянаж үзээд, хүлээн авсан юм.
Тус хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн захирал, том оврын машины жолоочийг яллагдагчаар татан, шалгаж байгааг прокурорын байгууллагаас мэдээлсэн байдаг. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор зургаан төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авсан талаар албаныхан мэдээлсэн билээ.
3,595.72






















































Холбоотой мэдээ