Азийн хүнсний экспортын шинэ стандартын эзэн

Азийн хүнсний экспортын шинэ стандартын эзэн

Азийн хүнсний экспортын шинэ стандартын эзэн

Өмнөд Солонгосын бэлэн гоймон үйлдвэрлэгч “Nongshim” брэндийн борлуулалт сүүлийн жилүүдэд дэлхий даяар өсчээ. Брэндийн борлуулалтын дийлэнх хувийг өдгөө Өмнөд Солонгос бус дэлхийн зах зээл эзэлж байна.

2024 онд тус компанийн нийт борлуулалт 3.44 их наяд вон буюу 2.6 тэрбум ам.доллар хүрсэн. Энэ үзүүлэлтийн 40 орчим хувийг олон улсын экспорт эзэлнэ. “Nongshim”-ын бүтээгдэхүүнийг дэлхийн 100 гаруй улс импортолдог. Тэр дундаа Европ, Өмнөд Америк, Африк болон Номхон далай орчмын орнуудад брэндийн нэр нөлөө ихээхэн түгжээ.

Ази тивийг мэдээж мартаж болохгүй. Тус тивд “Nongshim”-ын гүйцэтгэл өнгөрсөн онд онцгой өндөр байжээ. Япон дахь борлуулалт нь өнгөрсөн онд 13.5 тэрбум иенд хүрсэн бөгөөд 2026 он гэхэд 20 тэрбум иений борлуулалт хийхээр зорьж байна. Брэндийн борлуулалт өнгөрсөн онд Японд 11.6 хувиар, Вьетнамд 18.2 хувиар өсчээ.

2023 онд тус компани 307 сая воны бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нийлүүлсэн бөгөөд энэ нь 2019 оноос даруй 70 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн хугацаанд гадаад дахь борлуулалт нь 63 хувиар өсч, 1.3 тэрбум ам.доллар хүрчээ.

Энэ мэтчилэн дэлхий даяар эрэлт хэрэгцээ нь өссөн тул тус компани одоогоор дотоодын зургаа, гадаадын зургаан үйлдвэр тус тус ажиллуулж байна.

Гадаадын зургаан үйлдвэрийн хоёр нь АНУ-д, дөрөв нь Хятадад байдаг. Дотоодын үйлдвэрийн тоо 2026 онд нэгээр нэмэгдэнэ. Энэ нь зөвхөн экспортод зориулсан үйлдвэр бөгөөд Бусан хотод баригдаж байна. АНУ-ын үйлдвэрт өнгөрсөн оны аравдугаар сард шинээр нэмэгдсэн шугам болон Бусаны үйлдвэр хоёр нийлээд “Nongshim”-ын жилийн үйлдвэрлэлийг зургаан тэрбум нэгжээр нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Бусан дахь үйлдвэрийн бүтээн байгуулалтад 191.8 тэрбум вон буюу 143 сая ам.доллар зарцуулж байна. Тус үйлдвэр нь 51 мянган метр квадрат талбайтай. 2026 оны эхний хагаст үйлдвэр ашиглалтад орсноор жилд 500 сая боодол бэлэн гоймон үйлдвэрлэх юм. Цаашилбал, Бусан боомтоор дамжуулан дэлхийн 150 улс руу “Nongshim”-ын бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой болно.

Дээрх тоо баримтуудыг харвал Азийн хоолны хувьсгалын гол цөм гэгддэг солонгос брэнд өдгөө Азийн хүнсний экспортод шинэ стандарт тогтоожээ.

К-поп, К-драма, К-фэйшн гэдэгчлэн К-хүнс дэлхийн сонирхлыг татах болов. Үүнийг дагалдаад зарим улс “Nongshim” брэндийг дотооддоо нутагшуулах болжээ. Тухайлбал, Тайландын бэлэн гоймон үйлдвэрлэгч “Tomyum” брэнд 2023 онд “Nongshim”-той  хамтарч бүтээгдэхүүн танилцуулсан.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд Мишелиний одонт рестораны тайланд тогооч Жэй Фай оролцжээ. Тус ресторанаар “Alibaba”-ийн үүсгэн байгуулагч Жэк Ма, “Apple”- ийн гүйцэтгэх захирал Тим Күүк, Холливудын жүжигчин Рассел Кроу, “Blackpink” хамтлагийн Лиза зэрэг алдартан үйлчлүүлдэг. “Nongshim”-ийн Азийн борлуулалтын хэлтсийн захирал Ким Жун-тэ хэлэхдээ “Хамтын ажиллагаа маркетингийн хүрээнээс хол давсан” гэжээ.

Яагаад гэвэл хоёр брэндийн хамтралаас үүссэн бүтээгдэхүүн асар их шуугиан тарьж, ердөө найман сарын дотор Тайланд дахь борлуулалт нь таван саяас давсан байна. Яваандаа Тайландад гарсан бүтээгдэхүүн Өмнөд Солонгост хүртэл зарагдаж эхэлжээ.

“Nongshim”-ийн стратеги тун энгийн. Солонгос хоолны мөн чанарыг алдагдуулахгүйгээр амтыг нь нутагшуулах.

Зүүн өмнөд Азид гоймонгийн соёл хэдийнэ өндөр хөгжчихсөн учраас өрсөлдөөн ширүүн байдаг. Иймд “Nongshim” өөрсдийн брэндээ тухайн орон нутагт нутагшуулж, тэр улсын иргэдэд тохирсон амт чанар бүхий бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх арга барилтай аж.

Ази залуусын дийлэнх нь солонгос соёлд гүн дурлаж, шимтсэн байдаг учир К-хоол хүнсний нэр хүнд өсөх нь аргагүй юм. “Nongshim”-ын үндсэн хэрэглэгчид нь оюутан залуус. Залуус солонгос соёлын нөлөөнд автамтгай байдаг тул маркетинг, сурталчилгаагаа ч үүн дээр тулгуурлан хийдэг аж.

Солонгос бэлэн гоймон Тайландад дотоодын бүтээгдэхүүнээс бараг 3-10 дахин өндөр үнэтэй байдаг. Гэсэн ч тайланд залуус үнэтэй, чанартай, амттай солонгос бэлэн гоймон худалдаж авах дуртай. Тэдний хувьд энэ нь “загварлаг” сонголт.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-20 122.201.31.102

билэн хоол ч монголыг өлсгөлөнгөөс аварсандаа одоо ч авч идээд байхааргүй үнэтэй амт нь ч урьдийнх шигээ бхаа больждээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж