Байр суурь: Биднийг "ялаа" гэж хэлээгүй гэх ч, бодлоо шүд зуугаад хэлчихсэн нь үнэн

Байр суурь: Биднийг "ялаа" гэж хэлээгүй гэх ч, бодлоо шүд зуугаад хэлчихсэн нь үнэн

Байр суурь: Биднийг "ялаа" гэж хэлээгүй гэх ч, бодлоо шүд зуугаад хэлчихсэн нь үнэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн гэр бүлтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ "Ялаануудад хандаж хэлэхэд, та нар яагаад ч миний итгэл үнэмшлийг, үзэл санааг, тэмцлийг бөхөөж чадахгүй"гэх байр суурийг илэрхийлсэн нь нийгэмд хүчтэй шүүмжлэл дагуулаад байна. Учир нь түүнийг огцрохыг шаардсан иргэдийн жагсаал төв талбайд долоо дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Энэ асуудалд хуульчдын илэрхийлсэн байр суурийг онцлон хүргэж байна.


"Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө тухай ярихаар бусдыг заналхийлж байгаа нь би бол хаан шүү гэсэн санаа"

Хуульч Ч.Эрдэнэбат:

-Ардчиллын индексээр Монгол Улс 2024 онд автократ дэглэмтэй улсын жагсаалт руу ухарч оржээ.Товчхондоо энэ дэглэм нь нэг хүний засаглал эрх мэдэл эсвэл хэсэг бүлгийн үнэмлэхүй эрх мэдэл бөгөөд хаант засаглал, дарангуйлагчдын засаглалын хэлбэр гэж ойлгож болно. Иргэний эрхийг төр хянаж улмаар боомилж эхэлдэг.

Улаанбаатарт Х.Нямбаатар газраа өмчилсөн айлыг хүчээр нүүлгэхээр сүр үзүүлж эхэлсэн нь бас үүний жишээ.

Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө тухай ярихаар бусдыг заналхийлж байгаа нь би бол хаан шүү гэсэн санаа юм. Ялаа гэж биднийг хэлээгүй гэж мянга өмөөрсөн ч тэр бидний талаарх бодлоо шүд зуугаад хэлчихсэн нь үнэн юм. Бид ардчиллаас ухарсан ба үүнд Ардчилсан нам, МАН-д уусаж маш том нэмэр боллоо. Огцрох амархан гэхдээ түүнд амаргүй байгаа. Талбай орж залуусыг дэмжиж гарын үсэг зурна.

"Улс төрөөс хооллосон бүлэглэл тэлж байна"

Хуульч Б.Гүнбилэг:
-Ордны цонхоор өлмийн дээрээ гишгэж гадагш харчхаад, хэдхэн сарын өмнө энэ залуусаас санал гуйж явснаа мартчихсан, ид шидийн байшинд насаараа амьдарч байгаа мэт аяглаж суугаа эрхэм УИХ-ын гишүүд эцэнгэр троллоос ямар ч ялгаагүй. Ялаа та нарын дэргэд амьд. Огцрох амархан жагсаал үр дүнд хүрэхгүй бол цаашид манайд дахин жагсаал болохгүй биз ээ. Залуучууд гэнэн. Бид ч гэнэн. Ээж нь хүүгээ эрхлүүлээд мөнгө өгсөн гээд ХОМ-тэйгээ холбоод нэг юм мэдүүлэх биз. Хэн ч итгэхгүй. Бүгдийнх нь дургүй хүрээд л өнгөрнө. АТГ-ын дарга чинь Ерөнхий сайдаар дамжиж албан тушаалд очиж байгаа.Ингээд залуус эвгүй байдалд орж улам бүр иргэд хууль дээдлэх ёсонд итгэлээ алдах.
Манай улсад ямар ч ардчилал, хүний эрх юу ч байхгүй. Хайран залуусаа буланд шахаж урмыг нь хугалах нь. Энэ жагсаал үр дүнд хүрэхгүй бол монголд дахиад юу ч ганхийгээд нэмэргүй. Ардчилал чи, Үндсэн хуультайгаа хамт авсанд орсон.
Залуусаа бодоод, энэ улсын оюун санааг дэмжээд Л.Оюун-Эрдэнэ огцорвол харин амаргүй байсан гэдгийг нь хожим ард түмэн эергээр хүлээж авах байв. Харин жагсаал нь илүү олныг хамарсан, хөдөө хотгүй шуугисан бол АТГ-ын дарга амиа бодоод Л.Оюун-Эрдэнийг явуулах байлаа. Л.Оюун-Эрдэнэ шиг залууг юугаар л бол юугаар албан тушаалын гэмт хэрэгт татахад тэдэнд хангалттай материал мэдээж байгаа. Л.Оюун-Эрдэнэ анх "шударга тав" гэж гарч ирэхдээ АТГ дээр буланд шахуулчхаад л гадаа нь хэвлэлийн бага хурал хийж байсныг одоо хэн ч санадаггүй. Үхэх сэхэхээ үзээд л гарч ирсэн Бэрх тосгоны бэрх залуу. Хаана эрх мэдэл байна, түүнийг АТГ, прокурор хоёр дагаж байгаад л үнэндээ гомдох юм. Ямар юмных нь шударга ёс, ямар юмных нь хууль дээдлэх, тэгш байдал, ардчилал вэ? Улам бүр бид живж байна. Эдийн засаг тэлэх тусам, залуучууд бүсээ чангалж, улс төрөөс хооллосон бүлэглэл тэлж байна. Ийм юманд чинь ямар залуус тогтох билээ дээ. Залуусаасаа уучлал эрье. Чадлаараа хэллээ, ярилаа. Цаашид ч хэлж ярина.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-20 103.212.117.183

Хүний хэлсэн. Үгнээс өө хайж өс санан хэрүүл хийж суудаг маанагууд их байх юм даа

Avatar

Нэргүй 2025-05-20 203.91.115.39

хэрүүлээ дэмжих хүн царайчилж суусаар байгаад цүнх байтугайг авчих цагаа дэмий алдчих юм даа

Avatar

Нэргүй 2025-05-20 66.181.188.113

Энэ жагсаж яваа хүүхдүүд 1990 онд юу болсон Хэн хэн гарч ирж Соц ниыгмиын үед бүтээсэн болгоныг устган нурааж авилгач хулгайч Ниыгэм тогтсонг яаж мэдэхэв дэ 2000 онд төрсөн хүүхдүүд л бна Эдний толгойг бүү эргүүл 35 жил Монголын ард түмэн яаж зовов Оюун Эрдэнэ ийм болгоогүы юм шүү дэ Жинхэнэ хулгайчид нь огт өөр хүмүүс байгаа Харин энэ 3 нам эв санаа нэгдээд байгалийн баяялагаа Хулгайч луйварчдаас буцааж авья гэхээр Жагсдаг нь яаэ байгаа юм Хууль бус хөрөнгийг шалгая илрүүлье гэхээр дургүй бнауу

Avatar

Зөв залуу 2025-05-20 122.201.31.159

бат байгээ. Цаашдаа их үйл бүтээгээрэй залуу нас эрч хүч, эр зориг хугацаатай даа . Шантарч болохгүй сайдаа.

Avatar

Зөв залуу 2025-05-20 122.201.31.159

Ялаа байтугай юу гэж хэлсэнч яадгийн. Ажил хийж байгаа хүнээ дэмжих хэрэгтэй . Яг шударгаар явах гэхээр ойр орчны бүх хүнээ зайлуулах гээд байгаа энэ цаг үед дайсантайгаа тэврэлдэж байж л урагшилна. ЕС ын хүүгийн бэлэг ид болсон болохоос биш, ид болгоогүй бэлэг, хахууль бол тонн тонн оороо л байгаа байх. Шүлс шиг юмыг далай болгож Засгийн газраа огцруулж болохгүй. Үймэлдэж бужигнаантай үхэр монголчууд гэсэн хөршүүд байгаа шүү. Оюу толгойг Монголдоо эргүүлэн авчирсан Оюу Эрдэнэ сайдын сэнтий

Avatar

зочин 2025-05-20 59.153.112.44

Улныхаэ, ялаанууд нэгдэж нийлж чадвал юм дуулгах л ёстой доо

Avatar

Зочин 2025-05-20 202.179.18.210

Монгол орныг Оюун-Эрдэнэ ийм болгоогүй шүү дээ Улс орон сүйрүүлсэн хүмүүс нь шударга дүрдээ орчихлоо. Л.Оюун-Эрдэнийг үнэн хэргтээ авлигачдын 35 жилийн булхайг илрүүлж хариуцлага тооЦох гэсний төлөө, 23 жил гацсан төмөр замыг 22 сар сард ашиглалтад оруулах болсны төлөө, Хууль бус хөрөнгийн тухай хууль батлуулна гэсний төлөө л урвагч Ц.Элбэгдоржийн захиалгаар түүний хань хамсаатнууд, бүлэглэлийн "ялаанууд" ард иргэдийн нэрээр Ерөнхий сайдыг огцруулахын төлөө яахаас ч буцахгүй байна. УИХ-ын хөлсни

Avatar

зочин 2025-05-20 59.153.112.44

Ямар ч гэсэн Оюун-Эрдэнээс салах нь зөв байх оо, дараагийн хүн нь мэдээж нэг их дээрдэхгүй л нэгэн байх биз, гэхдээ л Оюун-Эрдэнээс дээрддэггүй юм аа гэхэд доордохгүй байлгүй дээ, ер нь тэгээд хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэгчээр Оюун-Эрдэнэ хангалттай болсон одоо энэ хүнээс юу ч горьдолтгүй, хоосон амлалтаар хол явахгүй

Avatar

Нэргүй 2025-05-20 66.181.160.94

Овоо тэнэг гаруу

Avatar

Баабар 2025-05-20 202.126.89.79

ялаа шиг толгойтой гологдол .Гомдсон болтой

Avatar

Нэргүй 2025-05-20 202.126.89.58

өмнө нь сарангэрэл сайдыг улныхан гэлээ гээд л огцрруулсан. адил тэгш хандмаар

Avatar

Нэргүй 2025-05-20 202.72.245.121

Монголчууд цөөхөн болохоор хүчгүйддэг нь үнэн. Гэхдээ монголчууд эвлэлдэн нэгдэж урвагч худалч, дүр эсгэгч дарангуйлагчийн эсрэг 100 хувь нэгдмэл байх цаг үе ирлээ. Бид эрх чөлөөний мэдрэмжтэй ард түмэн. Бидний олж авсан ардчилал эрх чөлөө Нянбактер Данх нарын үед балрах ёсгүй. Эд удахгүй чиний миний хөрөнгийг хурааж буудах нь холгүй үе ирж байна

Avatar

mgl 2025-05-20 103.9.90.130

ЧИ БОЛ АДГИЙН э****з ЯЛААНЫ БААС

Avatar

Зочин 2025-05-20 66.181.184.107

Хэнийг үл хамааран ялаа гэх үгийг хэлсэн нь ёс зүйгүй байлаа.

Avatar

Зочин 2025-05-20 139.5.218.64

Бас УИХын индэр дээрээс асуулага асуусан эмэгтэйтэй яаж харьцсан зэрэг нь ёс зүйгүй харилцааны соёлгүй ажил хийх чадваргүй үг даахгүй хүн гэдгээ нотлолоо. Улных байсан монгол улсын иргэн ялаа болов .

Avatar

ХУУЛЬЧ 2025-05-20 202.9.46.44

,, 100 ГАРАН ЖИЛ ,,ГАДНА ,ДОТНЫ,,ЯВУУЛГА ,,ХООРОНДЫН ТААЛАМЖГҮЙ ХАРЬЦАА ,,,АТАА ЖӨТӨӨ ,,,ӨШӨӨ ХОРСОЛООР АМЬСГАЛЖ ИРСЭН МОНГОЛЫН ТҮҮХ ,,, " ДАЙ,,,ДАЛАЙ " ,,ОДОО ЗОГС ,,,НҮҮРЭЭ НУУСАН АРДЧИЛАГЧИД МОНГОЛЧУУДАА ХАРАНХУЙ ЯДУУ,,ИХ МЭДЭГЧ ,ТЭНГЭР ЗАЯАТАЙ БИЛЭГ ТАНХАЙ БОЛГОСНОО БҮҮ МАРТ .,,,МОНГОЛД ТЭР МУУ ХЭЛДЭ,,Г" АРТОРИТАР",, ДЭГЛЭМ ЧИНЬ МОНГОЛЫГ ЯР,, ТЭМБҮҮНЭЭСЭЭ САЛГАЖ,, АЖИЛ ХӨДӨЛМӨРТЭЙ,,,БҮГД БИЧИГ ҮСЭГТЭЙ,,ҮНЭГҮЙ ЭМНЭЛЭГ,, БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООТОЙ БОЛСОНЫГ САНАЖ АМЬДАР.,,,,

Avatar

Зочин 2025-05-20 139.5.218.64

Ардчилалын буянаар үг хэлэх эрхтэй болсноо сана . 1990 оноос өмнө чамайг улс төр ярьсан бол булшны чинь нүхийг өөрөөр чинь ухуулж тэндээ буудуулж үхэх байсан даа чи….

Avatar

Нэргүй 2025-05-20 103.9.90.100

АТГ ажлаа хийгээд шалгаад тогтоочих л доо. Та хэдийг хүлээж байна. Битгий хэрэгтэнтэйгээ хуйвалдаад нийлээд, худлаа олныг хуурсан баримт цуглуулаарай

Avatar

Zochin 2025-05-20 66.181.177.102

Энэ нийгэмийг Оюунэрдэнэ ийм болгоогүй шүү дээ Улс орон сүйрүүлсэн хүмүүс нь шударга дүрдээ орчихлоо

Avatar

Нэргүй 2025-05-20 64.119.29.144

Оюунэрдэнэ ч мөн адил

Avatar

Нэргүй 2025-05-20 66.181.160.103

Ард түмэн харанхуй бүдүүлэг байлаа ч Ерөнхий сайд нь тэднийг "Ялаа" гэж нэрлэх нь: 1-рт, эрх мэдэлдээ хэт эрэмшсэн бардам араншин; 2-рт, ард иргэдээ илтэд доромжилсон хэрэг!!! Ийм хүн Засгийн толгойд байж болохгүй, дарангуйлагч болоход ганцхан алхам зайтай байна гэсэн үг!!! Том суудал (эрх мэдэл) өчүүхэн хүнийг улам жижиг болгодог!!!

Avatar

зочин 2025-05-20 66.181.188.223

Ард түмнийг ялаа гэж хэлээгүй, тэгэж хэзээ ч хэлэхгүй, Харин ямар нэг шалтаг олж,засгийн газрыг унагаж, төрийн эрх булаах зорилготой барууны тавиул та нарын нэр

Avatar

Нэргүй 2025-05-20 66.181.160.103

Монголд барууны тавиул гэж байхгүй, тэд тоож тавихгүй!! Харин Оросын тавиулууд жоом шиг бужигнаж байгаа!!!

Avatar

Зочин 2025-05-20 66.181.161.52

Чи ялаа болчихсон шүү дээ .66.181.186.223 аа .Өөрийгөө ялаа биш гэж гүрийгээд байж гэнэ . Ялаа мөн биш ээ Оюун эрдэнээс асуулдаа.
…… кккккккккк

Avatar

Нэргүй 2025-05-20 66.181.160.94

Ажил хий бузар зда

Avatar

Иргэн 2025-05-20 103.9.90.100

Монгол "ялна" нь "ялаа" боллоо. ККК

Avatar

зочин 2025-05-20 66.181.188.223

Ялаа гэгч нь жагсаалын цаана байгаа засгийн эрхийг булаах зорилготой том хөрөнгөтөнууд

Avatar

Анхаар. 2025-05-20 103.9.90.100

Монгол "ялна" нь "ялаа" боллоо. ккк

Avatar

Нэргуй 2025-05-20 195.158.27.43

Хараажаар ялаанууд л байна шдээ Будд хулгай хийх сонирхолтой

Avatar

Нэргүй 2025-05-20 103.57.94.75

Олигархуудын боол болгох зам руу нисэж буй ялаанууд

Avatar

Иргэн 2025-05-20 103.57.92.162

Худлаа улс төржилт , би бол уншаад л ялаанууд гэж олон жил монголыг цөлмөсөн хулгайчууд , орлогоо нотолж чадахгүйд хүрвэл хөрөнгөө хураалгахаас айсан хулгайчуудыг хэлсэн л гэж ойлгосон . Наад жагсаад байгаа хүмүүс бол мөнгө авч жагсагсад, улс төр хийхдээ хүртэл жирийн жүжигчин , амжилттай яваа охиныг гүтгэн доромжилж байх юм . Нямбаатарын гэр хороололыг барилгажуулахын төлөө ажлыг хэдэн тэрбум төгрөг нэхэж бусдыг жорлонгоороо хордуулж байгаа шуналтай нөхдүүдийг албадаж байгаа нь зөв шүү

Avatar

Нэргүй 2025-05-20 59.153.113.189

SADARTLA VANXANDI80955877ANUSDI BOOW XXI

Avatar

иргэн 2025-05-20 103.57.95.169

Ялаа гээд хэлцэн ч байсан Яадын,,,,,,угаасаа Ялаанаас доор амьтад байж,,,,,

Avatar

Нэргүй 2025-05-20 202.126.89.103

Miyechid MCS-chid aisui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж